Диснейн үлгэрүүдийн ард орших аймшигт хар бараан түүхүүд. Зохиолын анхны хувилбарууд нь хүүхдэд огтхон ч зориулагдаагүй байжээ

1

Дисней студийн бүтээл бүр өөртөө гайхам нууцуудыг агуулж байдгаараа алдартай бидээ. Бидний гэр бүлээрээ шимтэн үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудыг бүтээгч энэ студийн бүтээлүүд бие арзайлгам хачин жигтэй түүхүүдийг хүүхдэд зориулсан бүтээл болгон хувиргасан байдаг ажээ. Шидтэй хойд эх, үзэсгэлэнт гүнж, сэтгэл татам ханхүү нарын түүхийг ард хар бараан аймшгийн түүх байсан гэж итгэхэд үнэхээр хэцүү. Ийнхүү тус хар бараан түүхүүдийг 1920-иод оноос Дисней студийн зүгээс бяцхан үзэгчдэд тохиромжтой байдлаар хянан засварлаж өнөөгийн бидний мэдэх үлгэрийн түүхүүдийг бүтээжээ.

Таны хүүхэд ахуйдаа шимтэн үздэг байсан хүүхэлдэйн киноны ард жихүүдэс төрүүлэм түүхүүд нуугдаж байснаас танд толилуулж байна.

 

Нойрсож буй гоо үзэсгэлэн

“Нойрсож буй гоо үзэсгэлэн” хүүхэлдэйн кино хараагдсан гүнжийг үүрд унтахаас аврахаар дурлалт ханхүү нь ирж, жинхэнэ хайрын үнсэлтээр үнсэж сэрээж буй түүхийг өгүүлдэг билээ.

Гэтэл 1934 онд Италийн зохиолч Жиамбаттиста БазилегийнЭ бичсэн анхны хувилбар нь бидний мэддэгээс тэс өөр байжээ. Нойрсож буй гүнж дээр ямар ч залуу ханхүү ирээгүй бөгөөд нэгэн гэрлэсэн хаан түүн дээр ирж, дурлалдаа шатан байж гэр лүүгээ буцсан түүхийг өгүүлдэг байна. Харин хааныг гэрт нь түүний эхнэр болох Малефисент хүлээж байв. Тэр явдлаас хойш 9 сарын дараа гүнж ихэр хүүхдүүд төрүүлсэн бөгөөд хүүхдүүдийнх нь нэг нь гүнжийн хурууг хөхөн хорыг нь арилган сэрээж буй тухай өгүүлж байв.

Түүх ийн дууссангүй. Хаан, гүнж хоёр дахин санамсаргүй тохиолоор учирч нэгэндээ ухаангүй дурлаж орхино. Үүнийг нь мэдсэн хааны хатан уурсаж ихэр хүүхдүүдийг хулгайлж, хэpцгийгээр хєнєєгөөд тэдний махаар хоол хийж олиггүй хааныг хооллож буй тухай гарч байв.

 

Үнсгэлжин

Үнсгэлжингийн хойд эгч нар бидний мэдэх Диснейн хүүхэлдэйн кинонд маш хорон эсрэг дүр болсон хэдий ч тийм ч чєтгєрийн гэмээр жигтэй зан авир гаргадаггүй билээ. Тэр ч бүү хэл тэдний нэг болох Анастасиа өөрийн жинхэнэ хайртай учирдаг.

Гэвч Гриммийн ах дүүсийн хийсэн анхны хувилбарт дүрүүд нь тийм ч жаргалтай, бас хувь тавилантайгаа эвлэрч төгсдөггүй байжээ. Анхны хувилбарт эгч дүү хоёр болор шаахайд хөлөө багтаан оруулахын тулд хөлнийхөө зарим хэсгийг хэрчиж буйг дүрсэлж байжээ. Харин эгч дүүсийг юу хийж байгааг нэгэн хэрээ ханхүүд ирж хэлснээр ханхүү бүх үнэнийг олж мэддэг.

Эцэст нь Үнсгэлжин ханхүүтэй гэрлэдэг бол хоёр хойд эгч нь өнөөх хэрээнд нүдээ тоншуулж орхидог ажээ.

 

Улаан малгайт

Бидний мэдэх Улаан малгайтын түүх өвдсөн эмээдээ шинэхэн нарийн боов хүргэхээр ой дундуур явж буй бяцхан охины түүхийг өгүүлдэг. Эмээ рүүгээ явах замдаа тэр цэцэг түүж багахан саатах хооронд өлсгөлөн чоно эмээгийнд нь орж залгиад эмээгийнх нь оронд орж охиныг идэхээр хүлээдэг. Азаар анчин эр дэргэдүүр нь өнгөрч яваад чоныг олж устгаад эмээ охин хоёрыг авардаг билээ.

Харин Анжела Картерын бичсэн Улаан малгайтын эх хувилбарт сарын тэмдэг нь ирсэн охидыг ангуучилдаг хүн чонын тухай өгүүлсэн бөгөөд эмээгийнд нь очиж эмээг нь идчихээд охиныг хүлээж буй тухай гардаг аж. Ийнхүү охиныг ирэхэд хүн чоно охинд дурлаж, түүнтэй унтсан түүхийг өгүүлдэг байв.

 

Пиноккио

Пиноккиогийн түүх цаг үргэлж бидний мэддэг шиг хөгжилтэй байсангүй, Жимини Крикеттэй явсан аялал нь ч төдийлөн аз жаргалтай байгаагүй ажээ.

Карло Коллодигийн бичсэн Пиноккиогийн түүх хүмүүст муу зан авирын хор уршиг ямар байдгийг ойлгуулах зорилготой бичигдэж байжээ. Иймээс ч тэрхүү түүх нь муу үйл хийснийхээ төлөө маш их зовлон зүдгүүр дундуур туучиж, тapчлан зовж, шийтгэл амсаж буйг харуулсан байв.

 

Лусын дагина

Диснейн өгүүлсэн Бяцхан лусын дагины түүх живж буй залууг vхлээс аварч, хайр дурлалдаа шатаж буй аз жаргалтай түүхийг өгүүлдэг бол Ханс Христиан Андерсены анхлан бичсэн лусын дагины түүх тийм ч эерэг байгаагүй юм.

Андерсены бичсэн эх зохиолд Ариэль дагина хүний хөлийг олж авахын тулд өөрийн сайхан дуу хоолой болон хэлээр сольж буй тухай өгүүлдэг ажээ.

Хэдий хүний хөлийг олж авсан боловч түүний амьдралын зовлон зүдгүүр эцэс болсонгүй. Түүний дурлалт ханхүү өөр хүнтэй гэр бүл болсон байхыг тэрээр нүдээр үздэг байна.

Ийнхүү дурлалт ханхүүгээ алдсан Ариэльд хэрэв ханхүүгийн амийг бvрэлгэвэл хapаалыг буцааж, эргээд лусын дагина болгож далайд нь буцаана гэсэн санал ирсэн боловч тэрээр дурлалдаа үнэнч үлдэж, далайн хөөс болон хувирч, 300 сайн үйлсийг бүтээж байж сvнсээ эргүүлэн авах болзолтойгоор замхарч буйг өгүүлдэг ажээ.

48
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Namuun Mei

    Namuun Mei

    2021/01/09 at 15:35

    Арай2

  2. Khatnaa Khatnaa

    Khatnaa Khatnaa

    2021/01/10 at 22:49

    Диснэйн хүүхэлдэйнүүдийн анхны хувилбар ихэнх нь оросых байдаг. Бүгдийг нь л бараг үзэж байсан. Орос эх хувилбараар нь

  3. UranZaya AG

    UranZaya AG

    2021/01/11 at 01:33

    Khatnaa Khatnaa thh
    george hen ch bilee jinhene zohiolchiig n sonsoj baisiim bn
    Disneyiin huuheldeenii ihenh n uursduu zohiogoogu baidag

  4. Tulkhuuree Altka

    Tulkhuuree Altka

    2021/01/11 at 04:23

    Lusiin daginiig anhnii huwilbaraar ni uzej bsan

  5. Jadambaa Choymaa

    Jadambaa Choymaa

    2021/01/12 at 09:04

    Ulaan malgaitiini yrni sonsoj bgaagvvm bna ewgvil ym

  6. Erdenejargal Altanbagana

    Erdenejargal Altanbagana

    2021/01/12 at 14:34

    Disnein huuheldeig yaj uzhv

  7. Gavana Gabi

    Gavana Gabi

    2021/01/12 at 15:21

    yag uneneer huuhduuded uzuulsen bol surgaamj bolj mash tom humuujel bolj uldeh bailaa . hudlaa huurmag uzuulsenees bolj teruundaa itgej odoo niigemiin huuhduud yamar hun bolj bn . Ohinuud n negl saihan nuuree budsan social zurag tavsan mungunii araas guisen , erchuud n yalgaagui yamar ch buir suir baihgui .

  8. Б. Бямбагэрэл

    Б. Бямбагэрэл

    2021/01/12 at 16:01

    Bi yu uzej oso ve kss😂

  9. Anujin Baigalmaa

    Anujin Baigalmaa

    2021/01/12 at 21:07

    Gavana Gabi yg baidgaar uzuulsen bol za Arai Bishee, huuhduuddee surgamj bish harin ailgaad evgui ym boh baisan

  10. Gavana Gabi

    Gavana Gabi

    2021/01/12 at 21:31

    hun uneniig medej sain bas muu yalgaj suran. ali deer uyees europa d Brothers Grimmiig sonsoj usuj, buruu yum hiihees aij zuv hun bolohiig hiicheej amidaraj baisan . Odoo tsetseg uzej uusuud tom bolood amidaraliin hatuu unendee tulgarj , amidaralaa avaj yavah chadvargui sul doroi humuuseer duuren bn daa.

  11. Kanbe Daisuke

    Kanbe Daisuke

    2021/01/12 at 22:12

    Gavana Gabi цус нүж аллага хүчин үзж өсөөд мууг ялгаж сурж зөв хүн болж өсхүү тэ
    Уучларай тйим юм үзж өсвөл нэг бол сэтгцин өөрчлөлтөй зэрлэгшсэн хүүхдл болж өснө
    Дахин уучлал эрий таныхар бол хүүхэд чин эрүүл зөв хүн болж өсх болтгуай

  12. Gavana Gabi

    Gavana Gabi

    2021/01/13 at 08:41

    Medeej tsus nuj bolgoj uzuulehgui shu de , boditiig joohon zoololson baidlaar haruulan shte de. Mongol ardiin ulgeruud ch yalgaagui dandaa surgaal aguuldag baisan . jisheen” xuxuu “uvchtui eejdee ayag us avcharaj uguuguugees bolj tengerluu yavsan gehde huuhduuduuded shuvuu bolj huvarsan gej haruulj baigaa . jisheen iim met daraj uurchluulj bolon. Tehees hudlaa huurmagiig uzuj ussun huuhed hudlaa huurmag dotor amidaran . Nadad bol huuhdee huurah hamgiin tom aimshag.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *