Ирээдүйд өөрсдийг нь дэлхий даяар алдартай болгож өгөх дүрээс эгээтэй л татгалзчихаагүй 10 жүжигчин

0

Жүжигчдийн алдар хүнд дан ганц авьяас чадвараас шалтгаалдаггүй. Заримдаа хувь тавилан ч нөлөөлөх нь бий. Яагаад гэвэл зарим нэг жүжигчид хэдхэн зоосоор туслах дүрд тоглоод алдаршиж байхад нөгөө нь том дүрд тоглосон ч сүүдэрт үлдэх тохиолдол байдаг. Сүүдэрт үлдэх шахсан ч эцсийн мөчид ухаарч тухайн дүрийг бүтээж алдарт гарсан жүжигчдийг танд танилцуулж байна.

Аль Пачино “The Godfather” кинонд тоглох саналыг сайхан хүлээж авсан ч өөрийгөө хөдөлгөөнтэй Сонни Корлеонегийн дүрээр төсөөлж байжээ. Сонни Корлеоне бол гол дүрийн төрсөн ах. Дараа нь найруулагчийн саналтай нийлж домогт Майклын дүрийг үзэгч бидэнд бэлэглэсэн юм.

irishtimes.com

“Die Hard” киноны зураг авалтын үеэр Алан Рикман нь жүжигчний туршлагагүй, ямар нэгэн алдартай дүрд тоглоогүй нэгэн байжээ. Тэрээр кино зохиолыг уншиж үзээд “Энэ чинь одоо юу юм бэ?” хэмээн татгалзахаар шийдсэн байсан гэдэг. Зохиолыг дахин сайтар судалсны эцэст утга учрыг нь гүн ойлгож зохиолдоо дурлажээ. Үүнээс гадна тэр кинонд багтсан зарим нэг хэсгийг ч санал болгосон юм. Тэрээр муу талын дүрийг ямар ч алдартай, туршлагатай жүжигчнээс дутахааргүй бүтээж чадсан юм.

pinimg.com

Гринчийн тухай кинонд тоглох санал тавихад Жим Керри бараг шууд л зөвшөөрсөн гэдэг юм. Зураг авалт эхэлсний дараа ажил нь ямар хүнд болохыг ойлгож төслийг орхихыг хүсэх болжээ. Нүүр хувиргалт их цаг авна, бас тавьж байгаа будаг нь ч их зузаан байсан болохоор амьдаараа оpшуулагдаж байгаа юм шиг л санагдаж байсан гэдэг. Энэ асуудлыг ч зураг авалтын багийнхан шийдсэн. Тэд Тaгнуулын төв газраас тусгай мэргэжилтэн урилгаар ажиллуулж тaмлалтыг хэрхэн тайван давж гарах талаар Жимд хичээл заалгуулжээ.

pinimg.com

Өнөөдөр “The Terminator” гэдэг үг Арнольд Шварценеггергүйгээр төсөөлөгдөхгүй болсон. Жүжигчин эхлээд энэ дүрд тоглохоос татгалзаж байж л дээ, учир нь бараг ярьдаггүй дүр түүнд таалагдаагүй юм. Кино дэлгэцээр гарсны дараа өөрийг нь үгээ олигтой хэлж чадаагүй болохоор найруулагч түүний ярьсан хэсгийг нь тастаад авчихаж гэсэн ойлголт үзэгчдийн дунд төрчих вий гэж эмээсэн хэрэг. Тэгээд ч эхний ангийн муу талын дүр түүнд нэг их таалагдсангүй. Азаар Кэмерон Арнигийн санааг эргүүлж чадсан юм. Уг дүр холливудын жүжигчинд алдар хүнд авчирсан нь үнэн билээ.

tvpr.ru

Ричард Гир “Pretty Woman” кинонд тоглохоос эрс татгалзаж байжээ. Тэрээр кино зохиолыг төдийгүй өөрт нь санал тавьсан дүрийг хий хоосон, утгагүй гэж үзсэн юм. Бүр хэд хэдэн удаа татгалзсан хариу өгсөн гэдэг. Найруулагч Харри Маршил арга заль ашиглахаар шийдэж Жулия Робертсоор урxиджээ. Жүжигчин бүсгүй Гиртэй ганцаар үлдэх тэр боломжтой мөч гарангуут “тийм” гэж хариулаач гэж хүссэн зурвас атгуулсан байна. Үзэсгэлэнтэй бүсгүйгээс зурвас авсан ямар ч эр хүн буулт хийх нь ойлгомжтой, ингээд л Гир татгалзаж чадаагүй юм.

cosmopolitan.ru

Ди Каприо гэхээр олон хүний санаанд хамгийн их орлого цуглуулсан кино орж ирнэ. Та гадарласан биз, бид “Titanic”-ийг ярьж байна. Залуу жүжигчин тэр үед уянгын биш харин их л буурь суурьтай дүр бүтээхийг хүсдэг байсан учраас уг бүтээлд татгалзсан хариу өгч л дээ. Найруулагч Жеймс Кэмерон залуу жүжигчний авьяас чадлыг энэ бүтээлээрээ бүрэн нээж өгч чадсан гэж үнэлэгддэг.

yandex.net

 

За, одоо арай сүүлийн үеийн кино руу орцгооё

Крис Эванс бол “The Avengers” киноны оддын нэг маргаангүй мөн, гэхдээ тэр Ахмад Америкийн дүрээс татгалзаж байсан удаатай. Уг дүр түүнд хэтэрхий их алдар хүнд, анхаарал авчирна гэж эмээжээ. Жүжигчнийг ээж нь энэ бол хүссэн ажлаа хийнгээ байрныхаа түрээсийг зоволтгүй төлөхөд туслах алдаж болохгүй сайхан боломж гэж ятгажээ.

narvii.com

Эмма Уотсон багаасаа л азтай нэгэн байсан, түүнд “Harry Potter” киноны Гермионагийн дүр оногдсон шүү дээ. Цаг хугацаа өнгөрсөөр, хичээл ном нь ч хүндэрч. Энэ л шалтгааны улмаас 4 дүгээр ангиас татгалзах бодолтой байжээ. Азаар тэр бууж өгөхгүй байхаар шийдэж цуврал киног дуустал нь явсан юм. Хичээл сургуулиа ч амжилттай дүүргэж чадсан мундаг охин.

teenvogue.com

За, нийтлэлээ “La La Land” киноны жүжигчин бүсгүй Эмма Стоунаар дуусгая. Тэр үед жүжигчин бүсгүй Бродвейд “Cabaret” киноны зураг авалтад оролцож байсан бөгөөд дараагийн киног дийлэхгүй байх гэж өөрийгөө голсон хэрэг. Найруулагч татгалзсан хариу сонсохыг хүсээгүй тул түүнд киноны дууг сонсгосон байна. Найруулагчийн арга ч үр дүнгээ өгч, харин Стоун энэ дүрээрээ “Оскар”-ын шилдэг эмэгтэй дүрийн шагнал гардан авсан юм.

tildacdn.com

Таны хувьд ямар кино, хэн гэдэг жүжигчингүйгээр амилахгүй юм шиг санагддаг вэ?

10
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *