Эцэс төгсгөлгүй үргэлжлэх цэвэрлэгээнээс болж галзуурахгүйн тулд дараах 17 лайфхакыг сураад аваарай

0

Эрдэмтэд нэг л зүйлд бүрэн итгэлтэй байна: гэр орны хог новш, замбараагүй байдал анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлдөг, мэдрэлд илүү их ачаалал, дарамт үүсгэдэг гэнэ. Харин гэр цэвэрлэгээний ажил нэгэн төрлийн бясалгал болдог талтай ажээ. Цэвэрлэгээний ажлыг нэмэлт стрессийн шалтгаан болголгүй зөвхөн эерэг мэдрэмжийг төрүүлэхийн тулд энэ үйл явцыг аль болох хөнгөвчилж сурах хэрэгтэй.

Бид интернетэд байдаг хэдэн мянган лайфхакыг судалж чухам ямар нь үнэхээр үр дүнтэй байгааг олж мэдсэн юм.

Хэрвээ та яг над шиг залхуу хүн бол шалны алчуурны оронд ариун цэврийн хэрэглэл хэрэглэж үзээрэй. Үнэхээр үр дүнтэй гэдгийг баталж байна

 

Заримдаа угаалгын машиныг хувцасгүйгээр эргүүлж байгаарай – барабаныг бохирдлоос найдвартай хамгаална

 

Хоолны савны тосыг ямар нэгэн хүндрэлгүйгээр цэвэрлэхийн тулд дотор нь аяга таваг угаагч бодис, цаасан алчуур, халуун ус хийж байгаад сайтар сэгсрээрэй

 

Миний ганц хайртай порлонон шүүр – хивсний үс ноос цэвэрлэх хамгийн шалгарсан хэрэгсэл

© mammafoodie / Twitter, © mammafoodie / Twitter

“Угаалгын бодис порлоны эдэлгээг эрс богиносгодог нэг асуудал бий. Олон жилийн туршлагаас харахад зөвхөн ус ашигласан нь дээр байгаа юм. Тоос сорогч хүртэл хивсийг ингэж сайн цэвэрлэж чадахгүй шүү”.

 

Бэлэгний цаасыг цэвэрхнээр нь хадгалахыг хүсэж байгаа бол картонон голтой цаас ашиглаарай

© Weak_Independence793 / Reddit

 

Найз залуугийн нохой шалан дээр шээcэн байсныг нь бид тэр үед нь анзааралгүй өнгөрчихжээ. Толбыг устөрөгчийн хэт ислээр арилгаж чадлаа

© redditreddit605 / Reddit, © redditreddit605 / Reddit

Алчууранд устөрөгчийн хэт исэл шингээж байгаад толбо болсон хэсэг дээр хэдэн цаг тавиад орхичихсон юм. (Эхлээд энэ аргыг далд байдаг шалан дээрээ туршиж үзээрэй, зарим нэг шаланд уг бодис тохирохгүй байх тохиолдол бий шүү)

 

Сануулга: тоос сорогчны сордог хошууг тогтмол цэвэрлэж байгаарай

© frogfrogcat / Reddit

 

Цаасны хавчаараар чихэвчээ цэвэрхэн ороож болно

© hotmailist / Reddit

 

Миний угаалгын машин өмнө ба дараа нь

© Particular-Cheetah-6 / Reddit

“Ангижруулагчийн болон шүүлтүүрийн хэсгийг аваад харсан чинь бохир, савангийн хөөс хуримтлагдчихсан ёстой аймар байлаа. Салдаг эд ангийг сугалж аваад их халуун устай хуванд хийж дэвтээсний дараа шүдний сойзоор сайтар үрж угаасан юм. Дараа нь арай том ширхэгтэй сойзоор машины дотор талын бохирдлыг цэвэрлэлээ. Хамгийн сүүлд нь салгаж авсан эд ангиудаа буцааж хийгээд хүчтэй угаалгын горим дээр тавьж, нэг ширхэг угаалгын бодистойгоор хоосон эргүүлсэн”.

 

Нимбэгийн xүчлээр ус буцалгагчийн өнгөрийг цэвэрлэж болно. Усанд хэдэн халбага нимбэгийн xүчил хийгээд буцалга. Хольцгүй устай дахиад хэд хэдэн удаа буцалгаарай

© Ocelot1138 / Reddit

 

Хөргөгчөөс эвгүй үнэр үнэртээд байвал тавиур дээр хэдэн ширхэг хар нүүрсэн эм тавиарай

 

Буйдан доороос эсвэл өөр гар хүрэхгүй газар орсон жижиг зүйлийг авахын тулд тоос сорогчийн хошуунд нимгэн трико углаад соруулаарай

 

Цахилгааны утаснуудыг сүлжмэл сагсаар эмх цэгцэнд оруулж болно: сүлжмэл сагсны завсраар сунадаг резин гүйлгэчихвэл нэгэн төрлийн цэнэглэх станц болно доо

© keith204 / Reddit

 

Угаалгын өрөөний сантехникийг гялалзуулмаар байвал хүүхдийн тосоор арчаарай

 

Шүүгээг таатай үнэртэй байлгахыг хүсэж байгаа бол эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл дээр хэдэн дусал эфирийн тос эсвэл дуртай үнэртнээ дусаагаад шүүгээний хананд наагаарай

 

Шилний хэлтэрхийг савангаар амархан түүж болно

 

Шал шүүрдэж байхад жижиг тоосонцрыг дэгдээхгүйн тулд хутгуур руу ус шүршээрэй

Та гэрээ цэвэрлэхдээ ямар лайфхак ашигладаг вэ?

8
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uranbileg

    2022/01/04 at 19:40

    Uneheer good 🥰🥰

  2. Ayushjav

    2022/01/04 at 22:39

    nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *