Хамгийн авилгад идэгдсэн цагдаагийн хүчинтэй улс орнууд

0

Хамгийн авилгад идэгдсэн цагдаагийн хүчинтэй улс орнуудАлбан тушаал, эрх мэдлээ урвуугаар ашиглах замаар мөнгө эсвэл карьерын дэвшлийг олж авах зорилго агуулсан цагдаагийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааг цагдаагийн албан дахь авилга, хээл хахууль гэдэг. Дэлхийн олон улс орнуудад цагдаагийн албанд хээл хахууль, авилга гүн суурилсан байдгаас гэмт хэрэг нийгэмд хор учруулж, иргэдэд заналхийлсэн байдаг. Дараах 10 улс бол дэлхийн хамгийн их авилгад идэгдсэн цагдаагийн байгууллагатай улс орнууд юм.

10. Пакистаны цагдаагийн алба
Тус улсын иргэд засгийн газрынх нь хамгийн их авилгад идэгдсэн сектор бол цагдаагийн байгууллага гэж үздэг.
 
9. Оросын цагдаагийн алба
 
Авилга, хээл хахуультай засгийн газар нь тун ойр байдгийн дотор цагдаагийн алба нь авилгад суурилдаг гэхэд болно.
8. Суданы цагдаагийн байгууллага
 
Судан бол авилгад хамгийн ихээр автсан цагдаагийн байгууллагатай улс орнуудын нэг бөгөөд цагдаагийн буруутай үйл ажиллагаанд гомдол гаргасан иргэдэд өс хонзон санасан, хүчирхийлэл хэрэглэж хариу арга хэмжээ авдаг.
7. Афганистаны цагдаагийн байгууллага
 
Афганы цагдаа нар иргэдэд хүч хэрэглэх, мөнгийг нь хүчээр хураан авдаг гэдгээрээ алдартайн дээр иргэд нь шоронгоос суллагдах, баривчлагдахаас зайлсхийхийн тулд цагдаад мөнгө төлдөг.
6. Сомалийн цагдаагийн алба
 
Цагдаа хүнд байх ёстой ур чадварыг эзэмшээгүй, мэхлэгч гэдгээрээ зартай Сомалийн цагдаа нар харгис хэрцгий, нийгэмд хатуу чанга ханддаг.
 
5. Иракын цагдаагийн байгууллага
 
Авилгын баялаг түүхтэй Иракын цагдаа нар хүний хулгай, барьцаалах хэрэгт гар бие оролцдог. Мөн алан хядах үйл ажиллагааг зогсоох тал дээр хойрго ханддаг.
4. Бирма улсын цагдаагийн алба
 
Гэмт хэргийн илрүүлэлтийн явцад хохирогчид болоод гэмт хэрэгтнийг мөнгөөр шийддэг Бирмийн цагдаа нар хамгийн их авилгад автсан цагдаа нарын нэг юм.
3. Кени улсын цагдаагийн байгууллага
 
Гааль, эрүүл мэнд, цагдаа, боловсрол, бүртгэл зөвшөөрөл тэр ч бүү хэл нийтийн үйлчилгээнд ч хээл хахуульд автсан Кени улсын цагдаа нар Сомалийн цагдаа нарт маш хатуу хандаж, тэднийг мөлжих, зодож нүдэх, айлган сүрдүүлдэг.
2. Мексикийн цагдаагийн газар
 
Гэмт хэргийн гаралтаар хамгийн ихэд тооцогддог энэ улсын цагдаа нар авилгыг хамгийн ихээр авдаг ба гэмт хэргийг илрүүлэлгүй үлдээхийн дээр өөрсдийн бохир ажлыг нууж хаацайлахын тулд гэм зэмгүй иргэдийг хорих нь их.
1. Гайти улсын цагдаагийн газар
 
Дэлхийн хамгийн их авилга, хээл хахуульд автсан улс бол Гайти улс. Гайти улсын цагдаагийн байгууллага нийгэмд сөргөөр нөлөөлж, хүний эрхийг олон янзаар зөрчдөгийн дотор хууль зөрчих, хүн хулгайлах, хар тамхины хэрэг зэрэгт оролцдог.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/02/07 at 10:01

    mongoliinh baihgu bna geheer sonin bna

  2. Зочин

    2015/10/21 at 10:55

    Mongol baihgvi l sainshde malaa Mongol muu buhneer zaawal deeguur oroh albgvi Brazil bs oroogvi bna jinhen utga sanaa niitlel Brazil tsagdaanar harin oorsdoo maff bolson gazar hahuil deerem hari tamhi er n muu buhentei holbootoi baidgiin bnlee nowshiin hot

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *