Facebook таны талаар энэ бүх зүйлсийг мэдэж байдаг! Үнэхээр аймшигтай, хувийн нууц гэж зүйл бүр байхаа больжээ!

0

Мэдээллийн дүн шинжилгээ хийдэг мэргэжилтэн Вики Бойкис, фейсбүүк таны тухай бүгдийг мэдэж байгаа хэмээн дүгнэлт хийжээ.

Чухам юу мэдэж байгаа талаарх жагсаалт үнэхээр сэтгэл сэрдхийлгэм.

Хамгийн сонирхолтой нь гэвэл:

1. Таны фейсбүүкт оруулсан мэдээлэл болгон хадгалагдана

Таны нийтэлсэн мэдээлэл таны оролцсон арга хэмжээ, таны лайкууд, постууд, хувийн мэдээлэл бас татсан бичлэг зэрэг бүгд.

Үүнээс гадна ямар төхөөрөмж ашиглаж, хэзээ фейсбүүк рүү орсныг ч санана, хэнийг найзаар нэмсэн (бас найзын жагсаалтаас хассан), зэрэг техникийн бүхий л мэдээллийг хадгалж үлддэг байна.

 

2. Устгасан постууд

Та пост эсвэл сэтгэгдлээ устгасан ч гэсэн фейсбүүкийн серверт хадгалагдаад үлдсэн л байдаг.

 

3. Дуусгаагүй постууд

Хамгийн сонирхолтой нь, фейсбүүк таны хийсэн пост болгоныг санана, та санаагаа өөрчлөөд бичиж дуусгаагүй постоо устгасан ч гэсэн хамаагүй хадгалагдаад л үлдэнэ.

 

4. Таны тухай шууд бус мэдээлэл

Фейсбүүк таны болон таны найз нарын үйлдлийг хянаж таныг шууд бус утгаар нь дүгнэж тодорхойлно: та ямар хэлээр ярьдаг, ямар бараа бүтээгдэхүүн сонирхдог, хаана, хэнтэй уулзаж арга хэмжээнд оролцдог гэх мэт.

 

5. Бусад сайтуудаар зочилсныг чинь хянана

Фейсбүүк таны зочилсон сайтуудыг хянана, ямар зар сурталчилгаа үзэж байгааг чинь ч алгасахгүй бүртгэнэ. Фейсбүүкийн аккаунтаасаа гарсан ч гэсэн таны үйлдлийг күүки-гээр дамжуулж хянасаар л байна.

 

6. Панорам бичлэг

360 хэмийн бичлэг үзэж байхдаа таныг хаашаа харж байгааг Фейсбүүк андахгүй мэднэ, энэ тухай ч бичлэг хийсэн хүмүүст эргээд мэдэгддэг.

 

7. Таны нүүр царай

Хэрвээ хэн нэгэн таны зургийг “tag” хийсэн байвал фейсбүүк мэдээллээ цуглуулсаар л байх болно: дараагийн шинэ зураг дээр таныг шууд автоматаар “tag” хийнэ.

Энэ бүхэн танд таалагдахгүй байвал яах вэ?

Вики Бойкис дараах 7 дүрэм баримтлахыг зөвлөж байна. Түүний зөвлөгөөг дагаснаар та өөрийн зарим нэг мэдээллээ нууцалж хадгалж үлдэж чадна:

  1. Хэтэрхий их хувийн мэдээлэл битгий бичиж бай
  2. Хүүхдүүдийн зураг (ялангуяа хүүхэд тань өөрийнхөө гэрэл зургийг хэвлэн нийтлэх зөвшөөрлөө өөрөө өгөх насанд хүрээгүй бол)
  3. Фейсбүүк хэрэглэхгүй байгаа үедээ аккаунтаасаа заавал гарна. Фейсбүүкээр орохдоо төрөл бүрийн браузер ашиглаарай.
  4. Зар сурталчилгаа блок хийдэг нэмэлтийг браузертаа суулгаж ашиглаарай.
  5. Улс төрийн арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол фейсбүүк (ялангуяа мессенжер) бүү ашиглаарай.
  6. Утсан дээрээ Facebook аппликейшн суулгах хэрэггүй.
  7. Утсан дээрээ Messenger битгий суулгаарай.

Энэхүү мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай. Тэд ч гэсэн мэдэж байг.

10
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Monkhoo Monkhtuya

    Monkhoo Monkhtuya

    2019/05/11 at 23:08

    ynjaa ynjaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *