
Холливудад бүтээх дүрээ өөрсдөө сонгодог эрхтэй хэсэг бүлэг жүжигчид бий. Тэд сонголтоо хийхдээ ч алдаа гаргахгүй. Тэдний оролцоотой кинонууд бүтэлгүйтнэ гэж хэзээ ч байхгүй, үзэгчдийн дунд өндөр үнэлгээ авахын зэрэгцээ цуглуулж болох бүхий л шагналыг авдаг. Жишээлбэл, Том Хэнкс хэдэн арван алдартай дүрүүдтэй, үнэлгээгээрээ ч дээгүүрт бичигдэнэ. Түүнтэй адил өөр бусад одууд ч бий.
Иймэрхүү жүжигчдийг нэг дор бөөгнүүлэх хэрэгтэй гэж бид бодсон юм. Ингээд нэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ: “Өнөөдөр ямар кино үзэх вэ?”. Бидний бэлдсэн жүжигчдийн киног бодож санах юмгүй шууд л үз, энэ удаад та ямар ч тохиолдолд зөв сонголт хийсэн байх болно. Алдартай жүжигчдийн бүтээсэн шилдэг кинонуудын нэр, цуглуулсан шагналуудыг нь мөн оруулсан байгаа шүү.
1. Дэниел Дэй-Льюис

Дэниел Дэй-Льюис – Холливудад хамгийн эмх цэгцтэй хүн хэмээгддэг. 50 жилийн хугацаанд ердөө 20 гаруй кинонд дүр бүтээсэн, гэхдээ шилдэг эрэгтэй дүрээр гурван ч удаа “Оскар” авсан цорын ганц жүжигчин. Өөрийн этгээд арга барил, дүрээ бүтээх нөр их бэлтгэлийн ачаар бусдын амьдралыг дэлгэц дээр бодит юм шиг гаргаж чаддаг ажээ.
- There Will Be Blood. IMDb үнэлгээ – 8,2. Шагнал: Оскар – 2, Алтан Бөмбөрцөг – 1
- Lincoln. IMDb үнэлгээ – 7,3. Шагнал: Оскар – 2, Алтан Бөмбөрцөг – 1
- Phantom Thread. IMDb үнэлгээ – 7,5. Шагнал: Оскар – 1
Нийт авсан шагнал: Оскар – 20, Алтан Бөмбөрцөг – 11
2. Тильда Суинтон

Тильда Суинтон дэлгэцээр тогтмол гардаг ч гэлээ муу үнэлэгдсэн бүтээл тун ховор. Тоглосон кино нь ч олон төрөл байна: инээдэм, аймшиг, арт хаус, блокбастер. Кино найруулагчид түүнтэй хамтран ажиллах их дуртай, Лук Гуаданьино, Жим Жармуш, Пон Жун Хо.
- Michael Clayton. IMDb үнэлгээ – 7,2. Шагнал: Оскар – 1
- The Curious Case of Benjamin Button. IMDb үнэлгээ: – 7,8. Шагнал: Оскар – 3
- Only Lovers Left Alive. IMDb үнэлгээ – 7,3
Нийт авсан шагналын тоо: Оскар – 10, Алтан Бөмбөрцөг – 3
3. Кейт Уинслет

Кейт Уинслетийн уран бүтээлийн гараа нь амжилттай байсан нь бүтээх дүрээ сонгох боломжийг түүнд өгчээ. Харамсалтай нь, тэр дүрээ тэр болгон зөв сонгож чадаагүй юм. “Titanic” кинонд дүр бүтээсний дараа “Shakespeare in Love”–д дүр бүтээхээс татгалзсан нь даанч харамсалтай юм болсон, тус бүтээл төсөөлж байгаагүйгээр их алдаршсан юм даг. Тэр цагаас хойш жүжигчин бүсгүй бараг л сугалаагаар дүрээ сонгодог болжээ.
- Titanic. IMDb үнэлгээ – 7,8. Шагнал: Оскар – 11, Алтан бөмбөрцөг – 4
- Iris. IMDb үнэлгээ – 7. Шагнал: Оскар – 1, Алтан бөмбөрцөг – 1
- Eternal Sunshine of the Spotless Mind. IMDb үнэлгээ – 8,3. Шагнал: Оскар – 1
Нийт авсан шагналын тоо: Оскар – 16, Алтан бөмбөрцөг – 11
4. Крис Купер

Ихэвчлэн туслах дүр бүтээдэг жүжигчин, яагаад ч юм Холливуд түүний авьяасыг дутуу үнэлээд байна уу гэлтэй. Тэрээр 30 гаруй жил кино салбарт ажиллаж байгаа бөгөөд түүний тоглосон кино бараг ихэнх нь алдаршдаг ажээ.
- American Beauty. IMDb үнэлгээ – 8,3. Шагнал: Оскар – 5, Алтан бөмбөрцөг – 3
- Adaptation. IMDb үнэлгээ – 7,7. Оскар – 1, Алтан бөмбөрцөг – 2
- October Sky. IMDb үнэлгээ – 7,8
Нийт авсан шагналын тоо: Оскар – 10, Алтан бөмбөрцөг – 7
5. Мерил Стрип

Мерил Стрип дэлгэцнээ гарч ирэхэд олон үзэгчид өөрийн эрхгүй баярладаг. Түүний тоглосон кино болгон амжилтад хүрдэг гэхэд буруудахгүй. Жек Николсон түүнийг “Түүний жүжиглэлт дээд зэргийн, тэр ариун үнээ болж хувирч чадна” гэж хэлж байсан удаатай.
- The Deer Hunter. IMDb үнэлгээ – 8,1. Шагнал: Оскар – 5, Алтан бөмбөрцөг – 1
- Sophie’s Choice. IMDb үнэлгээ – 7,6. Шагнал: Оскар – 1, Алтан бөмбөрцөг -1
- The Iron Lady. IMDb үнэлгээ – 6,4. Шагнал: Оскар – 2, Алтан бөмбөрцөг – 1
Нийт авсан шагналын тоо: Оскар – 28, Алтан бөмбөрцөг – 19
6. Брэд Питт

Жүжигчний гараа нь төдийлөн амжилтгүй байсан хэдий ч өөрийн хичээл зүтгэлээр Холливудын од болж чадсан хүн бол Брэд Питт мөнөөс мөн. Түүний тоглосон хэдэн арван кино IMDb-ийн Топ-250 жагсаалтад багтдаг. Үүний зэрэгцээ авсан шагналын тоо нь ч баярламаар харагдана.
- Once Upon a Time… in Hollywood. IMDb үнэлгээ – 7,7. Шагнал: Оскар – 2, Алтан бөмбөрцөг – 3
- 12 Monkeys. IMDb үнэлгээ – 8. Алтан бөмбөрцөг – 1
- Fight Club. IMDb үнэлгээ – 8,8
Нийт авсан шагналын тоо: Оскар – 16, Алтан бөмбөрцөг – 8
7. Рэйф Файнс

Рэйф Файнс – олон төрөлд дүр бүтээдэг жүжигчин, ямар ч дүрд чадварлагаар хувирна: инээдмийн ажилтнаас романтик дипломатч, хар талын илбэчнээс ажилласаг портье хүртэл. Мөн эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдгийг адилаар 1998 оны “The Avengers”, “Holmes and Watson” кинонууд нь бүтэлгүйтсэнийг нүд аниад өнгөрсөн нь дээр болов уу.
- Schindler’s List. IMDb үнэлгээ – 8,1. Шагнал: Оскар – 7, Алтан бөмбөрцөг – 3
- The Grand Budapest Hotel. IMDb үнэлгээ – 8,1. Шагнал: Оскар – 4, Алтан бөмбөрцөг – 1
- The English Patient. IMDb үнэлгээ – 7,4. Оскар – 9, Алтан бөмбөрцөг – 2
Нийт авсан шагналын тоо: Оскар – 33, Алтан бөмбөрцөг – 11
8. Фрэнсис Макдорманд

Жоэл Коэний гэргий тэрээр алдартай найруулагчдын кинонд тоглох нь элбэг. Фрэнсис Макдормандын авьяас чадлыг мөн Уэс Андерсон ч үнэлсэн хэрэг, түүнтэй хэд хэдэн удаа хамтран ажиллаж байсан удаатай.
- Three Billboards Outside Ebbing, Missouri. IMDb үнэлгээ – 8,2. Шагнал: Оскар – 2, Алтан бөмрбөцөг – 4
- Fargo. IMDb үнэлгээ – 8,1. Шагнал: Оскар – 2
- Moonrise Kingdom. IMDb үнэлгээ – 7,8
Нийт авсан шагналын тоо: Оскар – 7, Алтан бөмбөрцөг – 9
9. Кристиан Бейл

Кристиан Бейл дүрдээ бэлтгэж өөрийн биеийн жингээр байнга “наадаж” байдгийг бид бүгд сайн мэднэ. Жүжигчин өөрөө ч ингэж байж кино амжилттай болно гэж үздэг, түүний хичээл зүтгэл ч талаар өнгөрдөггүй бөгөөд бүтээсэн дүрүүдийг нь өндрөөр үнэлдэг байна.
- The Fighter. IMDb үнэлгээ – 7,8. Шагнал: Оскар – 2, Алтан бөмбөрцөг -2
- The Big Short. IMDb үнэлгээ – 7,8. Шагнал: Оскар – 1
- The Prestige. IMDb үнэлгээ – 8,5
Нийт авсан шагналын тоо: Оскар – 11, Алтан бөмбөрцөг – 7
10. Хит Лежер

Хэдий богино насалсан ч гэлээ тэрээр 17 кинонд дүр бүтээж амжсан төдийгүй “The Dark Knight” киноны шилдэг Жокер-оор шалгасан байдаг. Хит Лежерийн бүтээсэн дүр болгон өндрөөр үнэлэгдэнэ: үзэгчдийн тавьсан үнэлгээг харахад бүх зүйл тодорхой болоод ирдэг.
- The Dark Knight. IMDb үнэлгээ – 9. Шагнал: Оскар – 2, Алтан бөмбөрцөг – 1
- Brokeback Mountain. IMDb үнэлгээ – 7,7. Шагнал: Оскар – 3, Алтан бөмбөрцөг – 4
- Monster’s Ball. IMDb үнэлгээ – 7. Шагнал: Оскар – 1
Нийт авсан шагналын тоо: Оскар – 6, Алтан бөмбөрцөг – 6
11. Филип Сеймур Хоффман

Хоффман хэд хэдэн гол дүрийг амжилттай бүтээж чадсаны зэрэгцээ түүний тоглосон туслах дүрүүд ч мөн бий. Хэдхэн хором харагдах туслах дүр ч гэлээ үзэгчдийн сэтгэлд гол дүрүүдээс илүү тод үлдсэн байдаг.
- Capote. IMDb үнэлгээ – 7,3. Шагнал: Оскар – 1, Алтан бөмбөрцөг – 1
- The Big Lebowski. IMDb үнэлгээ – 8,1
- The Master. IMDb үнэлгээ – 7,2
Нийт асван шагналын тоо: Оскар – 4, Алтан бөмбөрцөг – 9
12. Кэри Маллиган

Кэри Маллиган үнэхээр ялдам бүсгүй. Ах дүү Коэн эхлээд түүнд дүр өгөхөөс эмээсэн гэдэг: “Бурхан минь, тэр ямар турьхан юм бэ? Амьдрал гэж баялаг юм даа, тэр өөрөө ч даруухан гэж жигтэйхэн. Түүнтэй яаж ажиллах учраа олохгүй л байна.” Гэхдээ эцэс сүүлд нь тэд шийдвэрээ өөрчилсөн нь зөв болжээ. Жүжигчний тоглосон кино – амжилтын баталгаа болж байна.
- The Great Gatsby. IMDb үнэлгээ – 7,2. Шагнал: Оскар – 2
- Inside Llewyn Davis. IMDb үнэлгээ – 7,5
- Pride & Prejudice. IMDb үнэлгээ – 7,8
Нийт авсан шагналын тоо: Оскар – 2
13. Райан Гослинг

Гайан Гослинг ямар ч дүрийг амжилттай бүтээж чадна: нууц амраг, дуугүй залуу, меланхолик дүр төрх. Тэрээр 30 гаруй янз бүрийн дүр бүтээсэн байна, бүгд үзэгчдийн анхаарлыг татаж чадсан.
- La La Land. IMDb үнэлгээ – 8. Шагнал: Оскар – 6, Алтан бөмбөрцөг – 7
- Blade Runner 2049. IMDb үнэлгээ – 8. Шагнал: Оскар – 2
- Drive. IMDb үнэлгээ – 7,8
Нийт авсан шагналын тоо: Оскар – 10, Алтан бөмбөрцөг – 8
14. Хоакин Феникс

Жүжигчин анхны Оскарын шагналаа саяхан авч чадлаа – Жокерын дүрээр. Гэхдээ уг шагналыг аль эрт авчихаар л байсан. Түүний бүтээлийн жагсаалтад олон сайхан дүрүүд бий.
- Joker. IMDb үнэлгээ – 8,5. Шагнал: Оскар – 2, Алтан бөмбөрцөг – 2
- Gladiator. IMDb үнэлгээ – 8,5. Шагнал: Оскар – 5, Алтан бөмбөрцөг – 2
- Her. IMDb үнэлгээ – 8. Шагнал: Оскар – 1, Алтан бөмбөрцөг – 1
Нийт авсан шагналын тоо: Оскар – 9, Алтан бөмбөрцөг – 9
15. Сирша Ронан

Залуу жүжигчин бүсгүй, найруулагч Уэс Андерсон болон Грет Гервиг нарын хайртай жүжигчин болж “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр шалгарчээ. Тэрээр одоохондоо бусдын адил алдаршаагүй байгаа ч гэлээ Сирши Ронаны тоглосон кино үзэгчдийн хүндэтгэлийг хүлээж эхэлжээ.
- Little Women. IMDb үнэлгээ – 8. Шагнал: Оскар – 1
- Atonement. IMDb үнэлгээ – 7,8. Шагнал: Оскар – 1 , Алтан бөмбөрцөг – 2
- Lady Bird. IMDb үнэлгээ – 7,4. Шагнал: Алтан бөмбөрцөг – 2
Нийт авсан шагналын тоо: Оскар – 6, Алтан бөмбөрцөг – 5
16. Тимоти Шаламе

Холливудын өсөж яваа од, түүнийг үүнээс ч илүү амжилт гаргана гэж олон хүмүүс хүлээж байна.
- Call Me by Your Name. IMDb үнэлгээ – 7,9. Шагнал: Оскар – 1
- Interstellar. IMDb үнэлгээ – 8,6. Шагнал: Оскар – 1
- A Rainy Day in New York. IMDb үнэлгээ – 6,6
Нийт авсан шагналын тоо: Оскар – 3, Алтан бөмбөрцөг – 2
17. Леонардо Ди Каприо

Орчин цагийн хамгийн шилдэг жүжигчингүй жагсаалт гэж юу байх вэ дээ? Ди Капирогийн тоглосон бараг кино болгон алдаршдаг гэхэд буруудахгүй. Амжилтгүй болсон бүтээл бараг л олдохгүй дээ.
- The Revenant. IMDb үнэлгээ – 8. Шагнал: Оскар – 3, Алтан бөмбөрцөг – 3
- Inception. IMDb үнэлгээ – 8,8. Шагнал: Оскар – 4
- The Aviator. IMDb үнэлгээ – 7,5. Шагнал: Оскар – 5, Алтан бөмбөрцөг – 4
Нийт авсан шагналын тоо: Оскар – 33, Алтан бөмбөрцөг – 20
Таны хүндэлж, хайрлаж явдаг жүжигчний тоглосон ямар киног энэхүү жагсаалтад нэмэх хүсэлтэй байна?








Barbaatar Batsukh
2020/04/10 at 17:51
Bayasgalan Badarch
Нарангэрэл Гүндцэмбэ
2020/04/10 at 18:22
Батболд Болдоо