Урин дулаан цагт дараах улсууд руу аяллаар явах гэж байгаа бол юуг анхаарах хэрэгтэйг туршлагатай жуулчид зөвлөж байна!

2

Аялах бол зугаатай зүйл, гэхдээ та аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй. Магадгүй таны хэтэвч xулгайд алдагдах эсвэл аль нэг хотод хоолны xордлогод орж мэднэ, анхаарал болгоомжтой явахад илүүдэхгүй улс орнууд бий.

Бид та бүхэнд дэлхий дээр олон аюултай улс орнууд байдаг болохыг анхааруулах зорилгоор уг мэдээллийг бэлтгэлээ, туршлагатай жуулчид бас зөвлөж байна. Эдгээр улс орнууд таны очихыг хүсдэг газрууд байж болох юм. Магадгүй өмнө нь очиж, гайхалтай дурсамжийг үлдээсэн ч байж мэднэ. Гэсэн хэдий ч дараагийн удаа очихдоо анхаарахад гэмгүй.

 

1. Барселона, Испани

Барселонад аялж явахдаа анхаарал болгоомжтой бай. Энэ газар хүний хэтэвчийг хулгайлдаг гэдгээрээ алдартай. Тэд таны мөнгө болон бусад үнэтэй эд зүйлийг олон нийтийн газар байсан ч хамаагүй, дээрэмдэж, хулгайлах болно.

2. Кайро, Египет

Кайро бол очиж үзэхэд гайхалтай газар. Гэхдээ энд олон аюул бий. Нэгдүгээрт, энэ газар эмэгтэйчүүдийн хувьд аюултай. Хоёрдугаарт, улс төрийн асуудалтай байгаа учир хэзээ мөдгүй ард иргэд болон засгийн газрын хооронд томоохон мөргөлдөөн болж болзошгүй. Гуравдугаарт, хүн бүр таныг хуурч, мэхлэх гэж оролдоно.

3. Паттая, Тайланд

Энд далайн гаралтай хоол хүнс маш их алдартай. Гэхдээ энэ нь давхар аюулыг дагуулдаг. Үүнд ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд, хоол хүнсийг хийж боловсруулж, худалдаалж байгаа нь шууд холбоотой. Үр дүнд нь та хоолны хордлого болох болно.

4. Наполи, Итали

Энэ газарт халаасны хулгай маш их байдаг бөгөөд хаанаас ч юм бүү мэт скүүтер унасан дээрэмчид таны мөнгө болон камерыг хулгайлаад зугтана.

5. Йоханнесбург, ӨАБНУ

Йоханнесбург бол аялж зугаалахад хамгийн сайхан газруудын нэг. Энд хоёр далай огтлолцдог. Гэхдээ эндэхийн хүмүүс цагаан арьстнуудад тийм ч таатай ханддаггүй. Гудамжинд явж байх үед чинь тань руу хүйтэн харцаар удаан ширтэцгээх болно.

6. Тихуана, Мексик

АНУ болон Мексикийн хилийн ойролцоо орших хот. Энэ газар мансууруулах бодисын өлгий нутаг болсон учир дэлхийн аюултай газруудын нэгд зүй ёсоор тооцогддог.

7. Мумбай, Энэтхэг

Маш халуун цаг агаартайгаас гадна дэндүү бохир хот, энд та нэг бол хоолны хордлого болно эсвэл ямар нэгэн өвчин тусна.

8. Парис, Франц

Дэлхийн хамгийн романтик хотуудын нэг боловч энд маш олон халаасны хулгайч болон гуйлгачид амьдардаг гэдгийг санаарай.

9. Рио де Жанейро, Бразил

Энэ хотын гудамжаар та аюулгүй алхаж явна гэдэг юу л бол. Учир нь хутгатай хүмүүс хаа нэгтэйгээс гэнэт гарч ирж, тань руу дайрах, сүрдүүлж эд зүйлийг чинь авах болно.

10. Дубай, АНЭУ

Дубай нь орчин үеийн хамгийн гайхалтай хотуудын нэг боловч энэ газрыг Лалын шашинтнуудын өлгий нутаг гэдгийг бүү мартаарай. Гудамжин дахь хүмүүс таныг ханцуйгүй футболк болон богинохон шорт өмсөөд явж байвал таатай бус харцаар ширтэнэ.

21
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *