Мэнгэ, махан ургацаг, үү, насжилттай холбоотой үүсэх толбоноосоо салаарай

3

Арьс – бидний бие махбодийн хамгийн том эрхтэн бөгөөд олон үүргийг гүйцэтгэнэ:

  • Халдварыг таслан зогсооно
  • Биеийн хэмийг хадгална
  • Арьсаар дамжин шингэний дутагдалд орох байдлыг багасгана
  • Хүйтэн, халуун, өвчин мэдэрнэ
  • Д амин дэмийг биед шингээнэ

Бид ямар нэгэн нөхцөл байдлаас болж арьсны асуудалтай тулгардаг, жишээ нь мэнгэ, ургацаг, насны онцлогоос болж толбонууд үүснэ. Гормоны тэнцвэрт байдал алдагдах эсвэл амьдралын хэв маяг өөрчлөгдөх зэрэг нь эдгээр асуудлын шалтгаан болдог.

Арьсныхаа асуудлаас салахын тулд үнэтэй бөгөөд биед хортой гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Үр дүнтэй бөгөөд хүн бүрийн гэрт байдаг дараах байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглан гоо сайхандаа анхаарал тавьцгаая.

Мэнгэ

Мэнгэ нь невус эсийг өөртөө агуулсан нэг төрлийн гэмтэл юм. Удамшиж болох бөгөөд зарим тохиолдолд наранд хэт удаан байснаас үүсч болно.

Мэнгэ арилгах байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг танд танилцуулж байна.

Сармис

Сармисыг хэрэглэхээс өмнө мэнгэний эргэн тойронд байгаа арьсыг хамгаалах ёстойг анхаарна уу: вазелин түрхэх эсвэл мэнгээ тойруулаад лент наагаарай. Мэнгэн дээрээ сармисны шүүс дусааж боогоод 4 цаг байлгана. Илүү хурдан үр дүнд хүрэхийг хүсвэл өдөр болгон түрхэнэ.

Кастровын тос болон хүнсний сод

Мэнгийг та кастровын тос болон хүнсний содын холимгоор арилгаж чадна. Орцуудыг шүдний оо шиг зуурмаг гарахаар холино. Бэлэн болсон зуурмагаа мэнгэн дээрээ түрхэж боогоод хонуулаарай. Дараа өглөө нь боолтоо авч сайтар угаана. Мэнгэ бүдгэртэл унтах болгондоо энэ аргыг хэрэглэнэ.

Алимын уксус

Хөвөнд алимны уксус шингээж мэнгэн дээрээ тавьж бооно. 8 цагийн дараа боолтыг авна.

 

Үү

Үү нь арьсан дээр гүвдрүү болон гардаг. Үүг эмчлэх маш олон арга бий, хөлдөөх, салицилийн хүчил эсвэл лент наах зэрэг болно.

Үүнээс салах ардын уламжлалт арга:

Гадил

Орой унтахаасаа өмнө гадилын хальсаар үүгээ арчина. 2 долоо хоногийн дараа үүгээ авч болно.

Зөгийн бал

Үүн дээрээ зөгийн бал түрхэж шөнөдөө боож хононо. Үү богино хугацаанд унах бөгөөд дахин гарах магадлал маш бага болно.

Алимны уксус

Алимны уксусыг үү арилгахад ашигладаг. Хөвөнд шингээж үүн дээрээ тавьж бооно. Боолтоо 24 цагийн дараа уксус шингээсэн шинэ хөвөнгөөр солино. Хэсэг хугацааны дараа үү унаж жижгэрч байгаа нь танд мэдрэгдэх болно.

Сармис

Богино хугацаанд та сармисны шүүсний тусламжтайгаар үүнээсээ сална. Унтахаасаа өмнө үүгээ сармисны шүүсээр арчаарай. Эсвэл өдөрт 2 удаа түрхсэн ч болно.

 

Махан ургацаг

Ихэвчлэн хүзүү, суга, зовхи, цээжээр гардаг. Хөлдөөх замаар авах эмчилгээ байдаг.

Энэ удаад байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр махан ургацгийг хэрхэн арилгах талаар танилцуулъя.

Алимны уксус

Алимны уксусыг хөвөнд шингээж ургац дээрээ түрхэнэ. Хэдэн өдрийн дараа өөрөө унах болно.

Цайны модны тос

Эхлээд хөвөнгөө усанд дүрээд дараа нь цайны модны тосоо шингээнэ. Махан ургац дээрээ хөвөнгөө тавиад боогоорой. Сарын турш өдөрт 2 удаа шинэ боолтоор боох бөгөөд тун удахгүй үр дүн нь мэдрэгдэх болно.

Хүнсний сод болон кастровын тос

Хоёр орцыг хольж шүдний оо шиг зуурмаг бэлдэнэ. Зуурмагаа махан ургацаг дээр түрхэж бооно. Хурдан үр дүнг мэдрэхийг хүсвэл өдөрт 2-3 удаа боолтыг солино. Зуурмагаа та хөргөгчинд 2 өдөр хадгалж болно.

 

Насны онцлогоос гарах толбо

Гар, шуу болон нүүрээр толбо гарна. Элэг хөгширч, нарны туяанаас ихэвчлэн үүдэлтэй байх ажээ.

Хар толбо арилгах ардын уламжлалт арга:

Нимбэг

Хөвөнд нимбэгийн шүүс шингээж хар толбоо арчина. Богино хугацаанд арилах ажээ.

Зуун наст

Зуун настын гелийг толбондоо түрхээд хагас цаг орчим байлгана. Аль болох зуун настын навчнаас шууд авсан гель түрхээрэй.

Сонгино

Сонгины шүүсийг толбо дээрээ хөвөнд шингээж түрхэнэ. 10-15 минут байлгасны дараа угааж цэвэрлэнэ. Мэдэгдэхүйц үр дүн гартал өдөр болгон түрхэж болно.

Хрен

Уксусаар зуурсан хренийг хар толбо дээрээ түрхэнэ. Богино хугацаанд үр дүн гарахыг та мэдэрнэ.

 

Арьсны нүх цэвэрлэх

Нүүрний арьсны тос илүүдсэний улмаас нүх нь тосоор дүүрдэг. Нүхийг цэвэрлэхгүй бол муухай харагдахаас гадна үрэвсэж мэдэх талтай.

Уураар цэвэрлэх

Нүүрээ сайтар угаагаад буцалсан устай саван дээр нүүрээ байрлуулна. Толгойн дээрээ алчуур тавина. Усны уур нүхний хэмжээг томсгож тосноос нь цэвэрлэх болно. Ууранд утсаны дараа нүүрээ угаагаад бага зэргийн уксусаар арчина.

Сахартай скраб

Скраб нь арьсны үхэжсэн эсийг арилгаж нүүрний өнгийг сэргээнэ. Нимбэг, сахарыг хольж паста бэлдэнэ. Арьсны асуудалтай хэсгийг хөвөнд шингээсэн скрабаар арчаад дараа нь бүлээн усаар угаана. Таны арьсны өнгө сэргэж, зөөлөн болно.

47
Ха ХаХа Ха
24
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
14
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Дэлгэрцэцэг Бямба

    Дэлгэрцэцэг Бямба

    2017/05/11 at 12:10

    Содном Ишхүү

  2. Ami Baska

    Ami Baska

    2017/05/11 at 13:07

    Ss

  3. Urangoo Urangoo

    Urangoo Urangoo

    2017/05/11 at 13:50

    Ss

  4. Bymba Tsende

    Bymba Tsende

    2017/05/11 at 14:18

    ..

  5. .

  6. zochin

    2017/05/12 at 01:38

    huuhdiin nuuren deerh turulhiin ulaan mengiig arilgah arga bdag bolov uu .saihan arilgaad ugchuh goo saihii gazr manaid bdag uu herev bdag bol haygiig ni bicheed uguuch une mungu hamaaguio tuslaach

  7. Anu

    2017/05/12 at 03:28

    Heden nastai huuhed yum be. Zarim ulaan menge huuhed tomroh tusam arildag daa. Minii huu zuun nudniihee deed zovhind ulaan mengetei turuud yavaandaa arilsan. Hamaagui yum heregleh demii l bolov uu daa.

  8. П. Номин-Эрдэнэ

    П. Номин-Эрдэнэ

    2017/05/12 at 11:13

    .

  9. Mungunsuvd Oyundelger

    Mungunsuvd Oyundelger

    2017/05/12 at 14:44

    .

  10. Э. Гуа

    Э. Гуа

    2017/05/12 at 17:49

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *