Сургуульд байхаас бидний харж байсан дэлхийн газрын зураг нь бидний амьдарч буй дэлхий хэрхэн харагддаг тухай ойлголтыг бидэнд өгдөг. Гэтэл Орос, Европ, АНУ, Хятад, Австрали, Чили, Өмнөд Африк зэрэг дэлхийн янз бүрийн улс орнуудад дэлхийн газрын зураг үнэхээр ялгаатай байдаг аж. Энэ нь газрын зургийг бүтээгч дараах гурван нөхцлийн алиныг нь сонгосноос хамаардаг байна.
1. Баруун эсвэл зүүн зүгийн хамаарлыг газрын зурагт хэр төвлөрүүлснээс
2. Хойд эсвэл өмнө зүгийн хамаарлыг газрын зурагт хэр төвлөрүүлснээс
3. ашиглах проекцын арга
Оросын дэлхийн газрын зураг
Дэлхийн босоо тэнхлэг /баруун, зүүн зүгт төвлөрсөн/ Москвагаар дайрчээ. Америк болон Австрали тивүүд газрын зургийн захад байрласан харагдаж байна.
Европын дэлхийн газрын зураг
Дэлхийн босоо тэнхлэг Лондонгоор дайрчээ. Эквадор /хойд болон өмнө зүгт төвлөрсөн/ газрын зургийн доод хагаст шилжсэн байна.
АНУ-ын дэлхийн газрын зураг
Дэлхийн босоо тэнхлэг АНУ-аар дайрчээ. Америк тив Номхон дөлгөөн далайн баруун, Атлантын далайн зүүн хэсэгт арал байдлаар зурагджээ. Америкчуудын танин мэдэхүйд Орос, Энэтхэг, Хятад улсууд их ээдрээтэйгээр бууж байгаа юм. Учир нь эдгээр улсууд баруун болон зүүн талд хоёр дүрслэгджээ.
Хятадын дэлхийн газрын зураг
Энэ газрын зурагт Хятад улс Номхон дөлгөөн далайн баруун эрэгт байрлаж байна. Мөн дэлхийн газрын зургийн захад байрласан Африк, Евроазиас бусад бүх тивүүдийг Номхон далайд оруулан зуржээ.
Австралийн дэлхийн газрын зураг
Австрали тивээр дэлхийн босоо тэнхлэг дайрч өнгөрснөөс гадна газрын зургийг 180 хэмээр эргүүлсэн байдлаар зуржээ. АНУ зэрэг улсыг Номхон дөлгөөн далай, Энэтхэгийн далай, Өмнөд далайн дундах арал байдлаар зурсан байна. Бусад газрын зургийн хувьд дэлхийн газрын зургийн доод хэсэгт байдаг Антарктик энэ газрын зурагт дээр байрлах аж.
Өмнөд Африкын дэлхийн газрын зураг
Өмнөд Африк Энэтхэгийн болон Атлантын далайн хооронд орших хойг байдлаар дүрслэгджээ. Номхон дөлгөөн далай болон Орос улс дэлхийн захад байрлажээ.
Чилийн дэлхийн газрын зураг
Газрын зургийн төвд Номхон дөлгөөн далай байрласан энэ газрын зураг Хятадынхтай зарим талаараа адил. Африк, Европ тивүүд дэлхийн захад байрласан.
zochinЗочин
2015/01/23 at 14:34
Сэтгэгдэл *tegeed odoo ali n zuv bolj taarch bn da? ain?
Зочин
2015/01/23 at 18:14
chi uneheer t1 setgegdel hellee hhe unende nuguu talas n harsan ih sonin yumaa yagad inged urwuu harj bolku gj antractide ruu handsan baidaltai bval goe ch yum shg :D
Зочин
2015/01/23 at 18:51
Bugd zuw ghde haragdah bdal n ali ulsinhasa shaltgalad golloj bairlasan bna. Bid nart bol ehnih l zuer
mongol
2016/01/02 at 18:12
mongo,mongol,MONGOL!!!!!!!
СОНГУУЛЬ 2016
2016/06/22 at 17:50
ЗӨВ ШҮҮ
ih narannuls banzai
2016/11/10 at 11:52
manai ih naran uls delhiin tuwd baidiish ÷÷ maluudaa
цочин
2018/03/05 at 13:30
Сонирхолтой юм
Nominjin
2019/08/10 at 22:53
Чили улсыг миа гэж бодоод байсан чинь дэлхийн магнайд байдаг юм биш үү? Орос, Монгол хоёр тээр доор байна. Хаха.