Хэрэв та өдөр бүр нэг ширхэг анар жимс идвэл таны биед юу тохиолдох вэ? Үүнийг уншсан цагаас эхлэн таны хамгийн дуртай жимс чинь анар болох болно!

0

Ханиад томууны эсрэг хамгаалалт болохоос авахуулаад ноцтой өвчнүүдтэй тэмцэх гэх мэтээр анар жимс бидний биеийн гайхалтай хамгаалагч гэдгээ баталсан. Антиоксидантаар баялаг учраас өвчин болон үрэвсэл үүсгэгч олон халдагчидтай тэмцэж чадна. Онлайн орчинд уг жимсний талаарх олон ач тусыг нь дурдсан байдгаас эрдэмтэд үнэндээ цөөн хэдийг нь л баталсан байдаг.

Бид зарим нэг судалгааг хийж, анар жимсний бие организм болон эрүүл мэндэд үзүүлэх 6 ач тусын талаар олж мэдлээ.

1. Вирус болон улирлын чанартай ханиад томуунаас хол байлгаж чадна

Анар жимсний шүүс, үр, тэр бүү хэл хальс нь хүртэл биеийг эмгэг төрүүлэгчдээс хамгаалах бамбай болж чадна. Тэр дундаа шүүс нь амны хөндийг хамгаалснаар халдвартай хоол хүнсээр дамжин, вирус биед орохоос хамгаална. Түүнчлэн жимсний ханд нь витамин C-ээр баялаг учраас түгээмэл тохиолддог ханиад томууны эсрэг сайн хамгаалалт болдог байна.

© Despositphotos.com, © adonyig / pixabay

 

2. Цусны өндөр даралтыг бууруулж чадна

Анар жимсний антиоксидант шинж чанарууд гипертони болон цусны өндөр даралтыг амжилттай бууруулдаг болохыг олж тогтоосон. Судалгаагаар энэ төрлийн өвчтэй хүмүүст өдөр бүр 240 мл анар жимсний шүүс уулгаж, үр дүнг нь харж эхэлжээ. Мөн судалгааны явцад анар жимсний шүүс нь ямар ч сахарын агууламжгүйгээр барахгүй, 100% байгалийн гаралтай эсэхийг олж мэдэхийг зорьсон байна.

Өөр арга замаар анар жимс цусны даралтыг бууруулахад тусалдаг нь, түүний найрлагад агуулагддаг кали юм. 100 гр анар жимсэнд 236 гр кали агуулагддаг бөгөөд энэ нь ясны эрүүл мэнд болон зүрхний үйл ажиллагааг сайжруулах ач тустай.

© Shutterstock.com, © Shutterstock.com

 

3. Хоол боловсруулалтын асуудлуудыг сайжруулж чадна

Кроны өвчинтэй тэмцэж буй хүмүүст хоолны дуршил буурах болон жин хасахаас гадна, өөр бусад шалтгаануудаар ходоодны асуудал танил санагдаж мэдэх юм. Үүний шалтгаан нь ходоодны дотор бүрэлдсэн бактериас болж, хүнд үрэвсэл үүсдэгт байгаа юм. Олон судалгаагаар баталгаажсан нэг шийдэл нь анар жимс хэрэглэх явдал юм. Энэ жимсний ханд тэдгээр өвчин үүсгэгч бактерийн эсрэг сайн хамгаалагч бас довтлогч болж чаддаг гэж үзжээ.

© Shutterstock.com, © Shutterstock.com

 

4. Ой санамжийг, тэр дундаа Альцгеймер өвчинтэй тэмцэж буй хүмүүсийн нөхцөл бадйлыг сайжруулж чадна

Энэ бол зүрхний мэс ажилбар хийлгүүлэх ёстой өвчтөнүүдэд анар жимсний үрлэн эм өгдөг доктор Хартманы дүгнэлт юм. Эхний үрлийг мэс ажилбар хийхээс 7 хоногийн өмнө өгдөг бол, хоёр дахийг нь 6 долоо хоногийн дараа өгдөг. Өвчтөнүүд мэс ажилбарын дараагаар ой санамж нь өмнөхөөсөө 100% илүү дээрдсэнийг анзаардаг байна. Нөгөө талаасаа үрлэн эм уугаагүй өвчтөнүүд мэс ажилбарын дараа ой санамж нь муудаж байгааг мэдэрчээ.

Доктор Хартман анар жимсний үрлэн эмнүүд ой санамжийг сайжруулаад зогсохгүй, тархинд илүү их мэдрэлийн эсүүдийг бий болгоход тусалж байгаа нь нотлогдсон талаар хэлсэн юм. Энэ нь Альцгеймер өвчнийг эмчлэх эмчилгээг олсон гэсэн үг биш. Энгийнээр анар жимсийг залуу байхаасаа хэрэглэх юм бол, гайхалтай ач тустай гэсэн санааг илэрхийлж байгаа юм.

© Depositphotos.com, © Shutterstock.com

 

5. Чихрийн шижин өвчний нөлөөг тэнцвэржүүлж чадна

Их хэмжээний сахарын хэрэглээнээс үүдэлтэй чихрийн шижин өвчнийг анар жимс идээд хяналтандаа байлгах боломжтойг олж тогтоосон байна. Энэ жимс исэлдэлтийн стрессийг бууруулдаг бөгөөд энэ нь чихрийн шижин үүсэхэд хүргэдэг гол хүчин зүйл юм. Мөн холестерины муу төрлийг багасгаж, цусан дахь сахарыг хэмжээг бууруулахад тусалдаг байна.

Гэсэн хэдий ч чихрийн шижинтэй өвчтөнүүд өдөр тутмын анар жимсний хэрэглээндээ болгоомжтой хандах хэрэгтэй. Өдрийн төгсгөлд маш бага хэмжээгээр хэрэглэх ёстой. Учир нь найрлагандаа сахар агуулдаг гэдгийг мартаж болохгүй.

© Depositphotos.com, © AnnaliseArt / pixabay

 

6. Ясны эрүүл мэндийг сайжруулж, үе мөчний үрэвслээс үүдэлтэй өвдөлтийг намдаана

2011 онд хийгдсэн судалгаагаар анар жимсний үрийн тос үе мөчний асуудлыг намдаадаг болохыг олж тогтоожээ. Түүгээр ч зогсохгүй эрдэмтэд чухал нотолгоо олсон нь жимсэнд агуулагдах антиоксидантууд үе мөчний үрэвсэлтэй амжилттай тэмцэж чаддаг болох нь батлагдсан байна. Мөн ясаа илүү бэхжүүлэх болон үйл ажиллагааг нь сайжруулах хүсэлтэй хүн бүхэн хэрэглэх боломжтой гэж үзжээ.

Энэ нь 2016 онд хийгдсэн судалгаагаар батлагдсан бөгөөд судалгаанд оролцогсод өдөр бүр 200 мл анар жимсний шүүс уужээ. 6 долоо хоногийн дараа судлаачид тэдгээр хүмүүсийн ясны хөшүүн байдал багасч, бие физиологи нь сайжирсныг анзаарсан байна.

© Shutterstock.com

Та анар жимс хэрэглэдэг үү? Хэрэв тийм бол таны биед дээр дурдсан ач тустай чанарууд нь мэдрэгдэж байна уу? Эсвэл танд өөр бусад эерэг өөрчлөлтүүд илэрсэн үү?

2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *