Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч болохгүй. Яагаад вэ гэж гайхаж байвал, үүнийг уншаарай!

1

Гар утсыг хатаах алдартай арга байдаг нь “будаанд хийх арга” билээ. Гэсэн хэдий боловч, энэ арга тийм ч үр дүнтэй бишээс гадна таны гар утсыг гэмтээх эрсдэлтэй байдаг.

Бид гар утас хатаах үйлчилгээтэй уг “будаанд хийх арга”-ын талаар судалж үзсэн бөгөөд ингэх явцад гар утсыг ноцтойгоор гэмтээдэг болохыг нь олж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Будаанд хийх арга гар утсыг хатаана гэдэг нь худал

Будаа гар утсан дахь усыг хангалттай хурдан өөртөө шингээж авч чадахгүй.

Харин эсрэгээрээ гар утсан дахь элементүүдийг гэмтээнэ. Гар утасны дотоод эд ангиудыг тоос шороо, цардуул зэргээр зэвтүүлэх эрсдэлтэй.

© Mr_moncla / Reddit

 

Үүний оронд агаарт хатаагаарай

Гар утсыг гал тогооны өрөөний тавиуруудад тавьж хатаах нь үр дүнтэй. Гэхдээ тийм ч сайн үр дүнтэй биш байж болох ч, будаанд хийхээс л хавьгүй дээр.

Таны гар утас хамаагүй хурдан хугацаанд хатахаас гадна, будааг ашигласан шиг нэмэлт гэмтэл таны гар утсанд үүсэхгүй.

© Shutterstock.com, © Pexels.com

 

Будаанд хийх аргын оронд юу хийх ёстой вэ?

Гар утсаа тэр дор нь унтраах

Гар утсаа тэр дор нь унтраах нь цахилгаан схемийг гэмтэхээс сэргийлдэг. Энэ нь маш чухал зүйл юм!

Цахилгаан схем норох нь маш муу нөлөөтэй. Гэхдээ гар утсыг унтраасан нөхцөлд асаалттай хэвээр нь байлгахаас бага гэмтэл учруулдаг. Гар утсаа хэр зэрэг хурдан унтрааж чадна, төдий чинээ цахилгаан схемийн гэмтэл бага байна гэсэн үг. Тиймээс энэ алхам маш чухал.

© Depositphotos.com

 

Ариун цэврийн цаасаар хатаах

Гар утсаа унтраасны дараа ариун цэврийн цаас эсвэл энгийн цэвэрхэн алчуураар гар утсаа арчиж хатаагаарай.

Энэ алхмыг хийхдээ та маш анхаарал болгоомжтой байх хэрэгэй. Усыг гар утасны нугалаас хэсгүүд рүү оруулахаас аль болох сэргийлэх хэрэгтэй. Тиймээс аль болох цэвэрхэн алчуур хэрэглэвэл, илүү тохиромжтой. Усыг шингээж авна.

© Depositphotos.com

 

Авагддаг хэсгүүдийг бүгдийг нь авах

Авагддаг хэсгүүдийг бүгдийг нь авах нь маш чухал юм. Тухайлбал, СИМ-карт эсвэл хэрэв та хуучин загвартай гар утас хэрэглэдэг бол батарей гэх мэт.

© Shutterstock.com, © Pexels.com

 

Цэнэглэгч нүх рүү алчуур эсвэр өөр ямар нэгэн эд зүйл шургуулж болохгүй

Энэ алхам маш чухал. Хэлэхгүй, дурдахгүй байж болохгүй. Чих ухдаг хөвөн, алчуурны үзүүр эсвэл хуурай сальфеткыг цэнэглэгч нүх рүү хийх хэрэггүй.

Ямар нэгэн товчлуур дээр дарах эсвэл гар утсаа сэгсрэхдээ дотор нь ус оруулалгүй, болгоомжтой байгаарай.

© Unsplash.com

 

Хуурай алчуур дээр гар утсаа тавьж хатаах

Дээрх алхмуудыг бүгдийг нь зөв хэрэгжүүлсэн бол, одоо гар утсаа хуурай алчуур дээр тавиад агаарт хатаагаарай.

Гар утсаа бүрэн хаттал, асаах хэрэггүй. Ойролцоогоор 24-36 цагийн дотор гар утас бүрэн хатдаг болохыг санаарай.

© Shutterstock.com

 

Гар утас эргээд ажиллаж эхлэхэд юу хийх ёстой вэ?

Хэдийгээр гар утасны функцууд эхэндээ хэвийн ажиллаж байж болох ч, уснаас үүдэлтэй гэмтэл аажим аажмаар үүсэж болно. Түүнээс гадна дотоод эд ангиуд нь гэмтэж, асуудлууд ар араасаа ундрахыг ч үгүйсгэхгүй.

Хэрэв танд ямар нэгэн асуудал ажиглагдвал, хугацаа алдалгүй мэргэжлийн засварчныг зорьж, гар утсаа засуулаарай гэж зөвлөе.

© Pexels.com

Та урьд өмнө будаанд хийх аргыг ашиглаж үзсэн үү? Үр дүнтэй байсан уу? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.

36
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
Баярлалаа!

24 Сэтгэгдэл

  1. Altantuya Gunsenjav

    Altantuya Gunsenjav

    2020/11/14 at 14:35

    Үр дүнтэй байсан. Утсаа унтраагаад л будаанд 24 цаг байлгасан. Гэхдээ таг батарей зэргийг салгаагүй. Түүнээс хойш 3 жил ямарч асуудалгүй ажилласан. Одоо ач охин минь янз бүрийн юм татаж үзээд л байж бна.

  2. Aagii Aagii

    Aagii Aagii

    2020/11/14 at 17:02

    Altantuya Gunsenjav bi bas utsaa usand unagaad budaand 24tsag hiigeed avad asaasan zuv zugeer,odoo yamarch asuudalgui ajillaj bga.budaand hiih vneheer sain um bnle.

  3. Oyungerel Luwsan Ochir

    Oyungerel Luwsan Ochir

    2020/11/14 at 23:56

    BI BUDAAND HIIK VZEEGVI EE HARIN NAIZ MINI BUDAAND HIISEN 2 CH UDAA BH SHVV ZVGEER HEWIIN AJILLAAD BARAG 4 5 JIL BOLJ BGAA BUDAAND HIIH VR DVNTEI SAIN ARGA GEJ BODDOG SHTEE

  4. З. Саранхүү

    З. Саранхүү

    2020/11/15 at 12:08

    bi utsaa 2 udaa norgood 2 honogoor budaand hiij bsan. Daraa ni yg asdag ym bnlee uneheer sain bi bur bayrlaad boon ym bolj bsan ym chine.

  5. Zvmbe Nasanjargal Zvmbe

    Zvmbe Nasanjargal Zvmbe

    2020/11/15 at 14:40

    Bi bas utsaa ysand unagaad budaand hiij bsaan mash sain vr dvntei bsan shv yamarch aduudal garch bgaagvi shv

  6. Мэргэжлийн талаасаа бол үнэн зөвлөгөө байна. Гол нь хурдан унтраах, мөн бүрэн хаттал асаахгүй байх нь будаанд хийсэн эсэхээс илүү чухал гэж бодож байх юм

  7. Miik Miik

    Miik Miik

    2020/11/15 at 17:09

    Za bolioo shal hudla zugr usand unagaad budaand higeed zuv zugeed bga utsara ene comiig bichev hha

  8. Yuki Yuki

    Yuki Yuki

    2020/11/15 at 18:15

    Esui NeZaya Lily

  9. Заяа Заяа

    Заяа Заяа

    2020/11/15 at 21:04

    shal hudlaa budaand hataahaar dotor ni budaa orno gej yu baisiin

  10. Anand

    Anand

    2020/11/15 at 22:05

    Munkh Nrn

  11. Telmen Mishigdorj

    Telmen Mishigdorj

    2020/11/15 at 22:10

    Заяа Заяа harin tiimee

  12. Dondog Ganaa

    Dondog Ganaa

    2020/11/15 at 23:26

    HUDLAA MEDEE BNA BUDAAND 48 TSAG BAILGASAN ODOO ASUUDALGUI L BNA

  13. Төөгөө Төөгөө

    Төөгөө Төөгөө

    2020/11/16 at 03:09

    budaand hiigeed 2 udur bailgachhad zvw zugeer bdiimdaaa gemtej bertsen ym bl bhgui

  14. Purewjaw Haltarhuu

    Purewjaw Haltarhuu

    2020/11/16 at 10:33

    salhind hataana gedeg bol estoo ulger hataddagui ym bna bilee horin dorvon tsag bitgii hel hoer odor bolgood asaagaad shataasan gashuun turishlag bna budaana hamaagui sain arga bna lee shuu humuusee

  15. Содэрдэнэ Батсүх

    Содэрдэнэ Батсүх

    2020/11/16 at 11:29

    bi paaran deer 2 tsag tawiadl zvger blsn odooch bichejl bna

  16. Munguu Ch

    Munguu Ch

    2020/11/16 at 11:33

    Яагаад вэ🏆

  17. Munguu Ch

    Munguu Ch

    2020/11/16 at 11:34

    🤔🤔🤔🤗🤗

  18. Mongolia Lion

    Mongolia Lion

    2020/11/16 at 12:15

    Budaand hiideg yum za yu

  19. Зулаа Хатан Зул

    Зулаа Хатан Зул

    2020/11/16 at 14:04

    Budaan sain hataadag bitii hudlaa tsetserheed bai

  20. Battulga Dolgoon

    Battulga Dolgoon

    2020/11/16 at 21:45

    Altantuya Gunsenjav daraa ni ter budaagaa ysn be

  21. Ganzo Chogsom

    Ganzo Chogsom

    2020/11/16 at 22:25

    Budaa hudlaa

  22. Б. Дөлгөөн

    Б. Дөлгөөн

    2020/11/16 at 23:37

    Irmuunbileg Ulziibayasgalangnee

  23. Davaasuren Monhdalai

    Davaasuren Monhdalai

    2020/11/16 at 23:42

    Үнэн үү

  24. Aman Khurmangali

    Aman Khurmangali

    2020/11/17 at 02:40

    Ualibek Nurgulan🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *