Эрчүүдийн халцарсан толгойг загварлаг үс засалттай болгон хувиргадаг чадварлаг үсчин. Түүний үйлчлүүлэгчид нүдэн дээр л залуужиж байна шүү

2

Үс хүнийг хэдэн насаар залуу харагдуулж чадах уу? Мэдээж чадна – гэхдээ АНУ-ын үсчин Филип Ринг-ээр үсээ засуулж байгаа бол шүү дээ. Филип урьд нь үс будаж засдаг байжээ, харин одоо тэрээр эрчүүдийн халцарсан хэсгийг жижиг “парик”-аар далдлах аргыг нэвтрүүлжээ. Толгойн үсний хуссан хэсэг дээр өтгөн үс ургаж байгаа юм шиг тэрээр харагдуулж чадна. Ийм аргын тусламжтайгаар халзан толгой өтгөн үстэй болж үйлчлүүлэгчид нь хэдэн насаар залуу харагдах ажээ.

Үсчин Филип Ринг эрэгтэй хүний үсийг сайжруулах ажил хийдэг болжээ

 

Фил энэхүү ажлаа үс холбох аргын тусламжтайгаар хийдэг

 

Үйл явц харахад маш энгийн

 

Үйлчлүүлэгчийн толгойн орой хэсгийг бүхэлд нь хусаад тэр хэсэг дээрээ нэмэлт үсээ наана

Үс хусах хэсгийг л их хэцүү гэж олон үйлчлүүлэгчид ярьдаг юм хэмээн Фил онцолжээ. Гэхдээ олон хүмүүс өөрийгөө өтгөн үстэй болно гэдэгт бэлэн биш байдаг гэж мастер хэлжээ.

Нэмэлт үсийг жинхэнэ үсээр хийдэг – буурал үс нэмэх шаардлагатай бол харин хиймэл үс ашиглана

 

Цавуугаар наалдах нэмэлт үсийг 3-4 долоо хоног тутамдаа дахин наах шаардлагатай

 

Харин тусгай скочоор наалдаж байгаа нэмэлт үсийг долоо хоног болгон шинэчилж бэхэлнэ

 

Энэ төрлийн “парик” үйлчлүүлэгчийн өөрийн үсний ургалтад огт нөлөөлөхгүй

 

Иймэрхүү нэмэлт үс ерөнхийдөө 3-6 сарын хугацаатай – бүх зүйл арчилгаанаас шалтгаалдаг байна

 

Нэмэлт үсийг зөв арчилж чадвал хэн ч анзаарахгүй гэж Фил үздэг

 

Дөнгөж халцарч эхлэнгүүтээ л ийм нэмэлт үстэй болохыг Фил санал болгохгүй байгаа юм

 

Гэхдээ боломжийг нь олгох л ёстой гэжээ

 

Яагаад гэвэл шинэ үстэй эрчүүд өмнөхөөсөө тэс өөр, царайлаг залуу болж хувирч байгаа аж

 

Зарим нэг нь бүр хэдэн насаар залуу харагдах болжээ

7
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *