Хоолоо гараараа барьж идэх 5 сонирхолтой шалтгаан. Сэрээнээс татгалзаж турах уу?

1

Миний дотны найз бүсгүй Энэтхэгт хагас жил орчим амьдраад саяхан эргэж ирсэн юм. Нутгийн сонин хачныг хуучилж байхдаа үндэстнийх нь уламжлалын талаар сонирхолтой зүйлийг ярьж өгсөн. Ихэнх энэтхэгчүүд гараараа хоолоо иддэг ёс нь түүнийг хамгаас их гайхшралд оруулсан байна. Сонирхолтой бас таалагдсан учраас тэр өөрөө ингэж идэж эхэлжээ. Бас миний сонирхлыг ч татсан болохоор би илүү ихийг мэдэх эрэлдээ гарлаа.

Гэрийн нөхцөлд турах амархан арга

Хоолны хэрэгсэл – хэрэглэхэд эвтэйхэн, гоёмсог, ариун цэврийн үүднээс ч ярих зүйлгүй. Харин гараараа идэх нь эрүүл мэндэд илүү тустай болохыг би олж мэдсэн юм, та бүхэндээ яагаад гэдгийг одоо танилцуулъя.

1. Хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна

Хоолоо гараараа барихад зөвхөн үнэрийг мэдрээд зогсохгүй бүтэц, хэмийг мэдэрнэ. Тархи хоол идэх гэж байна гэсэн дохио бүрэн авна. Тархи ходоод руу дохиогоо дамжуулахад ходоод хоолоо хүлээж авах шүүсээ ялгаруулж эхэлнэ. Үүнээс гадна таны алганд хоол боловсруулах үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх тусгай микро орчин бий.

Энэ бүх хүчин зүйлийн үр дүнд хоол боловсруулах системийн үйл ажиллагаа жигдэрнэ. Үүнээс гадна хэт халуун хоол амандаа хийж хэлээ түлэхээс хамгаалж чадна.

 

2. Цадах болон тайвшрах

Гараараа хоолоо авч идэхэд чухам идэж байгаа хоол дээрээ л бүх анхаарлаа хандуулна. Хоолондоо анхаарч сэтгэлийн таашаал мэдэрнэ, хоолоо бага багаар удаан идсэнээр хэт цадахаас өөрийгөө хамгаалж чадна. Идэж байгаа хоолноосоо таашаал авах нь ямар сайхан мэдрэмж болохыг та эрхбиш мэдэх биз.

Энэ арга нь турахад бас нөлөөлдөг. Хэтрүүлж идэхгүй, удаан иднэ, хоол боловсруулах эрхтэн сайн ажиллаж байгаа – ингээд илүүдэл жин авах хүчин зүйлүүд багасаад ирнэ.

 

3. Амьдралын энергийн тэнцвэрт байдал

Судалгааг гүнзгийрүүлээд харахад хоол идэж байгаа гарын байрлалыг йогийн судраас харж болно. Эрч хүчийг ариусгаж бясалгал хийхэд ашигладаг байрлал.

Гарын хуруу болгон өөрийн утга агуулга, зориулалттай гэж аюрведа үздэг. Сөрөг элементийг хөөн зайлуулна, амьдралын энергийг тэтгэх хүчээр хоол хүнсийг баяжуулна. Хоолны хэрэгслээр идэж байхад энэ энергийн солилцоо явагдахгүй.

 

4. Чихрий шижинг тогтворжуулах

Чихрийн шижингийн хамгийн таагүй шинж тэмдэг – өлсгөлөн. Хүн өлсөхөөрөө хурдан иддэг бөгөөд энэ нь цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлнэ. Энэ үед гараараа хоол идэх арга тус болно. Гараар хоол идэхэд сахарын огцом өөрчлөлт явагдахгүй, яагаад гэвэл хоол идэх явц удаан бөгөөд багаар явагдаж байгаа шүү дээ.

 

5. Хэтрүүлж идэхийг таслан зогсооно

Бид ихэнх тохиолдолд хэтрүүлж идэх гээд байдаг. Үр дагаварт нь илүүдэл жинтэй, эрүүл мэндийн асуудалтай л хоцорно. Хэтэртлээ идэх нь олон шалтгаантай: стресс, чанд хоолны дэглэм барьсны дараа өөрийгөө сул тавих гээд… Гараар хоол идэх нь юу хийж байгаагаа бүрэн ойлгоход туслах бөгөөд хэтрүүлж идэхэд хүргэхгүй.

Гараараа хоол идэх сайн тал маш олон болохыг та мэдэж авлаа. Энэ арга эрүүл мэндээ сайжруулах, илүүдэл жингээ багасгах, юу хийж байгаагаа бүрэн ойлгоход тус болно. Зарим үед амьдралын хэмнэлээ удаашруулж сайхан үе мөчийг бүрэн мэдрэхэд таатай байдаг.

Гараараа хоолоо идэхийг та юу гэж бодож байна вэ? Бид ч бас чанасан мах, хорхог, заримдаа буузыг ч бас гараараа барьж иддэг шүү дээ?

7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Баярхүү Чинбүрэн

    Баярхүү Чинбүрэн

    2018/03/06 at 14:10

    Бууз хуушуур, чанасан мах зэргийг гараараа барьж идэх нь биед их сайн гэдэг. Бас боодог, хорхогны чулуу.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *