Амьдралын 45 хичээл

1

Хоёр удаагийн Pulitzer Prize шагналтан Regina Brett нь дараах гүн ухааны бодлуудын жагсаалтыг бичсэн гэдгээрээ дэлхий дахинаа танил болсон юм. Тэрээр амьдралынхаа туршид олон удаа шархалж байсан ба 18 жилийн турш ганц бие эх байж, 41 насандаа хөхний хорт хавдраар өвчилсөн байна. 27 жилийн турш сэтгүүлчийн ажил хийсэн тэрээр 45 нас хүрэхийнхээ өмнөх өдөр амьдралын түүнд сургасан 45 сургаалийнхаа жагсаалтыг бичжээ.

1. Амьдрал шударга биш боловч түүнд сайн зүйл олон.

2. Эргэлзэж тээнэгэлзэх үедээ дараагийн жижиг алхмыг хий.

3. Хэн нэгнийг үзэн ядаж, цаг хугацааг зарцуулахад амьдрал дэндүү богинохон.

4. Өөртөө хэтэрхий нухацтай бүү ханд. Өөр бусад нэгэнд ч бас бүү тэгж ханд.

5. Кредит карт ашигладаг бол сар бүр өрийг төл.

6. Маргаан бүхэнд та ялах албагүй. Санал нийлэхгүй байхыг хүлээн зөвшөөр.

7. Хэн нэгэнтэй уйл. Энэ нь ганцаараа уйлахаас илүүтэйгээр таныг илааршуулна.

8. Бурханд уурлахад буруу зүйл үгүй. Тэр үүнийг чинь ойлгоно.

9. Анхныхаа цалингаасаа эхлэн тэтгэвэрт гарах цагтаа хэрэглэх мөнгөө хуримтлуулж эхэл.

10. Шоколаднаас татгалзах хэрэггүй.

11. Өнгөрснийг чөлөөлж явуулснаар өнөөдрийг тань гутаах зүйл үгүй болно.

12. Өөрийнхөө уйлж байгааг хүүхдүүддээ харуулахаас айх хэрэггүй.

13. Өөрийн амьдралыг бусадтай бүү жиш. Тэд юу туулсныг та мэдэхгүй шүү дээ.

14. Харилцаанд нууц зүйл гэж байх ёсгүй.

15. Нүд ирмэх зуур л бүх зүйл өөрчлөгдөнө. Гэхдээ санаа зовох хэрэггүй, бурхан хэзээ ч нүдээ цавчдаггүй.

16. Урт удаан хугацааг харамсаж өнгөрүүлэхэд амьдрал дэндүү богинохон. Завгүй амьдар эсвэл завгүй үх.

17. Өнөөдөр хийж байгаа бол хожим үр дүнг нь хүртэнэ.

18. Амьдралдаа хайрлаж байсан зүйл чинь явах болоход ганцхан асуултын төлөө түүнийг бүү ав.

19. Лаа асааж, сайн чанарын ор дэрний хэрэгсэл хэрэглэж, тансаг дотуур хувцас өмс. Онцгой тохиолдолд хэмээн хадгалах хэрэггүй. Өнөөдөр бол онцгой өдөр.

Амьдралын 45 хичээл 1

20. Сайтар бэлтгээд цааш яв.

21. Одоо л этгээд бай. Өтөл насандаа үзмэн ягаан өнгөөр хувцаслах гэж бүү хүлээ.

22. Хамгийн чухал секс эрхтэн бол тархи.

23. Таниас өөр хэн ч таныг аз жаргалтай байлгаж чадахгүй.

24. “Таван жилийн хугацаанд юу болох бол?” гэдэг үгээр гамшиг хэмээн нэрлэгддэг бүхнийг хайрцагла.

25. Үргэлж амьдралыг сонго.

26. Хүн бүрийг, юм бүхнийг уучил.

27. Бусад хүн таны тухай юу гэж бодох нь танд хамаатай зүйл биш.

28. Цаг хугацаа бараг бүх зүйлийг анагаадаг. Цаг хугацаанд цаг өг.

29. Нөхцөл байдал сайн муу аль ч байсан энэ өөрчлөгддөг.

30. Өвдөх үедээ өөрийгөө асрах нь таны хийх ажил биш. Найзууд чинь үүнийг хийнэ. Тийм болохоор найз нөхөдтэйгээ холбоотой бай.

31. Гайхамшигт итгэ.

32. Бурхан чамайг юу хийсэн, юу хийгээгүйгээр чинь бус хэн бэ гэдгээр чинь хайрладаг.

33. Таны өөрийгөө хүчирхэгжүүлж байгаа тэр зүйлийг юу ч үгүй хийж чадахгүй.

34. Хүүхэд чинь хүүхэд насыг ганц л удаа туулна. Түүнийг нь мартагдашгүй байлга.

35. Магтан дуунуудыг унш. Тэд хүний сэтгэл хөдлөл бүрийг дуулдаг.

36. Өдөр бүр гадагш гар. Гайхамшиг хаа сайгүй хүлээж байдаг.

37. Хэрвээ бид бүх асуудлаа овоолж шидчихээд бусдынхыг ч бас харах юм бол өөрсдийнхийгөө буцаагаад шүүрч авах болно.

38. Амьдралыг хөндлөнгөөс бүү шалга. Зүгээр л амьдар.

39. Хэрэггүй, сайхан биш, хөгжилтэй биш бүхнийг хаяж орхи.

40. Эцэст нь үнэхээр болж буй бүхэн таны хайрласан зүйлс.

41. Атаархал бол цаг үрсэн зүйл. Та аль хэдийнээ өөрт хэрэгтэйгээ авсан.

42. Хамгийн сайн зүйл хараахан ирээгүй байна.

43. Та юу ч мэдэрч байсан хамаагүй орноосоо босоод хувцсаа өмсөөд үзүүлээд өг.

44. Гүнзгий амьсгал. Энэ нь оюун санааг тайвшруулна.

45. Асуухгүй л бол та авахгүй.

46. Буулт хий.

47. Амьдралыг эрвээхий зангиагаар чимээгүй ч энэ бол бэлэг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/02/24 at 21:04

    door n angliar n bichchihej boloh uu, orchuulganaas n bolood zarimiig n sain oilgohgui baina.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *