Насны талаарх хэвшмэл ойлголтод автаагүй 50 гарсан дур булаам эмэгтэйчүүд

0

50 гарсан эмэгтэй хүн хар бараан бас урт, муухан загвартай хувцас өмсөх ёстой гэсэн ойлголт яагаад ч юм олны дунд байдаг. Орчин үеийн эмэгтэйчүүдийн үзэл бодол ашгүй энэ тал дээр ихэд өөрчлөгджээ. Тэд илүү залуу харагдахын тулд моодны залуу бүсгүйчүүдийн загварыг сонирхож байна. Байнга гэрэл зургийн дуранд өртөж байдаг алдартнуудыг жишээ болгож авч үзэцгээе л дээ, тэд богино банзал, өмд бас уранхай жийнсэн өмдөөр гангарна.

Моодны тухай буруу ойлголтыг үл тоосон алдартнуудыг сонирхож үзэхээр шийдсэн юм. Тэд насны тоог ч үл тоон үзэсгэлэнтэй хэвээр харагдах ажээ.

50 насыг давсан Женнифер Энистон богино даашинз өмссөн хэвээр, тиймдээ ч үзэсгэлэнтэй харагдана

© NPA / The Grosby Group / Grosby Group / East News

 

2021 онд Женнифер Лопез 52 насыг зооглосон бөгөөд “The Last Duel” киноны нээлтэнд кроп-топтой хүрэлцэн иржээ. Энэ загварын хувцсыг зөвхөн залуу эсвэл өсвөр насныхан л өмсөж болно гэж ер нь хэн хэлсэн юм бэ?

© Invision / Invision / East News

 

Өөрийн 70+ насандаа Хелен Миррен хурц өнгийг дээдэлдэг, тэгээд ч өтөл насныханд зориулсан гэж бидний ойлгодог хар бараан өнгө рүү шилжих бодолгүй яваа нь илт

© Invision / Invision / East News, © MARK RALSTON / AFP / East News

 

Жүжигчин Дени Мур 57 насандаа хүүхэлдэйн киноны зурагтай футболк өмсөн зургаа даруулжээ. Иймэрхүү “залуухан” байдлаараа хэдэн мянган шүтэн бишрэгчдээ баярлуулсаар байх болно

 

Николь Кидман урт оноотой даашинз өмсөх дуртай. Жишээ нь, 53 настайдаа Golden Globe Awards–ын шагнал гардуулах ёслол дээр ийм гоёлтой хүрэлцэн иржээ

© AXELLE/BAUER-GRIFFIN / MEGA / Mega Agency / East News

 

Шерон Стоун 60 гарсан хүн, гэхдээ уранхай жийнс өмсөхөөс огт айхгүй байна. Тэр ямар ч залуу хүн атаархахаар харагдаж байгаа биз дээ?

© Invision / Invision / East News

 

Сальма Хайек хэлбэр галбиргүй даашинзыг нэг нүдээрээ ч тоож харахгүй, тиймдээ ч нарийхан бэлхүүсээ гайхуулсан ийм даашинзыг зоригтой өмсөж байгаа юм. Энэ гэрэл зураг дээр жүжүгчин эмэгтэй 53 настай байжээ

© Christopher Tamcke / DDP Images / East News

 

57 настай Сандра Буллок шүтэн бишрэгчдийнхээ өмнө бариу комбинзонтой гарч ирсэн юм, зохисон ч гэж жигтэйхэн

© VALERIE MACON / AFP / East News

 

2019 онд Хэлли Берри “John Wick: Chapter 3 — Parabellum” киноны нээлтэнд богино өмдтэй хүрэлцэн ирж байжээ. Тэр үед 52 настай байв

© ROBYN BECK / AFP / East News

 

Синди Кроуфорд 50 наснаас хойш өөрийн дуртай хувцсаа өмсөж болно гэж боддог нэгэн. Бид ч түүнтэй санал нэг байна

© Cyril Pecquenard / KCS / East News

 

Шер бусдаас онцгойрохоос огт эмээдэггүй нэгэн, 75 настайдаа хэд хэдэн төрлийн хээ хуарыг нэг бүрдлээр цогц юм шиг гаргаж чаджээ. Тэр болгон ингэж зүрхлэхгүй шүү

© Elizabeth Goodenough / Everett Collection / East News

 

Памела Андерсон “цагаан өнгө тарган харагдуулдаг” гэдэг ойлголтыг огт тоодоггүй, тийм учраас цайвар өнгийн хувцсаар гангалах дуртай. Тэр 51 настайдаа ч үзэсгэлэнтэй харагдана

© BERTRAND GUAY / AFP / East News

 

53 настай Робин Райт “House of Cards” олон ангит киноны нээлтэнд уранхай жийнстэй иржээ. Харин бидний ихэнх нь энэ загварыг зөвхөн “залуучуудынх” гэж бодож явдаг

© Invision / Invision / East News

 

2019 онд Моника Беллуччи олны өмнө нэвт гэрэлтсэн торон улаан өнгийн гоёмсог даашинзтай гарч ирсэн Тэр үед жүжигчин 54 настай байжээ, тэрээр залуугийнх шигээ үзэсгэлэнтэй харагдаж байж билээ

© Marechal Aurore / ABACA / Abaca / East News

 

50 настай Женнифер Энистон дахиад л олны анхаарлын төвд орсон юм – энгэр нь бараг задгай гэж хэлж болохоор нарийхан мөртэй даашинзаар гоёжээ

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

Шкаф дахь хувцас нь эмэгтэй хүнд зохимжгүй болох тийм нас байдаг гэж та бодож байна уу?

7
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *