Тайландын цэрэг татлагаас чөлөөлөгдөж буй леди-бой болон хүйсээ солиулсан эрчүүд. Хуулиараа тэд армид алба хаах эрхгүй ч, тэдний дунд эмэгтэйчүүдийн цэргийн албанд явах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдаг гэнэ

0

Тайландын трансжендерүүдийг цэрэгт алба хаахаас чөлөөлж байна. Гэхдээ тэд цэргийн зарлан хүлээн авсан бол бүртгэлийн цэг дээр заавал ирж бүртгүүлэх ёстой: биологийн хүйсээ солиулсан тухай бичиг баримтаа үзүүлж дараагийн цэрэг татлагаас нэрээ хасуулдаг байна.

Тайландад жилд нэг удаа болох цэрэг татлагад 21-ээс дээш насны эрчүүд ирцгээдэг. Тэр дунд леди-бой эсвэл трансжендер эмэгтэйчүүд ч ирнэ: залуу эр байж байгаад хүйсээ солиулсан тэд хууль ёсны дагуу эрэгтэй хэвээр, тиймээс тэд заавал цэрэг татлагад ирж нэрээ бүртгүүлэх ёстой юм.

Тайландын армид алба хаах нь нэр төрийн хэрэг бөгөөд ашигтай зүйл. Алба хаах орон тоо ч тэр болгонд нь олдохгүй, тиймээс зарлан ирнэ гэдэг бараг л азын сугалаа гэсэн үг юм. Зарлан авсан ч армид шууд явчихгүй бас сугалаанд оролцох шаардлагатай. Тусгай савнаас улаан эсвэл хар цаас гаргаж ирнэ: эхнийх нь алба хаах урилга, харин хоёр дахь нь дараа жил хүртэл хүлээх.

dailymail.co.uk

Трансжендерүүд сугалаанд оролцохгүй, харин эмнэлгийн үзлэгт хамрагдахдаа хүйс солиулсан баримтаа үзүүлэхэд хангалттай. Ингээд л цэргийн зарлан ирэх залуучуудын нэрээс өөрийгөө хасуулна. Трансжендерүүд Тайландын армид алба хаах эрхгүй, энэ бол хуулийн зохицуулалт аж.

dailymail.co.uk

23 настай Нарисара Аонванг бол гоо бүсгүйн тэмцээний ялагч, тэрээр армид дуудагдсандаа сэтгэл дундуур байна. “Би алба хаахаас айж байгаа юм биш, гэхдээ Тайландын арми эмэгтэйчүүдийг гадуурхаж байна. Өөрөөр хэлбэл жирийн эмэгтэйчүүдтэй харьцуулахад биднийг албанд огт авахгүй байна шүү дээ” гэж тэрээр хэлжээ. Үүний дээр “Хэрвээ биднийг явуулахыг зөвшөөрвөл хамгийн түрүүнд би явахад бэлэн.” гэжээ.

dailymail.co.uk

Трансжендерүүд жил болгон сайн дураар армийн албаны бүртгэлд хамрагдаж байх ёстой, тэд 26 нас хүртлээ хүйс солиулсан бичиг баримтаа бариад л ирнэ. Трансжендерүүд дундаа армид алба хаах хүсэл сонирхолтой хүмүүс ч их байдаг, тэд хэзээ нэгэн цагт энэ эрхийг олж авна гэдэгтээ итгэлтэй байна.

dailymail.co.uk

Цэрэгт алба хаахад маш олон бэрхшээлтэй тулгарна: хүйсээ солиулснаас гадна жин, өндрөөрөө гологдох нь их. Тайландын зарим нэг омгийн төлөөлөл хэтэрхий намхан болохоороо цэрэгт татагддаггүй ажээ.

Хүссэн хүн болгон армид алба хааж чадахгүй: Пхитсанулок мужид гэхэд л 284 хүнд зарлан ирсэн ч ердөө 67 хүн л цэрэгт татагджээ.

Статистик тооноос харахад Тайландын хүн амын 8% нь ЛГБТ (лесби, гей, бисексуал, трансжендер) олон нийтэд хамаарагддаг. Тэдний эрх хуулиар ихэд хязгаарлагдсан байдаг ажээ.

Гэхдээ трансжендер эмэгтэйчүүд бүгд армид  алба хаах сонирхолтой биш гэдэг нь мэдээж.

Цэргийн бүртгэл дээр ирээд эмнэлгийн үзлэгт ороход тэднийг бусад нь үзэн ядсан харцаар харна. Бусад залуучууд том танхимд шууд үзлэгт ордог бол тэднийг тусгай өрөөнд хүлээж авахаас өөр аргагүй.

dailymail.co.uk

Өнөөдрийн хувьд Тайландын арми, нисэх хүчин болон цэргийн флотод 300 мянга гаруй хүн алба хааж байна, тэдний дунд ганц ч трансжендер байхгүй.

Эрэгтэй хүн хүйсээ бүрэн солиулсан тохиолдолд л армид түүнийг трансжендер хэмээн хүлээн авна. Дан ганц эмэгтэй хүний хувцас өмсөөд, тэр ч бүү хэл xөхөндөө имплант хийлгээд ч трансжендер хэмээгдэхгүй.

Зөвхөн трансжендер хүмүүст ийм боломж олгоод байгаа хэрэг биш ажээ. Оюутан залуусыг сурч боловсрох боломжоор хангах үүднээс цэрэгт татдаггүй. Нас өндөр болсон эцэг, эхээ асарч байгаа залуучуудыг мөн цэргийн албанд дууддаггүй байна.

Залуучууд сургуулиа төгсөөд шууд гурван жилийн хугацаатай цэрэгт алба хааж болно эсвэл жил болгон армийн сугалаанд оролцох эрхтэй. Дээд мэргэжил эзэмшсэн хүмүүс хагас жилээр алба хаадаг ажээ.

8
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *