Үр дүнг нь өөрийн биеэр мэдэрч эхэлсэн болохоор би тогтмол жигнэсэн сармис иддэг болсон

1

Энгийн сармисанд биед маш их хэрэгтэй эрдэс бодис агуулагддаг бөгөөд дархлааг хамгийн сайн дэмждэг байгалийн бэлдмэлүүдийн нэг билээ. Бид сармисыг хоол амтлах зорилгоор хэрэглэдэг. Мөн олон төрлийн өвчинд эм бэлдмэл болгон ашигладаг билээ. Орчин цагт сармисыг орц найрлагандаа агуулаагүй хоолыг нэрлэ гэвэл үнэхээр хэцүү.

Сармисанд чухам ямар ер бусын найрлага байдаг вэ? Мөн яагаад сармисыг тогтмол хэрэглэх ёстой вэ?

Marian Weyo / Shutterstock.com

 

Яагаад сармисыг тогтмол хэрэглэх ёстой вэ?

Сармисанд үрэвслийн эсрэг болон дархлааг хүчирхэгжүүлэх хүчтэй нөлөө байдаг. Хүчтэй антиоксидант найрлаганд нь байдаг тул биеийн эсүүдийг хамгаалж, хөгшрөлтийг удаашруулж, цусыг цэвэршүүлэх ач тустай.

Хэрэв та сармисны дээрх ач тусыг хүртэхийг хүсэж байгаа бол жигнэж хэрэглэх хэрэгтэй. 6 минут зууханд жигнэж бэлтгэсэн сармис зөвхөн дээрх ач тусыг мэдрүүлээд зогсохгүй, гашуун амт нь байхгүй болох учир, та ямар ч төрлийн хоолыг бүр илүү амттай болгох боломжтой юм.

Photosiber / Shutterstock.com

 

Хорт хавдраас сэргийлнэ

Энэ бүтээгдэхүүн хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй болохыг баталсан.

Жигнэсэн сармис цусан дахь хавдар үүсгэгч эсүүд нэмэгдэхээс сэргийлж, гэдэсний хорт хавдар болохоос сэргийлнэ.

Танд тус болох арга: жигнэхийн өмнө сармисны хумснуудыг бутлаж, 10 минут орхи. Ингэснээр сармисны аллицин ялгарна – нян устгах үйлчилгээтэй бодис. Ингэснээр зуухан дахь дулааны сөрөг нөлөөг багасгана.

cambiosquesanan / Instagram

 

Хэрэв зөв хийж чадвал жигнэсэн сармис итгэхийн аргагүй гоё амттай болно!

Орц: 6 ширхэг хальслаагүй сармисны хумс (дээд хэсгийг нь авсан), оливын тос, давс, хайрсан талх.

Жор

  1. Зуухыг цельсийн 200 градуст тохируулна.
  2. Сармис дээрээ оливын тосноос багаханыг дусаана.
  3. Давс нэмж, зөөлөртөл нь 20-30 минут жигнэнэ.
  4. Сармисны шүүсийг шахаж, хайрсан талхан дээр тавина.
Africa Studio / Shutterstock.com

Та энэ аргыг ашигласнаар сармис ямар гоё амттай болсныг мэдрэх болно. Уг мэдээг SHARE хийж найзууддаа ч гэсэн тэрхүү амтыг мэдрэх боломжийг олгоорой.

7
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *