Бяцхан аквариум шиг харагдах үзэсгэлэнт гэрэлт чимэд чулуу

0

Бяцхан аквариум шиг харагдах үзэсгэлэнт гэрэлт чимэд чулууТаны харж байгаа хэн нэгний гарт байгаа энэ зүйл бол гарт багтам жижигхэн аквариум биш, харин байгалийн үнэт чулуу юм. Яг л нарны гэрэл нэвтрэн туссан далайн ёроолын үзэсгэлэнт дүр зураг шиг харагдах хэдэн янзын өнгө туяарсан энэ гайхам үзэсгэлэнтэй чулууг гэрэлт чимэд чулуу буюу опал гэдэг. Цагаан, хар, хөх, ногоон, цэнхэр, улаан, шар, саарал, ягаан зэрэг өнгөтэй энэ чулууны өнгө бүрээр солонгорон харагддагийн учир нь чулууны бүтцэд орших ба гэрэлт чимэд чулууг бүрдүүлэгч цахиурын маш жижиг бөмбөлгүүд нь чулууг нэвтрэн гарах гэрлийг солонгын долоон өнгө болгон задалж, харах бүрд өөр өөр өнгөөр гялалзуулан харагдуулдаг байна. Итгэл найдвар, үнэнч сэтгэлийн бэлгэдэл болдог энэ чулууг атаа жөтөө төрүүлдэг гэж үзэн бусдад бэлэглэдэггүй аж.

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. doogii0118

    2013/09/19 at 09:54

    гоё эд бна да

  2. Зочин

    2013/11/13 at 12:24

    bad blog

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *