
АНУ-ын Сан-Франциско хотноо ажиллаж амьдардаг уран бүтээлч Хоа Хо /Khoa Ho/ нь гар зураг, урлагийн найруулга, график дизайны чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Дүрслэх урлагаас гадна түүний дурладаг бас нэгэн зүйл нь супер баатруудтай кино юм. Залуу уран бүтээлч эрхмийн “Супер баатрууд – Өнгөрсөн/Одоо” буюу Superheroes – Past/Present нэртэй цуврал бүтээл нь супер баатруудын дүр төрхийг сүүдэр зургаар илэрхийлэн харуулсан гэдгээрээ онцлогтой. Сан-Францискогийн уран бүтээлч Хоа Хогийн супер баатруудын сүүдэр хөргүүдийг үзэж сонирхохыг хүсвэл мэдээллийн дэлгэрэнгүйд зочлоорой.













