Хүүхэд өөрөө тоглоомоо хурааж сургах 8 алхам

2

Эхэндээ та үүнийг тоохгүй байх гэж оролдох болно. Гэвч эрт оройгүй хэзээ нэгэн цагт замбараагүй болсон гэрээ цэвэрлэх шаардлага гарах нь мэдээж. Хэтрүүлж байгаа юм биш шүү – хэрэв анхнаасаа арга хэмжээ авахгүй л юм бол дийлдэхээ болино.

Бид та бүхэнд хоёр хүүхдийн ээж, Нью-Йорк Таймсын тоймч, зохиолч бүсгүй Рут Сукэпийн нийтлэлийг хүргэж байна.

Хүүхдээ өөрөөр нь гэрээ цэвэрлүүлж сургах 8 алхам 1

Буулгасан тоглоомыг нь өөрсдөөр нь цэвэрлүүлэхийн тулд цагаан туг өргөлгүй гүрийсэн удаа их бий. Манай гэр бүлийн энх тайвныг сахиулагч – нөхөр маань “Тэд үүнийг хийхэд дэндүү бага байна, нэг нь 3 настай, нөгөөх нь 6 настай шүү дээ. Чи тэднээс их зүйл хүлээгээд байгаа юм биш үү?” гэж өчнөөн олон удаа хэлж байсан.

Гэсэн ч би бууж өгөөгүй юм. Би тэднээс том зүйл хүсэхгүй юм бол өөр хэн хүсэх вэ? Эрт оройгүй тэд үүний минь төлөө надад талархах болно. Ингээд би эхэлсэн юм. Энэ дайн хэдэн сарын турш үргэлжилсэн. Би санасандаа хүрэхийн тулд тэдэнд олон цагийг зарцуулдаг байсан. Харин одоо, ойролцоогоор жил орчим өнгөрсний эцэст би тэднээс “Өрөөгөө цэвэрлээрэй, гуйж байна” гэхэд л тэд миний хүсэлтийг биелүүлдэг болсон. Энэ бүхнээс би хэд хэдэн хичээлийг та нар зааж өгөхөөр шийдлээ.

Үлгэр жишээ болох

Хэрэв би өөрөө гэрээ цэвэрхэн байлгахгүй юм бол хүүхдүүдээсээ гэрээ цэвэрхэн байлга гэж шаардах нь утгагүй шүү дээ. Мэдээж хэрэг гэр үргэлж цэвэр цэмцгэр байдаггүй ч гэрээ цэвэрхэн байлгахын тулд би олон цагийг зарцуулах шаардлагатай болдог. Охид маань намайг гэрээ цэвэрлэхийг бараг өдөр бүр хардаг. Заримдаа надад тусална. Бидний дүрэм бол өглөө бүрийг цэвэрхэн өрөөнд угтах юм.

Тууштай байх

Бид ихэвчлэн орой их ядарсан байдаг учир гэр цэвэрлэх хангалттай хүч үлдээгүй байдаг. Сарын тэмдгийн үед бол гэр цэвэрлэхээс ч дургүй хүрнэ. Үстэй толгойноос их ажилтай үед хийх хүсэл төрнө гэж үү. Сайнтай ч муутай ч бид гэр цэвэрлэхийг зуршил болгож чадсан юм. Хэзээ нэгэн цагт охид маань үүнийг бодолгүйгээр хийдэг болно гэж би боддог юм. Одоохондоо тэдэнд сануулах л хэрэгтэй л дээ. Гэхдээ юу хамгийн чухал вэ гэвэл: бид хамтдаа гэрээ цэвэрлэнэ. Энэ нь асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр юм. Тэднийг зурагтаа үзэж байх зуур би өөрөө цэвэрлэчихвэл надад амар л даа. Гэхдээ би хэзээ ч тэдний ажлыг өмнөөс нь хийхгүй.

Шийдэмгий бай

Энэ нь “үгүй” гэдэг хариулт ямар ч нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй гэсэн үг. Хүүхдүүд маань өдөр бүр нэгэн энгийн зүйлийг дагаж мөрддөг – тэд хүүхэд учир миний хэлэхийг сонсох ёстой. Миний тэднээс хүссэн зүйлийг тэд хийх хэрэгтэй гэдгээ мэддэг. Анхнаасаа л ямар ч маргаан, гомдол, шалтаггүй эхлэх хэрэгтэй.

Хэрэггүй зүйлсээ хаях

Гарааж, тагтан дээрх зүйлсээ цэвэрлэж хэрэггүй зүйлсээ хая. Өмнө зун би тэдний тоглоомын талыг хаясан. Үүнийг хийсний дараа охидод маань ямар амар болсныг та төсөөлж ч чадахгүй байх. Гэхдээ хүүхдүүд яг л соронз шиг шинэ тоглоом, эд зүйлс, цаасыг өөртөө татна. Тэгээд энэ бүгд хуримтлагдсаар л хуримтлагдсаар л байх болно. Тиймээс хэрэггүй зүйлсээ хаях нь бага зэрэг увайгүй байхад тусалдаг. Янзан бүрийн цаас, хог хаягдлыг тэр даруй хаяж байгаарай (хүүхдүүд үүнийг хэрэглэхгүй байгаа тохиолдолд).

Гэр цэвэрлэхэд хялбар байх ёстой

Манай охидод гэрээ цэвэрлэхэд маш хялбар байдаг. Учир нь өрөөний бүх зүйлс өөрийн гэсэн “гэртэй”. Хувцаснууд тэдний гар хүрэхүйц доор өлгөөтэй байдаг. Харин тоглоомууд өөр өөрсдийн хайрцаг эсвэл тавиур дээрээ байрлана.

Хөгжилтэй байвал сонирхолтой

Гэр цэвэрлэхэд үргэлж хөгжилтэй байдаггүй гэдгийг хүлээж зөвшөөрч байна. Гэхдээ гэр цэвэрлэх үйл явц хүүхдийн сонирхолыг татахуйц байх хэрэгтэй. Жишээ нь, тэмцээн зохио: хэн нь түрүүлж гэрээ цэвэрлэж дуусах вэ (хүүхдүүд өөрсдийн өрөөгөө, ээж нь бусад өрөөгөө). Эсвэл тоглоомоо хураангаа бүжиглэх дуу тавьж болох юм.

Зөвлөгөөгөө хуваалц

Хүүхдүүд том хүний хүсэж байгаа зүйлийг тэр бүр ойлгодоггүй. Өрөөгөө цэвэрлэ гэж хэлэхдээ яг юу хийгээсэй гэж хүсэж байна түүнийгээ тайлбарлаж өг. Би охиддоо хэрхэн хувцасыг өлгүүрт хийж өлгөдөг, унтлагын хувцасыг хэрхэн эвхдэг, хувцас муухай болсон байна уу үгүй юу гэдгийг хэрхэн шалгадаг болохыг хийж үзүүлсэн. Бид хамтдаа өрөөний буланд тоглоом үлдсэн эсэхийг, орон доор ямар нэг зүйл унасан байна уу гэх мэт зүйлсийг хамтдаа сурсан. Би тэдэнд хогоо хаашаа хаяхыг, бохир аяга тавгаа хаана тавих зэргийг үзүүлж сургасан юм.

Хянуур бай

Хэдий тэд маш их хичээсэн ч гэлээ тэднээс төгс эмх цэгцтэй байдлыг битгий хүсэн хүлээгээрэй. Би тэднээс ямар нэг зүйл хийхийг хүсэхдээ үр дүнг нь бус, хичээл зүтгэлийг нь үнэлдэг. Харин хэрэв тэд өмнө нь цэвэрлэж байснаасаа илүү сайн цэвэрлэвэл тэднийг магтаж урмын үгээр шагнах хэрэгтэй.

3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. HéKaí Sãmá

    HéKaí Sãmá

    2016/04/12 at 21:52

    Ёооё яаг хайж байсан юи байна баярлала :)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *