
“Хар нүх” /Black Hole/ нэртэй график зохиолоороо алдартай Америкийн хүүхэлдэйн киноны зураач, чимэглэл зураач Чарльз Бёрнс /Charles Burns/-ын зөвхөн хар өнгө ашиглан зурсан хөрөг зургуудыг гар зураг сонирхогч үзэгч та бүхэнд толилуулж байна. Өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг, танигдахуйц өнгө аясыг шингээн 300 гаруй уран бүтээлчид, хөгжимчид, түүхэн хүмүүсийн зургийг зурсан түүний бүтээлүүдийн дунд мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийн зураг байгааг та бүхэн дараах зургуудаас харах боломжтой юм.
























