“Загалмайлсан эцэг” кино – америк киноны жинхэнэ домог. 1972 оны анхны анги нь сонгодогт тооцогдох бөгөөд цагийг эзэлсэн шилдэг бүтээл юм. “Загалмайлсан эцэг” кино орлогоороо ч тэргүүлсэн хэвээр байна. Вито Корлеонегийн дүрийг бүтээсэн Марлон Брандогийн жүжиглэлт түүний хувьд эрс өөрчлөлтийг авчирчээ. Нью-Йоркод болж өнгөрсөн киноны зураг авалтын үеийн ховорхон гэрэл зурагнуудаас сонирхоцгооё.
Эдгээр ховор гэрэл зурагнуудыг тухайн үед New York Daily News сонинд зориулан авч байжээ. Зураг авалт Бяцхан Итали гэдэг нэртэй Нью-Йоркийн нэгэн дүүрэгт болсон юм. Хэн ч юм хүмүүст зураг авалт болно гэдгийг урьдчилаад хэлчихэж, тэр үед Загалмайлсан эцгийн дүрийг бүтээсэн Марлон Брандог харахаар байшингийн дээврээр дүүрэн хүмүүс цугласан байсан гэдэг.
Продюссер Альберт Рудди зураг авалтын талбай дээр Марлон Брандотой ярьж байна
Олон жил өнгөрсөн ч гэсэн бид “Загалмайлсан эцэг”-ийг үзэх дуртай хэвээрээ. Кино үнэхээр гайхалтай амжилт олсон, “Оскар”-ын хэд хэдэн төрлөөр шагнал авчээ. Үүнээс гадна эхний хоёр анги тухайн үеийн нийгэмд том нөлөө үзүүлсэн гэж тооцогддог.
Бяцхан Итали дахь Мотт стритэд болсон зураг авалт, Нью-Йорк
Марлон Брандог зураг авалтад бэлтгэж байна
Бyyдалцааны зураг авалт дууссаны дараа Брандо амнаасаа гоожсон хиймэл цyстайгаа алхана
Найруулагч Фрэнсис Форд Коппола болон Марлон Брандо
Бяцхан Италийн оршин суугчид зураг авалтыг сонирхож байгаа нь
Жимсний зах дээр болдог бyyдалцааны зураг авалтын үеэр
Вито Корлеонийн дүрд хувирсан Марлон Брандо
“Загалмайлсан эцэг” киног та үзэж байсан уу? Хамгийн их сэтгэлд хоногшсон хэсэг нь юу байсан бэ?