Лейна Блум хэмээх энэ залуу Victoria’s Secret шоуны хамгийн анхны трансжендер модель болж магадгүй

0

27 настай Лейна Блум нь эрэгтэй хүүхэд байсан ба насанд хүрээд хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн ба эр хүн байхыг хүсдэггүй байсан юм гэнэ.

Загвар өмсөгчийн ажилдаа ороод л олны анхаарал татаж байсан ба олон нэртэй брэндийн үзүүлбэрт оролцож бүр Vogue India сэтгүүлийн нүүрэнд хүртэл зураг нь гарсан байна.

Ийм амжилтын дараа Лейна Victoria’s Secret-ийн багт орох боллоо. Одоо тэрээр дахин нэг шат ахих сонирхолтой байгаа ба энэ нь Victoria’s Secret-ийн үзүүлбэрт оролцсон анхны трансжендер модель болох явдал юм. Тэрээр твиттерт энэ тухай бичиж 100,000 дэмжсэн санал авчээ. Энэ бол түүний мөнхийн мөрөөдөл юм.

“Зарим том компаниуд өнгөт арьст трансжендерийг шоундаа урих нь маш аз туршсан хэрэг гэж үздэг. Яагаад тэгдгийг нь би мэдэхгүй, ойлгохгүй байна. Бид бүгд л өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй хүмүүс. Бид өөр боловч ингэх эрхтэй хүмүүс. Бид өөрсдийгөө харуулахыг л хүсэж байгаа ба нэг л өдөр биднийг сонирхох болно” гэж тэрээр ярьжээ.

Тэр анх хотод ирэхдээ ямар ч төлөвлөгөөгүй байсан гэдэг. Гэр орон, байхгүй учир галт тэргэнд унтаж өөрийн гэсэн эд хогшил нь нэг л цүнхэнд багтаж байжээ.

“Булан тойрох болгонд намайг боломж хүлээж байгаа гэдгийг би ойлгож байсан юм. Би үүнд дуртай байлгүй яахав. Би хаана ч байсан тохитой, тухтай байж чаддаг хүн” гэж Блум хэлжээ.

7
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Prince Prince

    Prince Prince

    2018/05/24 at 03:58

    She’s so beautiful and smart?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *