Та бүхнийг хаяж бууж өгөхөөсөө өмнө хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж амжилтад хүрсэн хүмүүсийн 15 ишлэлийг уншаарай!

4

Бид бүгд л янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг, бэрхшээлийн хэм хэмжээ харилцан адилгүй. Заримдаа тулгарсан бэрхшээлийг давж туулахад хүч хүрэхгүй мэт санагдана, энэ үед зүгээр л буугаад өгмөөр. Хамгийн гол нь санаагаар унах хэрэггүй, зорилгодоо хүрэх замыг алхам алхмаар урагшлуул. Эдгээр 15 алдартнууд таныг цааш хөдөлгөх түлхэц болно гэж найдаж байна.

Өнөөдрийг танилцуулж байгаа ишлэлүүдээс харахад бүх зүйл бидний өөрсдийн гарт байгааг нотлох ажээ.

1

© Capital Pictures / East News

Бараг бүтэн бие нь мэдээгүй ч гэлээ алдартай онолын физикч болж чаджээ.

“Би урьд зөвхөн нэг л аргаар хүмүүстэй харилцдаг байсан үе бий: цагаан толгойн үсгийг дарааллаар нь харуулахад би өөрт хэрэгтэй үсгээ гарахаар хөмсгөө өргөдөг байлаа. Энэ нь маш удаан. Ярьж чадахгүй, тэгээд мэдээж би шинжлэх ухааны уран бүтээлээ ч бичиж чадахгүй. Аз болж, жижигхэн унтраагуурыг асааж, унтраах хүч гарт минь үлджээ. Энэ унтраагуур компьютертой холбогдсон, дэлгэц дээрх курсор байнга гүйж байна. Дэлгэц дээр гарч ирсэн үгнүүдийг жагсаалтуудаас би өөрт хэрэгтэй үгийг сонгодог. Сонгосон үг маань дэлгэцийн дээд хэсэгт гарч үлдэнэ. Ингээд үгээ сонгож дуусгаад бүхэл бүтэн өгүүлбэр болсон  хойно нь дуут синтезатор руу илгээнэ. Хамгийн гол нь хэзээ  ч бууж өгч болохгүй”

Стивен Хокинг

 

2

Багш нар түүнийг хамгийн тэнэг нь гэж үнэлдэг байв. Хоёр ч удаа “хангалттай бүтээмж гаргасангүй” гэсэн шалтгаанаар ажлаас нь халж байжээ.

“Залуу минь, та дэлхий ямар зохион байгуулалттайг мэдэхгүй байна. Надад ямар ч аз гэж байсангүй. Би өндөр амжилттайгаар хэзээ ч хэрэг болохооргүй ”

Томас Эдисон

 

3

Нүүрний зүүн доод хэсэг нь мэдээгүй тул хэл яриа нь ойлгомжгүй.  50 гаруй кинонд тоглосон.

“Татгалзсан хариу нь миний хувьд бууж өгөхгүй байх, маргааш өглөө нь ажлаа улам эрчимтэй үргэлжлүүлж хийхийг анхааруулах бүрээ шиг л сонсогддог”.

Сильвестр Сталлоне

 

4

© AP Photo / East News

“Сэтгэн бодох чадвар сул дорой” гэж сонины газраас халжээ.

“Боломжгүй зүйл хийнэ гэдэг нэг төрлийн зугаа юм уу даа”.

Уолт Дисней

 

5

Ганц бие эх бөгөөд тэтгэмжийн мөнгөөр амьдралаа залгуулж байсан. “Харри Поттер”-ийн гар бичмэлийг нь 12 удаа буцааж байжээ.

“Энэ дэлхийг өөрчлөхийн тулд бидэнд ид шид хэрэггүй. Үүнийг хийхэд шаардлагатай зүйл бидний дотор бий: бид сэтгэлдээ сайн сайхныг л төсөөлж явах ёстой”.

Жоан Роулинг

 

6

16 настайдаа архичин эцэг, эхээсээ зугтаажээ.

“Чи жирийн л охин гэж надад байнга хэлдэг байсан. Жирийн охидууд бас амжилтад хүрч чадна гэдгийг би батлахыг хүсдэг байснаа санаж байна”.

Деми Мур

 

7

“Керри” романыг нь 30 удаа хэвлэн нийтлэхээс татгалзжээ.

“Хүн болгонд л баасны хүрз байдаг болов уу, хүн стресст орсон эсвэл таагүй үе тохиолдсон үед хүрзээрээ өөрийнхөө сэтгэл санаа, бодлыг хүрздэж гарна. Тэр хүрзнээс үтэр түргэн сал. Бушуухан шатаа. Эс бөгөөс таны сэтгэлийн гүн хүртэл хүрздээд шөнө үхдлүүд гарч ирдэг болно шүү”.

Стивен Кинг

 

8

© AP Photo / East News

Дүрэм зэрэг маш олон хичээлдээ муу байв, бас анхных нь компани дампуурсан.

“Хамгаас чухал чанар – муу мэдээ мэдээг цээжээрээ хүлээж авах, асуудлыг өөрөө эрж хайхаас бус толгойгоо элсэнд нуух хэрэггүй”.

Билл Гейтс

 

9

Анхны гэрээ нь “авьяасгүй бас гадаад үзэмжээрээ сэтгэл татах хэмжээнд биш” гэсэн шалтгаанаар цуцлагдаж байжээ.

“Камер ажиллаж эхлэнгүүт л би бүх зүйлийг төгс байлгахын тулд өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийдэг. Одоогоороо камер унтраагүй л байна”

Мэрилин Монро

 

10

Бизнесийнхээ төлөө бүх эд хөрөнгөө зарсан.

“Амжилтаа хадгалж үлдэхийн тулд хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй, ямар нэгэн тодорхой төвшинд хүрлээ гээд зогсож огт болохгүй. Барианы зураас зурах огт хэрэггүй. Бариа гэж байхгүй – зөвхөн урагшаа”.

Лучано Бенеттон

 

11

Хүний эрхийн төлөө цуцашгүй тэмцэгч, үүнийхээ төлөө 27 жил шоронд суусан.

“Хийхээс нааш бүх  зүйл боломжгүй санагдана”.

Нельсон Мандела

 

12

© Tolga Akmen / East News

Витилиготой загвар өмсөгч

“Өөрийгөө ямар нэгэн дутагдалтай учраас амжилтад хүрч чадахгүй гэж бодож явдаг хүмүүс үнэн хэрэгтээ юунд ч хүрч чадна. Би үүнийг батлахын тулд байгаа юм”.

Винни Харлоу

 

13

Ховор тохиолдох өвчинтэй төрсөн – гар, хөлгүй.

“Таны өөрийн үйл хөдлөл таныг өдөөж бас эрч хүч байх ёстой”.

Ник Вуйчич

 

14

Бакалаврын зэрэг авсан анхны дүлий, хараагүй хүн. Эмэгтэйчүүд болон хөдөлмөрчдийн эрхийн төлөө идэхтэй тэмцэгч.

“Одоогоор ганц пессимист оддын нууцыг нээсэнгүй, үл мэдэх газрыг нээсэнгүй, хүн төрөлхтний өмнө шинэ нээлтийг хийсэнгүй”.

Хелен Адамс Келлер

 

15

Архаг фирбромаилгигээр шаналдаг, дээрээс нь нойрны хэмнэл алдагдана, булчингаар өвдөнө, ихээр ядарна, ой санамжаа алдана.

“Өөртөө итгэ. Чамд итгэхгүй байгаа хүнд “Леди Гага надад итгэж байгаа” гэж хэлээрэй”.

Леди Гага

Өөрт тулгарсан бэрхшээлийг та өөрөө хэрхэн даван туулж амжилтад хүрч байсан түүхээ бидэнтэй хуваалцаарай.

13
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *