Та өөрийнхөө сул тал болон нууцыг мэдмээр байна уу? Тэгвэл сэтгэл зүйчдийн бэлдсэн лаатай сонжоог туршаад үзээрэй

0

Хүнд ямар өнгө таалагдаж байгаагаас нь шалтгаалж тухайн хүний зан араншинг тодорхойлж болдог. Төрөл бүрийн өнгө – харилцан адилгүй үелзлээр чичирхийлдэг. Бидний дотоод энерги тодорхой үелзлээр хэлбэлздэг байна. Үүнээс бидний биеийн байдал, ухаан, сэтгэл санаа шалтгаална.

Өнөөдөр та бүхэндээ сэтгэл зүйн нэгэн сонирхолтой сонжоог танилцуулж байна. Та өнгө өнгийн лааг хараад өөрт илүү таалагдсаныг сонгох хэрэгтэй. Таны сонголт хувь хүний мөн чанарыг хэрхэн илэрхийлж байгааг бид танилцуулна.

 

Ямар өнгө нь таалагдав?

Улаан өнгө нь муу зүйл ч юм уу эсвэл уур хилэнг илэрхийлдэг гэж ярьцгаадаг. Гэхдээ энэ удаад тийм биш юм. Та нэг дугаартай лааг сонгосон бол маш шийдэмгий хүн бөгөөд тавьсан зорилгодоо хүрэх хүч чадалтай нэгэн. Гэхдээ таны уйгагүй чармайлт ихэвчлэн хэт ядаргаанд оруулах нь бий. Хамгийн сүүлд хэзээ амарснаа нэг эргэн бод доо. Амьдралаа түр “зогсоогоод” өөртөө амсхийх боломж олго. Ийм зүйлийг огт мартаж болохгүй шүү, эс бөгөөс бүтээлч байдал хурдан буурдаг болно.

© Depositphotos

Хэрвээ та хоёр дугаартай лааг сонгосон бол таны зан араншинд атаархахаас өөр арга алга. Улбар шар өнгө нь буурь суурийг илэрхийлнэ. Тэр болгон ийм зан чанартай байж чаддаггүй. Танаас зөвлөгөө авахаар олон хүн ханддаг нь ойлгомжтой. Төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүс тань таныг өндрөөр үнэлдэг, гэхдээ танд муу санах хүн бий гэдгийг бүү март.

Гурав дугаартай шар өнгийн лаа нь өөрийгөө хөгжүүлэх гэж байнга тэмүүлж яваа хүнийг илэрхийлнэ. Тэд дотоод сэтгэлээ бүрэн ойлгохыг хичээдэг. Хэрвээ та энэ лааг сонгосон бол  суралцах дуртай, ганц ч болов шинэ зүйл олж мэдэхийг тэмүүлдэг нэгэн байна. Сэтгэл судлал, хүний жинхэнэ мөн чанарыг ойлгох гэж хичээж явдаг ажээ.

© Depositphotos

Дөрөв дугаартай ногоон өнгийн лаа нь тэнцвэрт байдлыг илэрхийлнэ. Тайван дөлгөөн хүмүүс энэ лааг сонгоно. Тэд амьдралаас сэтгэлийн таашаал авч чаддаг. Эргэн тойронтойгоо зөв харилцаа холбоо тогтоож чадсан улс. Тэд тоглоомын дүрмийг бүрэн ойлгож дүрмээ баримталж сурчээ.

 

Оюу ногоон, хөx болон ягаан өнгийн лаанууд юуг илэрхийлэх вэ?

Тав дугаартай оюу ногоон өнгийн лаа нь энэ ертөнцөд тодорхой даалгавартай ирсэн хүмүүст илүү таалагддаг. Бусдын төлөө өөрт үлдсэн цорын ганц зоосоо өгөхөд ч бэлэн улс юм. Таны ажил мэргэжил үүнтэй холбоотой бол гайхах зүйл алга. Жишээ нь, та эмнэлэгт эсвэл сүм хийдэд ажилладаг байх магадлал тун өндөр.

© Depositphotos

Таны далд мэдрэмж байгалиасаа хөгжжээ. Энэ чадвараа сайтар хөгжүүлэхийг хичээгээрэй. Бусдад тэр болгон заяадаггүй чадварынхаа ачаар та хүмүүсийн сайн мууг ялгаж чадна. Үүнээс гадна таагүй байдлаас ч зайлсхийхэд тустай.

Бусдыг чин сэтгэлээсээ ойлгодог өрөвч сэтгэлтэй хүмүүс зургаа дугаартай хөx лааг сонгоно. Та өөрийгөө хаана, юу хийх ёстойгоо сайн мэддэг. Мөн та төлөвлөж чаддаг төдийгүй юу ч болж байсан хамаагүй төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа бүрэн гүйцэтгэж чаддаг нэгэн. Давуу тал ихтэй ч хүмүүс заримдаа таныг бүрэн ойлгож чаддаггүй. Гэхдээ та үүнд нэг их санаа зовсны хэрэггүй. Бүгдэд таалагдана гэж юу байх вэ дээ.

© Depositphotos

Долоо дугаартай ягаан өнгийн лаа нь эд баялаг, хангалуун амьдралыг илэрхийлнэ. Энэ өнгө амжилттай хүмүүсийн анхаарлыг татдаг юм. Тэд өөрсдийнхөө үнэ цэнийг сайн ойлгосон ба мөнгө олж чаддаг. Хэрвээ та энэ өнгийг сонгосон бол магадгүй удирдах албан тушаал хашдаг болов уу. Үгүй бол танд бусдыг удирдах чадвар заяажээ.

Та илүү олон танилтай болж өөрийнхөө чадварыг харуулах хэрэгтэй. Хэрвээ чадвал албан тушаал ахиж өөрийн материаллаг эд баялгийг арвижуулж чадна. Өөртөө, өөрийнхөө хүч чадалд итгэсэн цагт өөрийнхөө чадварыг бүрэн нээнэ.

© Depositphotos

Та ямар өнгийн лаа сонгосон бэ? Сэтгэл зүйн энэ сонжооны тайлал таныхтай таарав уу? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

13
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *