Эмэгтэйчүүдэд жингээ амархан хаяхад туслах 12 шилдэг хүнс

2

Хэрвээ та турахад туслах хоол хүнсний тухай судалж байгаа бол бидний нийтлэл танд яг тохирно. Судалгааны үр дүнгээс харахад дараах 12 хоол хүнс эмэгтэйчүүдийн өөхийг хайлуулахад нөлөөлж байна.

1. Цитрусын төрлийн жимс: Судалгааны үр дүнгээс харахад цитрус төрлийн жимс нь зүрх-судасны өвчлөл, чихрийн шижин, элэгний өвчлөл болон өөхлөлттэй тэмцэж байна. Цитрусын төрлийн жимсний үр шимийг дээд зэргээр авах арга – усанд хийж уух ажээ.

2. Хушга: “Чихрийн шижин, өөхлөлт” болон “Бодисын солилцоо” сэтгүүлийн нэгэн дугаарт хэвлэгдсэн судалгааны үр дүнд дурдахдаа, хушганд өлсгөлөнгийн мэдрэмж дарах орц байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл хушга идсэний дараа танд юм идэх хүсэлт нэг хэсэгтээ л төрөхгүй.

3. Попкорн: Скрантоны их сургууль нэгэн судалгаа хийжээ: попкорнд маш их хэмжээний полифенол агуулагддаг – эрүүл мэндэд нэн тустай төдийгүй хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, цусны эргэлтийг идэвхжүүлэх бодис аж. Хэрвээ давс, тос нэмэхгүйгээр попкорн идвэл эрүүл зууш болж чадна – ингээд илүүдэл жингээ хасаарай.

4. Жимсгэнэ: Харвардын их сургуулийн эрдэмтэн судлаачид 2016 онд нэгэн судалгаа хийж дараах дүгнэлтэд хүрчээ: өдөр болгон жимсгэнэ, жишээ нь нэрс, бөөрөлзгөнө зэрэг идээд байвал удаан хугацаанд илүүдэл жингээсээ салж болно. Турж байгаагийн шалтгааныг жимсгэнэд агуулагдах флавоноидтой холбон тайлбарласан – уг бодис жин хасахад нөлөөлнө.

5. Бүхэл үр: өдөр тутмын хоол хүнсэндээ бүхэл үр байнга хэрэглэдэг хүмүүс жишээ нь, овьёосны гурил иддэг хүмүүсийн хэвлийн өөхлөлт цагаан нүүрс ус хэрэглэдэг хүмүүсийг бодвол 10%-иар бага байгааг судалгаагаар тогтоожээ.

6. Авокадо: Internal Medicine Review сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнд дурдахдаа, авокадо нь ямар ч шалтгаанаар таргалсан хүний жинг хасахад нөлөөлнө гэжээ. Авокадо нь шим тэжээлтэй бодисоор баялаг, үүнээс гадна ширхэглэг, эрүүл тосоор дүүрэн, Е болон С амин дэмээс гадна фолийн хүчил, магни, зэс болон калигаар баялаг – энэ бүгд турахад нөлөөлнө.

7. Кайений чинжүү: Америкийн нэгэн сэтгүүл туршилт явуулжээ – энэ төрлийн чинжүү илүүдэл жингээ багасгахад нөлөөлөх эсэхийг судалсан байна. Дараа удаа махан ч бай, цагаан ч бай хоол амтлахдаа багахан кайен чинжүү ашиглаарай.

8. Цинамон: Мичиганы их сургуулийн эрдэмтэд хийсэн судалгаагаар цинамонд агуулагдах циннамальдегид гэх бодис нь термогенезийг идэвхжүүлдгийг тогтоожээ. Термогенез – калорийг шатааж биеийн дулаан ялгаруулах бодисын солилцооны үйл явц юм. Тэгэхээр өглөөний овьёосондоо багахан цинамон хийхэд таны өөхний эс шатаж эхлэх нь байна.

9. Алим болон лийр: Рио-де-Жанейрогийн улсын их сургуулиас хийсэн судалгаанд оролцсон эмэгтэйчүүд өдөр болгон өдөрт гурван удаа алим, лийр идэх нэг бүлэг, нөгөө бүлэг нь овьёосны жигнэмэг идэх ёстой байв. 12 долоо хоногийн дараа гэхэд жимс идэж байсан эмэгтэйчүүдийн жин овьёосны жигнэмэг идэж байсан эмэгтэйчүүдийг бодвол илүү мэдэгдэхүйц хасагдсан, цусан дахь глюкозын хэмжээ багассаныг тогтоожээ.

10. Бууцай: Hormones сэтгүүлээс хийсэн судалгаанаас харахад, өдөрт гурван аяга бууцай идвэл долоо хоногт хасах жинг 10%-иар нэмэгдүүлж болно гэжээ. Бууцайнд липийн хүчил их тул цусанд очих сахарыг хэмжээг эрс багасгахад нөлөөлдөг байна. Сахарыг өөх тос болгон хуримтлуулахгүйгээр шууд эрч хүч болгон шатаадаг гэж ойлгож болно.

11. Өндөг. CSIRO байгууллагын 2018 онд хийсэн мэдэгдлээс харахад, өглөөний цайндаа их хэмжээний уураг хэрэглэснээр турах боломжтой гэжээ. Бодисын солилцоог идэвхжүүлэхийн тулд өглөөний цайндаа ядаж 25 грамм уураг идэхийг зөвлөжээ.

12. Сүү: МакМастерийн их сургуулийн 2007 онд хийсэн судалгаанаас харахад, хэрвээ та өөхөө шатаахыг хүсэж байгаа бол сүү уух хэрэгтэй гэсэн дүгнэлт гарчээ. Судалгаанд хоёр бүлэг хүмүүс оролцсон, нэг нь тогтмол сүү ууна, нөгөө нь буурцагны сүү ууна. Эхний бүлэг хүмүүс нь нөгөө бүлэг хүмүүсийг бодвол булчингийн масс 2,5 фунтээр нэмэгджээ. Бидний булчин илүүдэл өөх багасгахад нөлөөлдгийг мартаж болохгүй.

25
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
9
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *