Гэртээ төгс тохирох хөшиг сонгож авахад тань туслах 10 зөвлөгөө

1

Бид бүгд л гэрийнхээ өрөө тасалгааг бусдаас өөр хэв маягтай, онцгой уур амьсгалтай болгож тохижуулахыг хүсдэг. Өндөр үнэтэй тавилга авч гэрээ чимэхээс гадна багахан чимхлүүр зүйлд өөрчлөлт оруулснаар гэрийн өнгө төрхөө бүрэн өөрчлөх боломж нээлттэй байдаг ажээ.

1. Хөшигний уртыг зөв сонгох.

© Depositphotos.com, © PHOzzie / Reddit

Юуны түрүүнд та урт хөшиг сонгох уу эсвэл богино хөшиг сонгох хэрэгтэй юу гэдгээ шийдэх хэрэгтэй. Мэдээж энэ нь танай цонхны хэлбэр хэмжээтэй шууд хамааралтай. Түүнчлэн гэрийн тань хэв маяг сонгодог уу эсвэл орчин үеийн хэв маягтай юу гэдгээ ч тодорхойлсон байх шаардлагатай.

Орчин үеийн хэв маягтай орон сууцанд богино хөшиг зохицол сайтай байдаг бол сонгодог загварын хэв маягт урт хөшиг сонгох нь зүйтэй.

 

2. Хэмжээг зөв авах.

© Depositphotos.com, © mariac5353 / Reddit

Загвар зохион бүтээгч Suysel dePedro Cunningham-ын үзэж буйгаар хөшигний хэмжээг авахаас өмнө хаанаас өлгөх талаар мэдэгдэхүүнтэй болох нь зүйтэй байдаг ажээ. Тухайлбал, цонхны хүрээнээс өндөрт хөшиг тогтоовол өрөө илүү өндөр харагддаг бол газар хэт их шүргэсэн хөшиг амархан бохирддог гэх мэт зүйлсийг тооцоолж үзэх хэрэгтэй байдаг байна.

Мөн хөшигний өргөнийг хэмжихдээ цонхны өргөн дээр хоёр тал руу 10-20 см нэмж тооцох хэрэгтэй. Ингэснээр хөшиг цонхноос орж ирэх гэрлийг бүрэн хаах боломжтой болдог ажээ.

 

3. Хэрхэн угааж цэвэрлэх талаар судалгаа хийх.

© Depositphotos.com, © impossible76 / Reddit

Хөшиг худалдаж авахдаа та угаалгын машинд угааж болох эсэх, гараар угаах эсвэл хуурай цэвэрлэгээнд өгч байх эсэх талаар бодож сонголтоо хийх хэрэгтэй. Хэдийгээр угаалгын машинд хийж угаах сонголт танд байж болох ч зарим материалын хөшиг угаалгын машинд агших явдал гардаг гэдгийг бодолцож үзэх нь зүйтэй болов уу.

Хэрэв хөшиг гараар угаах зөвлөмжтэй бол бүлээн усанд хэт их хүчтэй биш угаалгын нунтаг ашиглан угааж хэвшээрэй.

 

4. Хөшигөө ямар зориулалтаар хэрэглэх гэж байгаагаа тодорхойлох.

© Depositphotos.com, © Madhourses / Depositphotos.com

Хэрэв та хөшигөө гэрэл нэвтрэхгүй, гаднаас хүн нэвт харах боломжгүй байлгахыг хүсч байгаа бол зузаан, гүн өнгөтэй хөшиг сонгох нь зүйтэй. Түүнчлэн энэ төрлийн хөшиг нь гадны гэрлийг оруулдаггүй тул ямар ч цагт тухтай амрах боломжийг танд олгох давуу талтай. Харин байгалийн гэрлийг гэртээ оруулахыг хүсвэл нимгэн, хөнгөн өнгөтэй хөшиг сонгох нь зүйтэй.

 

5. Өнгөний зохицол.

© Depositphotos.com

Аливаа өрөө тасалгаанд өрөөний өнгө төрхийг тодорхойлох хурц тод өнгийн зүйлс зайлшгүй байх шаардлага бий. Тэгвэл тэдгээр хурц тод өнгөтэй өрөөнд өөр өнгө төрх нэмдэг тавилгын өнгийг дагуулж хөшиг сонгох нь хамгийн зөв сонголт болдог ажээ.

 

6. Дулаан, хүйтэн өнгөний ялгарал.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Түүнчлэн өрөөнд тань ямар өнгө илүү давамгайлж байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Ногоон, цэнхэр гэх мэт хүйтэн өнгөнүүд нь амар амгалан, тайван байдлыг хүнд мэдрүүлдэг бол улаан, шар гэх мэт дулаан өнгөнүүд сэтгэл хөдлөлийг хүнд нэмж байдаг аж. Иймээс хэрэв танай өрөө хүйтэн өнгө давамгайлсан тавилгатай бол дулаан өнгөтэй хөшиг сонгох, дулаан өнгө давамгайлсан бол хүйтэн өнгөтэй хөшиг сонгохыг зөвлөж байна.

 

7. Даавууны хээнд анхаарал хандуулах.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэрэв өрөөний тань ханын цаас хээтэй эсвэл тавилга тань олон өнгө алагласан цоохор өнгө төрхийг мэдрүүлдэг бол хээгүй цул өнгөтэй хөшиг сонгох нь хамгийн зөв сонголт болох болно. Нөгөөтэйгүүр өрөөний тань ханын цаас цул өнгөтэй бол бага зэргийн хээтэй хөшиг тавьснаар өрөөнд шинэ хэв маяг мэдрүүлэх боломжтой.

 

8. Чимэглэлийг бүү март.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хөшигтөө зориулан авах шаардлагатай нэг зүйл бол яах аргагүй хөшиг тогтоогч уяа билээ. Тэд хөшгийг эмх цэгцтэй цэвэрхэн харагдуулахаас гадна илүү өнгөлөг тансаг харагдах шалтгаан нь болдог байна.

 

9. Эвхэгддэг хөшиг.

© Depositphotos.com, © cloudclimber24 / Reddit

Хэрэв цонхны дэргэд ор, буйдан эсвэл ширээ байрласан бол урт хөшиг бус эвхэгддэг хөшиг илүү зохимжтой сонголт болох болов уу. Эвхэгддэг хөшиг нь илүү эмх цэгцтэй, цэвэрхэн харагдахаас гадна орон зайг цэлгэр уужим харагдуулж, нарны гэрэл сайн нэвтрүүлдэг давуу талтай.

 

10. Байшингийн гадаад өнгө төрхтэй нийцэх эсэх.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хөшиг нь интерьер дизайнд чухал нөлөө үзүүлдэг боловч байшингийн гаднаас хэрхэн харагдаж байгаа нь мөн л чухал xүчин зүйл билээ. Иймээс байшингийн гадаад өнгө төрхтэй хэр нийцэлтэй өнгө сонгож байгаагаа мөн бодож үзэх хэрэгтэй биз ээ.

Танайх ямар хөшигтэй вэ?

5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *