Якутад амьдардаг Зефир ба Шоколад хоёр: олны анхаарал татсан ер бусын нэгэн гэр бүлийн хайрын түүх

1

Хоёр өөр ертөнцийн хоёр залуу хүний хайрын түүх.

Хайрлаж дурлахад хил хязгаар гэж үгүй. Үүнийг батлах маш олон нотолгоо ч бий. Якут, Нигер хоёрыг юу нэгтгэдэг гэж та бодож байна. Оросын хамгийн хүйтэн бүс нутаг болон африкийн халуун улс орны хооронд адил төстэй юу л байв гэж дээ? Тэгээд ч өөр хоорондоо 15 мянга гаруй километрийн зайтай оршиж байгаа газар.

Гэхдээ нэг л зүйл тодорхой байна. Энэ нь Ярослав. Ээж нь Нигер гаралтай, харин аав нь нутгийн уугуул Дмитрий болон ой гарантай тэдний хүү.

ruth_tetteh_ / Instagram

Хоёр залуугийн хайрын түүх үнэхээр сэтгэл хөдөлгөмөөр. Хосууд 5 жил гарны өмнө Петербургт танилцжээ.

ruth_tetteh_ / Instagram

Дмитрий амралтаараа Хойд нутгийн Венец үзэхээр ирсэн бол нигер бүсгүй Рут Тетте тус хотын их сургуулийг дүүргээд нутаг буцах гэж байв.

ruth_tetteh_ / Instagram

Гэхдээ бүсгүйн хувь тавилан өөрөөр эргэсэн юм. Тэр цас мөсний орноос ирсэн цэнхэр нүдэт цагаан залуутай учирчээ.

ruth_tetteh_ / Instagram

Дмитрий хотын гудамжаар алхаж түүхэн дурсгалт барилгууд, хөшөө, гүүрний зураг авахаар шийдсэн ч оронд нь энэ л бүсгүйтэй таарсан байна. Бүсгүй ч гэсэн Петербург-д өнгөрөөх сүүлчийн өдрөө хотоор зугаалахаар шийдсэн байв.

Дмитрий харийн нутгийн бүсгүйн гэрэл зургийг нууцаар дарах гэж оролдож л дээ. Даанч бүсгүй зөвшөөрөлгүй зураг авалт явагдаж байгааг анзаарсан тул Дмитрий уучлалт гуйхаас өөр аргагүй байдалд оров.

ruth_tetteh_ / Instagram

Ямар ч алдаа мадаггүй төгс англи хэлээр уучлалт гуйсан нь нигер бүсгүйг гайхшралд оруулжээ. Ингээд тэд элдвийг ярьцгаан бүхэл оройжингоо хотын гудамжаар цугтаа зугаалжээ.

ruth_tetteh_ / Instagram

Тэр цагаас хойш Рут зүрх сэтгэл нь нутаг руу нь явуулахгүйг ойлгосон гэдэг.

ruth_tetteh_ / Instagram

Тэд Петербургт үлдэцгээж хормын уулзалт нь хайр дурлалын түүх болон хувирчээ. Хэсэг хугацааны дараа Дмитрийн нутаг буцахад хүрч, яагаад гэвэл ажил төрлийн улмаас үлдэх боломжийг олгоогүй юм.

ruth_tetteh_ / Instagram

Тэдний харилцаа таван жил үргэлжилсний эцэст залуу хайртай нигер бүсгүйдээ гэрлэх санал тавихаар шийджээ.

ruth_tetteh_ / Instagram

Гэрлэх саналаа баавгайн хувцас өмсөөд Петербургийн гудамжинд тавьсан гэдэг. Бүсгүй ч удаан бодсонгүй зөвшөөрсөн хариу өгч тэд цугтаа Якутыг зорьжээ.

ruth_tetteh_ / Instagram

Нутгийн ард иргэд гэр бүлийн хосыг шоколад, зефир гэж нэрлэх болсон төдийгүй яг л реалити-шоу үзэж байгаа юм шиг залуу хосуудын хайрын түүхийг сонирхдог болсон юм.

ruth_tetteh_ / Instagram

Зүгээр ч үгүй, бүр бооцоо тавьцгаасан байгаа юм: африк бүсгүй нутгийн эрийг удахгүй орхиж явна, явахгүй гэж.

ruth_tetteh_ / Instagram

Жил өнгөрч, Рут бүсгүй явсангүй, харин ч бүр Дмитрийд хүү төрүүлж өгчээ. Нутгийн ард иргэд ярих бас нэг сэдэвтэй болсон хэрэг: “Хэнийх нь цус давамгайлсан бол?”

ruth_tetteh_ / Instagram

Энэ бооцоог ч гэсэн хэнийх нь ч тал авч чадаагүй гэдгийг шуудхан хэлье. Ярослав хүү тас хар нүдтэй, цайвар арьстай, үс нь буржгар.

ruth_tetteh_ / Instagram

Дмитрий хайртай гэргийгээ Руся гэж дууддаг, харин бүсгүй нөхрийгөө “манай аав” гэнэ. Жинхэнэ, үнэнч хайранд юу ч саад болохгүйг энэ хос өөрсдийн биеэр нотолж чадсан юм.

36
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
9
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *