Энэхүү өдрийн дэглэм нь таныг эрүүл чийрэг байж тухайн өдрийнхөө бүх зүйлийг амжуулахад туслана

1

Өдрийн төлөвлөгөө, өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэл – өөртөө гаж нөлөөгүйгээр, үр дүнтэй өнгөрүүлж амьдралаас хэрхэн баяр баясал авах вэ?

Санаагаар унах зүйлгүй, төлөвлөсний дагуу бүх зүйл анхны оролдлогоор болохгүй. Доор дурдсан зүйл хэсэг хугацааны дараа дадал зуршил болох тул тайван байгаарай.

 

6:00 Сэрээрэй

Сэрээд дуу дуул! Боломж нь байгаа бол шууд нарны гэрэлд гарч сэргээрэй.

 

6:15 Сайн сайхныг бод

Амьдралынхаа хэд хэдэн зүйлийг бодоорой – онцын чухал байх эсэх нь хамаагүй – хамгийн гол нь таны талархаж явдаг зүйл байх ёстой. Ирж буй өдөртэй тулгарах айдас арилж байгааг та анзаарна.

 

6:30 Хөдөлж эхэлнэ

Энгийн хэдэн дасгалаас эхэлнэ – цусыг хөдөлгөөнд оруулахын тулд. Дараа нь эрч хүчээр сэлбэнэ: өдрийн хоол болтол уурагтай коктейл, овьёосны каш, грек тараг, өндөг зэргийг идээрэй.

 

8:00 Гэрээсээ гар

Ажил хүртэлх замдаа мэдээ эсвэл аудио ном сонсож болно. Танил биш зүйл л сонгосон нь дээр – шинэ зүйл олж мэдэх тул тархиа цэнэглэж амжина.

Замдаа юм сонсох боломж олдохгүй бол ямар  нэгэн ашигтай зүйл хийнэ. Жишээ нь, өдрийн төлөвлөгөөгөө бод, тавих гэж байгаа илтгэлээ дүгнэж цэгнэнэ биз.

 

9:00 Ажилдаа орно

Өөртөө хэт их ачаалал өгөхгүй байхаар ажлын төлөвлөгөөг хийнэ, өглөөний сайхан эрч хүчээ дэмий зүйлд бүү үр. Ажлын төлөвлөгөөг гаргахаас өмнө утсаа унтраа, шуудан, сошиал сувгаас гараад ажилдаа орно. 90 минут тутамд “Бүү саад бол” гэсэн горимыг идэвхжүүлж байгаарай.

 

12:00 Эрч хүчээ сэргээ

Бие махбодь, оюун ухааны хүчийг сэлбэхийн тулд өдрийн цайг заавал ашиглана. Өглөө уншиж эсвэл сонсож байсан зүйлээ үргэлжлүүл эсвэл бясалгал хийж болно. Хэрвээ та экстраверт бол ажлын хамт олондоо өөрийгөө эрч хүчээр дүүргэж байна гэж хэлээрэй.

Компьютерынхаа ард хооллохоос өөр аргагүй болсон бол ядаж эрүүл хоол идээрэй. Шинэ ногооны салат, хөнгөн махтай ролл, газрын самартай бүхэл үрийн талх идээрэй.

 

15:00 Түр амарна

Өдрийн хоолны эрч хүч уналтыг хэн ч зогсоож чадахгүй. Эрч хүчээ сэлбэхийн тулд амттан эсвэл эрч хүчний ундаа уухын оронд завсарлаад гарч зугаал – хажуугийн дэлгүүр лүү ороод ирнэ биз.

Амттан идэх хүсэл дарагдахгүй байвал хүнд нүүрс ус эсвэл уураг сонгоорой. Эхнийх нь эрч хүчээр сэлбэнэ, хоёр дахь нь таныг тайвшруулна. Шилдэг хувилбар – бяслагтай бүхэл үрийн крекер, хатаасан эсвэл шинэ жимс, түүхий ногоо.

 

18:00 Гэртээ харих

Ажлын өдөр дууслаа, тиймээс ажлаа ажил дээрээ л үлдээ. Тайвшрах цаг ирсэн байна. Өглөө дасгал хийх дургүй бол яг одоо спорт заал орох цаг мөн эсвэл нохойтойгоо зугаалаарай. Мөн найз нөхөдтэйгөө уулзаж учирч болно. Ажлыг мартаж болох ямар ч төрлийн ажил хийж болно шүү.

 

19:00 Оройн хоолоо иднэ

Унтахаасаа гурван цагийн өмнө оройн хоол идвэл зохилтой, эс бөгөөс нойрсохоос өмнө хоол шингэж амжихгүй. Өөх тос, нүүрс усны өндөр агууламжтай хоолноос зайлсхийнэ. Сайхан нойрсоход яргай загас, бүхэл үрийн хүнс, тараг, гадил тусална.

Томоос том зүсэм пицца, бургер идсэний дараа нойрмоглож болох юм. Эрүүл бус хоол хэзээ ч эрүүл нойрны баталгаа болохгүй шүү. Бас согтууруулах төрлийн ундаанаас зайгаа барина.

 

21:00 Тайвшир

Бясалгал, бүлээн устай ванн, ургамалтай цай эсвэл сайхан ном уншиж хэвтээрэй. Унтахаасаа өмнө зурагт үзэх, ажлын мейлээ шалгахаас зайлсхийнэ. Дэлгэцээс гарах цэнхэр гэрэл нь циркадын хэмнэлийг эвдэж мелатонины ялгаруулалтад саад учруулдаг – эн бол сайхан нойрны гормон юм. Онцгой шаардлагатай үед дэлгэцийн цэнхэр өнгийг бууруулж хэрэглэнэ.

 

22:00 Унтахаар хэвтэнэ

Өдрийн стрессийг багасгахыг хичээсэн ч гэсэн танд төвөг болж л таараа. Стресстэй тэмцэх олон жижиг аргууд байдаг. Гэрэлтдэг сэрүүлгийг буруу тийш нь харуулж тавь, унтлагын өрөөг сэрүүхэн байлга (ойролцоогоор 18 хэм), бас харанхуй байх ёстой. Бушуухан унтах юмсан гэж бодох хэрэггүй – тайван амьсгалаад л хэвтээрэй.

Хэрвээ нойрсож чадахгүй бол тайвшруулах хөнгөн хөгжим сонс, байнга хойш тавьж байсан уйтгартай ажлаа хий, өдрийн тэмдэглэл хөтлөөрэй.

36
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *