Энгийн мэт санагдах эдгээр 11 үйлдлийг хийснийхээ төлөө та гадны зарим улс оронд торгуулах болно! (бүр шopoнд ч сууж магадгүй)

2

Динозавр агнасны төлөө баривчлагдах гэж – утгагүй байна уу? Үгүй ээ, 16 настай Алекс Струн нь гэрийн даалгавар болох зохион бичлэгтээ хажуу айлын хайртай динозаврыг буудаж алсан тухайгаа бичжээ. Гайхсан, айсан багш нар нь цагдаа дуудсанаар тэд хүүг саатуулаад өрөөнд нь байгаа эд зүйлсийг шалгасан байна. Сүйд болох юм юу ч олоогүй цагдаа нар хүүхдийг байцаагаад юмыг яаж мэдэх вэ гэсэн шиг 7 хоног хичээлдээ явахыг нь хориглосноор хэрэг явдал дуусжээ. Энэ тухайд нэгэн алдартай үгийг жаахан өөрчилж хэлмээр болох нь: “өөрийн бодол санаагаа хянаж яв – бодол санаа тань баривчлагдсанаар дуусаж болох юм шүү”.

Дэлхийн улс оронд өөр ямар хачин гэмээр шалтгаанаар жирийн иргэдийг баривчилж саатуулж болох тухай бяцхан цуглуулга хийлээ. Зарим нэг торгууль, баривчилгааны шалтгаан нь нэг бодлын инээд хүрмээр зүйл бол нөгөө талаар ихээхэн гунигтай ч гэмээр юм шиг.

11. Британийн галт тэргэнд утсаа цэнэглэх

© Pexels © Pexels

Лондонгийн галт тэргэнд суусан Робин Ли аяллын явцад өөрийнхөө утсыг цэнэглэх хэрэгтэй болжээ. Очих газраа очоод буутал түүнийг хэдэн цагдаа хүлээж байсан бөгөөд цахилгаан эрчим хүч хулгай хийсэн хэмээн буруутгаж цагдаагийн газар аваачсан байна.

Робинийг энэ удаа зөвхөн анхааруулаад өнгөрсөн ба иймэрхүү хэргийн төлөө бүр 5 жилийн ял авах аюултай юм гэнэ. Иймэрхүү цахилгаан хууль бусаар хэрэглэсэн гэсэн зүйл анги нь зөвхөн Англид төдийгүй бас Уэлс, Ирландийн нутгуудад ч хүчин төгөлдөр үйлчилдэг юм банйа.

Дээрхтэй төстэй будлианаас хол байхад уг нь их амархан: зөвхөн албан хэрэгцээнд гэсэн бичиг бүхий залгууранд утсаа залгаж цэнэглэхгүй байхад л болно. Хэрвээ залгуур дээр ямар нэг бичиг байхгүй бол албан хаагчдаас нь утсаа залгаж болох эсэхийг асуухад л хангалттай.

 

10. Испанийн гудамжаар усны хувцастай явах

© Depositphotos

2011 оноос Барселоны наран шарлагын газраас бусад хэсэгт усны хувцастай явбал хамгийн багадаа 145 $-оор торгох хууль үйлчилж эхэлжээ. Мөн Майоркын гудамжаар ингэж явж болохгүй ба зөрчсөн тохиолдолд бүр 610$-оор торгуулна.

 

9. Аляскийн баранд согтуу байх

© Pexels

Хачирхалтай сонсогдож байвч энд цагдаа нар бараар хэсэж согтуу хүмүүсийг барьж саатуулдаг байна. Аляскад архидан согтуурах явдал аюултай хэмжээнд хүрч согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо өссөн учир ийм арга хэмжээ авдаг болсон гэнэ.

Яг үнэндээ бол та бага зэрэг уусан байлаа гээд таныг хэн нэг нь бариад авахгүй ба харин жаахан агсамнаж, орчин тойрондоо түрэмгий зан ааш гаргаад эхэлбэл цагдаа нар оролцож эхэлдэг байна.

 

8. Тайландын хааны гэр бүлийнхний зохиосон даашинзыг шүүмжлэх

sirivannavari_shop / instagram

Бусдын өмссөн зүүснийг өөчилж шинжих дуртай бүсгүйчүүд үүнийгээ ил гарган хэлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй бололтой. Энэ улсын хааны гэр бүлийн хэн нэгний зохиосон, хийсэн хувцсыг өөлж шүүмжлэх нь тус улсын нэр хүндийг гутааж байгаа хэрэг гэж үздэг байна.

Jamneanphol хэмээх блоггер Facebook хуудаснаа хааны гүнжийн Дэлхийн Мисс-2018 тэмцээнд зориулж хийсэн хөх даашинзыг муухай гэх мэтээр арай өвөрмөц байдлаар үнэлж цэгнэсэн тухайгаа бичсэн байна. Блоггер тэр даруй шалгагдаж эхэлсэн ба хэрэгтэн маань энэ бичсэн зүйлээ тэр даруй устгаж уучлал гуйжээ. Үүнийхээ хүчинд тэрээр ял авалгүй өнгөрсөн ба ийм хэргийн төлөө 2 жил хоригдох хүртэл ял авч болох байж.

 

7. Машин барихдаа шаахай, өндөр өсгийт зэрэг эвгүй гутал өмсөх

© Depositphotos

Испанид хуулийн дагуу бол та машин барихдаа угладаг шаахай өмслөө гээд ямар ч зөрчил гаргасан гэж үзэхгүй мэт. Гэтэл засаг захиргаа таны энэ гутлыг машин барихад аюултай, тохиромжгүй гэж үзвэл 200 хүртэл еврогоор торгож магадгүй юм.

Их Британид угладаг шаахайтай машин барихад 6500$ хүртэл торгож болно. АНУ-д энэ тоо нь муж болгоноос шалтгаалан харилцан адилгүй. Хэрвээ та машин барихад тохиромжтой гутал өмсөөгүй бол бушуухан солих, тайлах нь зөв юм шүү: АНУ-д хөл нүцгэн машин барьсан гэж хэн ч таныг саатуулж торгохгүй боловч Вержиния-Бич зэрэг газарт буруу гутал өмсөж машин барьсан гэж 2500$-оор торгох төдийгүй нэг жил шоpонд xоригдож магадгүй билээ.

 

6. Нил мөрний усыг ууж болохгүй гэж Египетэд ярих

sherine / instagram

Египетийн дуучин, voice шоуны араб хувилбарын шүүгч болох Шерин Абдель Вахаб нь Нил мөрний усны бохир байдлын талаар санаандгүй үг хэлснээр 6 сар эрх чөлөөгөө хасуулсан байна. Түүний нэгэн шүтэн бишрэгч уг дуучинд “Нил мөрний усанд согтон мансуурч байна” хэмээх дууг дуулж өгөхийг хүсэхэд Шерин энэ голын уснаас уувал гэдэсний өвчин тусаж магадгүй учраас өөр ус уусан нь дээр хэмээн тоглоом болгон хариулжээ.

Хэдийгээр дуучны хэлсэн үг нилээд бодитой боловч (Нил мөрний усанд гэдэсний өвчин үүсгэгч хорхой их хэмжээгээр бий) түүний хэлсэн үгийг “Египетийг доромжилсон өнгө аястай” гэж үзсэн ба дуучин ч шүүх хурал болохоос өмнө уучлал гуйж мөнгөн торгууль төлсөн байна.

 

5. Портсмутын жижигхэн хий үзэгдэл болж жүжиглэх

© Малыш и Карлсон / Союзмультфильм

Хий үзэгдэл болж жүжиглэсний төлөө торгууль хүлээнэ гэдэг хачирхалтай боловч Их Британийн Портсмутын нэгэн эрд оногдуулсан шийтгэлийг олон хүн зөв гэж үздэг байна. Тэрээр хий үзэгдлийн хувцас өмсөөд оршуулгын газар очиж, тэнд байгаа салах ёс гүйцэтгэж буй танихгүй хүмүүсийг айлгах гэж гүйж харайн, хий үзэгдлийн дуу гэж өөрөө хэлсэн дуу чимээ гаргаж байжээ. Хүмүүс цагдаа дуудсанаар мань эрийг 92$-оор торгосон байна.

 

4. Бүдүүлэг үг хэллэг, хараал хэлэх

© Pexels

Өмнөд Каролин мужид хүний хажууд хараалын үг хэлэх, олон нийтийн газар буюу сургууль, сүмийн орчимд сонсогдох хэмжээний чангаар бүдүүлэг үг хэлбэл үүнийг нь гэмт хэрэг гэж тооцно. Энэ мужид амьдрах нэгэн ээж дэлгүүр дотор охиныхоо хажууд хараалын үгс хэлснээр тэр даруй баривчлагдаж байсан гэнэ.

 

3. Өдрийн цагаар гэрлээ асаахгүйгээр машин барих

© ahmad syahrir / Pexels

Скандинавын орнууд болох Швед, Норвеги бас Канад болон АНУ-ын зарим хэсэгт өдрийн цагаар машины гэрлийг асаалгүй барьж явах нь хууль зөрчсөн хэрэг юм. Швед болон Канад, Норвегид зарагдаж байгаа бүх машин нь асаахад гэрэл нь цуг асдаг байдлаар хийгдсэн байх ёстой гэнэ. Хэрвээ гэрэлгүй явбал Канадад 172,5$ торгоно. Энэ нь ч зөв бөгөөд цаг агаарын байдлаас болж зам дээр үзэгдэх орчин хязгаарлагдах нь их бөгөөд гэрэл асааснаар ийм ослыг 15% хүртэл бууруулдаг байна.

ОХУ-д өдрийн цагаар автомашин барихдаа ойрын гэрэл асаах тухай хууль 2010 оноос хэрэгжиж байгаа юм. Ийм гэрэлгүй явбал 500 рублийн торгуультай билээ.

 

2. Камуфляж буюу өнгөлөн далдлалтын өнгөтэй хувцас өмсөх

© Pexels

Милитари стилийн богино цамц, банзал өмсөх нь зарим улсад ихээхэн бэрхшээл үүсгэж магадгүй юм. (ийм улс орнуудын жагсаалт энд байна) Оманд өнгөлөн далдлалтын өнгөтэй хувцас өмссөн бол 130$ – 5195$ хүртэл торгох ба Карибын зарим улс орнуудад ийм зүйлийн төлөө бүтэн жил хоригдох юм уу 10,000$-оор торгуулна. Анхааруулахад өнгөний хувьд ямар ч хамаагүй бөгөөд зөвхөн цэргийн зориулалттай хувцастай төстэй өнгө загвартай байхад л ийм асуудал бий болдог байна.

 

1. Сайхан сэтгэл, хүн чанар гаргах

© Sun Sentinel / Youtube

Флоридод ядарч зүдэрсэн хүнийг асарч анхаарах нь гэмт хэрэг гэнэ. Энд хуулиар гэр оронгүй хүмүүсийг хооллохыг хориглосон байдаг билээ. Гэсэн хэдий ч зарим хүн хууль зөрчин гэр оронгүй тэнүүчилж яваа хүүхдийг асарч хооллож байдаг байна. Арнольд Эббот хэмээх хүнийг ядарсан хүмүүст тусалж дэмжих гэсэн хэргээр 4 удаа баривчилсан гэдэг. Тэрээр 60 хоног хоригдох дээрээ тулж байсан ба хэд хэдэн удаа 500$-оор торгуулж байж. Гэсэн хэдий ч тэрээр энэ ажлаа огт орхилгүй байсаар 94 насандаа таалал төгсжээ.

 

Бонус: Швейцарийн зарим байрнуудад 22:00 цагаас хойш усанд орох, 00-ын ус татах нь хориотой

© Depositphotos

Швейцарийн олон дүүрэгт оройн 22:00 цагаас өглөөний 6:00 болон 7:00 цаг хүртэл чанга ярих, инээхийг хориглосон дүрэм бий. Мөн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах бусад бүх л дуу чимээ үүнд хамаарна. Түрээслэгч болгон энэ дүрмийг өөрсдийнхөөрөө тайлбарлах ба зарим нь бүр шөнийн цагаар усанд орох ч хориотой. Хэдийгээр зөв санаа мэт боловч усны чимээ хажуу айлд саад болно гэдэг эргэлзээтэй хэрэг.

Танд эдгээрээс ямар хууль нь шударга бус санагдав? Танд ямар хуулийг нь дагаж мөрдөхөд хамгийн хэцүү байх бол?

28
Ха ХаХа Ха
13
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Chimgee Chimgee Davaajav

    Chimgee Chimgee Davaajav

    2019/09/16 at 20:09

    hudla tiim zuil tohildoogui busadtai adil jargaltai bsan

  2. Gerlee Otto

    Gerlee Otto

    2019/09/16 at 23:24

    za ench yu en usand l orohgui baival?

  3. Зочин

    2019/09/17 at 00:48

    Швейцарийн орон сууцнуудын хана цаас шиг нимгэн байх нь л дээ.

  4. Sgantulga Sgantulga

    Sgantulga Sgantulga

    2019/09/17 at 02:23

    Haanaas sonsson hudal ugiig tsuuraad bnaa?

  5. Zoobii Zooboo

    Zoobii Zooboo

    2019/09/17 at 02:38

    Yoo yamar amitan n bas iim hudlaa yum bichdeg bainaa.biye zasah chin hunii erh sh dee! Bichsen bolgond n itgeh hereggui shuu manaihan

  6. Г. Оюунтуяа

    Г. Оюунтуяа

    2019/09/17 at 09:35

    Busdyn amgalan taivan baidlyg aldagduuldag oron suutsand amidardag mash olon ail bdag. Mash hetsuu. Ysj ch bolohgui.

  7. Khangal Enerelt

    Khangal Enerelt

    2019/09/17 at 22:03

    Shaana biz

  8. Alisa Alina

    Alisa Alina

    2019/09/18 at 09:27

    Ene bol unen Swediin zarim gazar bas iim

  9. Зочин

    2019/09/18 at 20:19

    ene vnen shdee tend amidarch baisan bolhoor medej bnaa

  10. Zambalgarav Batsukh

    Zambalgarav Batsukh

    2019/09/18 at 22:31

    End l sagsuurdagaas bish hil garaad l naaduul chin honi durem juram darimtlan gej estoi uzuulj ugnu shuu dee

  11. Бавуу Батзориг

    Бавуу Батзориг

    2019/09/19 at 08:13

    Жинхэнэ эрх чѳлѳѳний орон нь монгол юм байна гэж аяга угааж суухдаа нулимсаа арчаад босно.. Зарим улс бол шилний цаана тавьсан бялуу шүү дээ.

  12. Enkhtuvshin Haadaa

    Enkhtuvshin Haadaa

    2019/09/19 at 14:21

  13. Enkhtuvshin Haadaa

    Enkhtuvshin Haadaa

    2019/09/19 at 14:22

    Meddeg yum shig hutsah yumaa garuud neeree.

  14. Ariungerel Dashnyam

    Ariungerel Dashnyam

    2019/09/19 at 18:05

    Saihan hudlaa bichih yumaa

  15. Chimgee Nyam

    Chimgee Nyam

    2019/09/19 at 19:23

    Битгий худлаа юм бичиж мэдэмхийрч бай ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *