2-р сарын шилдэг ухаалаг гар утаснууд

0

Энэ удаа удаан хүлээсэн топ утас, хараа булаам шилэн Nokia 8 Sirocco, хямд бөгөөд цэвэрхэн OPPO A 83 ухаалаг утаснуудын тухай танилцуулъя.

Samsung Galaxy S9 ба S9+

Олон утас үйлдвэрлэгч нарын цаашид үйлдвэрлэх утасны чиг хандлагыг тогтоох, энэ оны хамгийн чухал, шинэ утасны танилцуулга 2-р сард болсон билээ. Солонгосын Samsung компанийн топ утас болох Galaxy S9 болон S9+ нь одоо байгаа технологийн шийдлийн хамгийн сүүлийн үеийн, хамгийн боловсронгуй зүйлсийг өөртөө шингээсэн юм.

Өмнөх ухаалаг утаснаасаа ялгарах гол онцлог нь камераа сайжруулан, AKG-ийн стереодинамик суурилуулж, шинэ хүчирхэг процессортой болсон явдал юм. Гэхдээ Qualcomm Snapdragon 845 нь зөвхөн хойд Америкийн хэрэглэгчдэд хүртээмжтэй байх юм. Европод s 9810 процессортой утас худалдаалагдах болно.

Хоёр утасны үндсэн камер гь 12 Мп байх бөгөөд f/1.2-f/2.4 хүртэл өөрчлөгдөх өрцтэй байна. Шинэ мэдрэгч нь одоо хэт удаашруулсан буюу бүр секундэд 960 кадр бүхий видео авах боломжтой болжээ. Мөн шуугиан дарах шинэ систем бий болсон ба энэ нь цуврал зургийг өөрөө боловсруулж, үүнийхээ үндсэн дээр хамгийн сайн зургийг бий болгох юм байна.

AKG-ийн стереодинамиктай болсны хүчинд дууны хүч 40% өссөн бөгөөд дуу илүү цэвэрхэн, бодит дуугарах болжээ. Мөн утастайгаа цуг сайн чанартай, тус компанийн үйлдвэрлэсэн чихэвч дагалдах юм байна.

 

OPPO A83

Энэхүү утас үйлдвэрлэгч нь сүүлийн хэдэн жилийн турш хамгийн том утас үйлдвэрлэгч нарын нэг хэмээн тооцогдсоор байна. Гэхдээ уг компанийн тухай зарим улсууд огт мэдэхгүй ба Хятадын тус компани Орос улсын зах зээлд орж ирснээр байдал өөрчлөгдөх биз ээ.

Шинэ OPPO A83 нь орчин үеийн ухаалаг утсанд байх бүхий л зүйл бий. Орчин үеийн дизайнтай, дотор байх технологи нь орчин үеийн бөгөөд хамгийн гол нь боломжийн үнэтэй байдаг явдал юм. OPPO A83-ын процессор нь 8 цөмт MediaTek6763T буюу Helio P23 юм. Яг энэ процессор илүү үнэтэй OPPO F5-д бий. Шуурхай санах ой 3 Гб, үндсэн багтаамж нь 32 Гб.

Энэ утасны фото боломж нь олон хүнд гологдохгүй байх биз ээ. Үндсэн камер нь 13 мп бөгөөд удаан боловч сайн зураг авна. Туслах камерын нягтрал нь 8 мп. Энэ нь сайн чанарын селфи хийхэд хангалттай ба зургийн чанарыг сайжруулахын тулд Selfile Tune хэмээх тус компанийн программыг ашигладаг билээ.

OPPO A83-ын техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,7 инч, HD (1440*720), LTPS IPS LCD
  • Процессор: MediaTek6763T Helio P23
  • Санах ой : 3Гб шуурхай санах, 32 Гб багтаамж
  • Камер: үндсэн – 13 мп, туслах – 8 мп
  • Батерей: 3 180 мА/ц
  • ҮС: Android 7.1.1 + ColorOS 3.2

 

Nokia 8 Sirocco

Nokia 8 Sirocco – энэ бол HMD Global компанийн шинэ топ ухаалаг утас бөгөөд Nokia брэндийн нэрээр гарч байгаа юм. Үл зэврэх гангаар хийсэн их биетэй, ирмэггүй Gorilla Glass шилэн нүүртэй. Утасны өргөн нь 7 мм бөгөөд зах хэсгээрээ 2 мм өргөн байна.

Процессор нь SoC Qualcomm Snapdragon 835 бөгөөд 6 Гб шуурхай санах ой, 128 Гб багтаамжтай. Мөн 5,5 инчийн дэлгэцтэй ба нягтрал нь 2560*1440 пиксел, POLED технологиор бүтээгдсэн билээ. Үйлдлийн систем Android Oreo-гийн хамгийн сүүлийн үеийн хувилбар.

Nokia 8 Sirocco-ийн техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,5 инч, HD (1440*2560) POLED
  • Процессор: Qualcomm MSM8998 Snapdragon 835
  • Санах ой: 6Гб шуурхай санах, 128 Гб багтаамж
  • Камер: үндсэн – 12+12 мп, туслах – 5 мп
  • Батерей: 3 260 мА/ц
  • ҮС: Android Oreo
5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *