
Twelfth бол жил бүрийн 7-р сарын 12-нд тэмдэглэгддэг протестантуудын баяр бөгөөд 18-р зууны үед Ирландад анх тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 1690 онд католик James II хааныг ялсан протестант хаан William of Orange-ын ялалт болон ялгуусан хувьсгалыг тэмдэглэдэг энэхүү баярын үеэр протестант болон католик шашинтнуудын хооронд мөргөлдөөн болох нь элбэг. Нэгдсэн Вант улсын Кумбриагийн их сургуулийг гэрэл зургийн магистрын зэрэгтэйгээр саяхан дүүргэж, Умард Ирландын Белфастад суурьших болсон Theodore Kallergis гэгч залуу энэ баярын үеэр гарсан мөргөлдөөний зургуудыг авчээ.Өөрийн байгаа газарт юу болж байгааг тод томруун харуулахыг зорьдог энэ гэрэл зурагчин эрхмийн гэрэл зургийн аппаратны дуранд буусан Twelfth баярын үеэр гарсан мөргөлдөөний зургуудыг толилуулъя.

0

0

0

0

0

0

0

0

Зочин
2012/08/02 at 00:16
hairan bmw