Өөрийн сонгосон хосдоо насан туршдаа үнэнч байж, хамтран амьдардаг 7 амьтан

1

Чин үнэнч гэдэг үгийг илэрхийлж чадах амьтад хорвоо дээр тун цөөн бий. Нийт амьд амьтдын 3-5% нь л нэг амьтандаа насан туршдаа үнэнчээр амьдардаг байна. Зарим нь бүр бие биедээ цэвэр ариун бөгөөд үнэнч байх өөрсдийн гэсэн аргатай байдаг ажээ.

Манай сайт уншигч танд энэ ангилалд багтах 7 амьтныг энэхүү нийтлэлээрээ танилцуулахаар бэлдлээ.

1. “Sun conure” тоть 4-5 сарын настай байхдаа насны ханиа сонгодог

© Shutterstock.com

Өмнөд Америк тивийн зүүн хойд хэсэгт нутагшсан энэхүү бяцхан тоть шувуу маш нийтэч бөгөөд сүргээрээ амьдардаг. Хамтын амьдралаа эхлүүлэхээс өмнө энэ шувуу нэгнээ хооллож, халамжилдаг ажээ.

 

2. Саарал титэмт тогоруу (Grey-crowned cranes) онцгой хуримын ёслол үйлддэг

© Shutterstock.com

Саарал титэмт тогоруу Африкын Уганда улсад нутагшин амьдардаг ба тэдний хоорондын харилцаа маш гүнзгий байдаг ажээ. Хос болох хоёр тогоруу үүр рүүгээ явахын өмнө сүргийнхээ өмнө хамтдаа бүжиглэж хамтын амьдралаа зарладаг ажээ.

 

3. “Coppery titi” сармагчин харддаг

© Steven & Courtney Johnson & Horwitz / Flickr

Энэ төрлийн сармагчин Өмнөд Америкийн ширэнгэн ойд амьдардаг бөгөөд тэдний харилцаа амьтны ертөнцөд хамгийн онцгойд тооцогддог ажээ. Учир нь тэд хоорондоо холбоотой мэт сүүлээ ороон сууж харагддаг. Зөвхөн ядарч туйлдсан үедээ л нэгнээсээ холддог бөгөөд орооны үе дууссан ч сүүлээ холбон хамтдаа үлддэг байна.

 

4. Атлантын далайн салхич шувуу (Atlantic puffin) яг л үнсэлцэж буй мэт нэгнийхээ хошууг үрдэг ажээ

© Shutterstock.com

Энэ бяцхан шувуудын хувьд хосоо солих нь маш ховор үзэгдэл байдаг бөгөөд жил бүр үүрэндээ хамтдаа ирж нутагшдаг ажээ. Эмэгчин нь өндгөө дарж суух үед эрэгчин нь хоол хүнс цуглуулж, үүрээ хамгаалдаг гэнэ.

 

 

5. Далайн морьд хосоо насан туршдаа хайрладаг

© onebreathdiver / Instagram

Тэд гэр бүлдээ маш хариуцлагатай ханддаг бөгөөд эмэгчин далайн морь эрэгчнээ өөртөө татахын тулд өөрийн гэсэн заль мэх ашиглах нь бий. Эрэгчин далайн морь нэгэнт дурласан бол хээлтэж хэдэн долоо хоногийн турш үрээ тээдэг байна.

 

6. “Дик-дик” зээр хосоо бусдаас хамгаалан харамладаг

© EastNews

Зээрийн энэ төрөл зүйл биеийн хэмжээ жижиг байж болох ч сэтгэл зүрх нь том ажээ. Эмэгчин зээрийн төлөөх тэмцэл харьцангуй цөөн байдаг ч гэсэн эрэгчин нь хос зээрийнхээ төлөө тулаанд ороход үргэлж бэлэн байдаг. Хэрэв эмэгчин рүү нь өөр эрэгчин зээр ойртвол, хоёр эрэгчин аль нэг нь бууж өгөх хүртэл тулалддаг ажээ.

 

7. Халиу унтах үедээ нэгнээ усанд алдахгүйн тул гар гараасаа барилцдаг

© Shutterstock.com

Хэдийгээр үржлийн үе дууссан ч голын аварга халиу гэр бүлсэг байж хамтдаа амьдардаг байна. Тэд гэр бүлийн ажлаа хуваалцан хийдэг бөгөөд зарим тохиолдолд өөр халиугаар үр төлөө түр хугацаанд харуулах нь ч бий.

Аль амьтны амьдралын хэв маяг таны гайхшралыг хамгийн ихээр төрүүлсэн бэ? Нэг хостойгоо насан туршдаа хамтдаа амьдардаг өөр амьтдын тухай та мэдэх үү?

23
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Jargalsaikhan Erdenechimeg

    Jargalsaikhan Erdenechimeg

    2020/07/10 at 18:27

    Хөөрхөн юмаа хүнээс дээр ухаантай үнэн ч амьтад бх юм даа.

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/11 at 09:47

    Баярын мэнд хүргэe.😍😍❤❤🌷🌷👫

  3. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/07/11 at 20:51

    Icecream icecream

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *