
Нью-Йоркоос гаралтай гэрэл зурагчин Фредерик Лагранж Монголын улсын тухай анх хүүхэд байхдаа сонсжээ.
Түүний өвөө нь түүнд Дэлхийн хоёрдугаар дайны тухай түүх ярьж өгсөн байна – Францын армид алба хааж явсан өвөө нь Германчуудад олзлогджээ. 1944 онд Зөвлөлтийн удирдлага дор Монгол цэргүүд Лагранжийн өвөөг чөлөөлсөн ба энэ үед Герман цэргүүд Монгол цэргүүдээс айж байсан гэнэ. Энэ түүхийг сонссоноос хойш Лагранж Монголд ирэхийг маш их хүсдэг байжээ.
Хамгийн анх түүнд Монголд ирэх боломж 2001 онд олдсон ба тэрээр туслах гэрэл зурагчнаар ирж, нэг сарын хугацаанд ажилласан байна. Тэр Монголын тал нутаг болон ард иргэдийн зургийг голчлон авчээ. Энэ талаараа: “Гайхалтай, ер бусын газар” хэмээн хэлжээ.
17 жилийн хугацаанд тэрээр Монголд нийт 13 удаа ирсэн ба ингэхдээ жилийн 4 улиралд манай улсад байж үзсэн байна.
Энэ талаараа: “Монгол улс бол үнэхээр амар амгалан орон. АНУ битгий хэл, хаана ч үлдээж чадахгүй тийм сайхан дурсамжийг энд үлдээх боломжтой.” гэж хэлжээ.
Цөөн тоогоор хэвлэгдэн гарсан түүний 17 жилийн хугацаанд Монголд байсан талаар өгүүлэх номыг Италийн Дамиани гэх газар 11-р сард хэвлүүлсэн байна.
Ингээд хамтдаа түүний 17 жилийн хугацаанд Монголд ирэхдээ авсан гайхалтай зургийн цомгийг үзэж сонирхоцгооё.
Монгол улс бол Техасын газар нутгаас хоёр дахин том, ойролцоогоор 2.76 сая хүн амтай, нийт хүн амынх нь 30% нүүдэлчин эсвэл хагас нүүдэлчин амьдралтай.

Лагранж хамгийн анх Монголд 2001 онд ирж байв.

Түүнд төрсөн анхны сэтгэгдэл бол “гайхалтай, ер бусын газар” гэсэн үг байв.

“Чи хаашаа ч харсан энд үргэлж өргөн уудам тал нутгаар хүрээлэгдэнэ. Гурван төрлийн өнгийг чи олж харна: тал нутаг, уулс бас тэнгэр.” хэмээн Лагранж хэлсэн юм.

Лагранж анх удаагаа Монголд ирэх үед хэнийг ч таньдаггүй байв. Гэвч эдгээр жилүүдэд тэр хөтөч, засварчин, жолооч гээд олон найз нөхөдтэй болжээ. Тэдний ихэнх нь улсын нийслэл Улаанбаатар хотод байдаг байна.

Лагранж манай улсад жилийн 4 улирал иржээ. Тэр дундаас хаврын улирал хамгийн их таалагдсан гэнэ.

Зуны улиралд энд амьдрал ид өрнөнө.

8-р сард энд өнгө бүр ялгарч харагдана.

Гэвч өвлийн улирал хэцүү. Тэр 2004 онд хамт олонтойгоо цасан шуургатай үед Монголд иржээ. Заримдаа чи өвлийн улирал ийм царайтай хүмүүсийг энд цөөнгүй харна.

Лагранжийн унаж явсан машин цасанд суужээ. Түүнд армийн албан хаагч цаснаас гарахад нь тусалж, Хятадын боомт руу аваачсан байна. Тэр өөрт нь тусалсан армийн албан хаагчийн зургийг аваад амжжээ.

Тусч зан бол Монгол соёлын нэг хэсэг, тэд цөөхүүлээ ч хүнд хэцүү нөхцөлд бие биедээ тусалдаг.

Лагранж болон түүний хамт олон хаана ч очсон тэднийг тун зочломтгой хүлээж авч, хоол цайгаар дайлж байв.

“Монгол айл бүрт үргэлж илүү ор хөнжлийн даавуу болон хоол хүнс байна – аялагчид хэрэгтэй эд зүйлс. Тэд шөнө ирж, тав тухтай байгааг асууна. Ингэснээр бидний дунд нөхөрлөл үүссэн. Ингэж л энэ улс бий болсон гэлтэй. Аялагчид энд байхдаа ам сайтай байсан.” гэж Лагранж хэлсэн байна.

Лагранжийн хоёр дахь удаагийн ирэлтийн төгсгөлд тэр Монголын соёлтой илүү танилцаж, газар нутаг болон түүхийн талаар мэдэж авахыг хүсэж байлаа. Тиймдээ ч тэр энэ урт хугацаанд Монголын талаар өргөн цар хүрээ бүхий мэдээллийг цуглуулж чадсан юм.

2006 онд тэрээр Улаанбаатар хотын Хоршоолол спорт зааланд Наадамд бэлдэж буй бөхчүүдтэй тааралджээ. Монголчууд энэхүү уламжлалт баяраараа бөх барилдаж, морь уралдуулж, сур харвадаг.

Хажууханд нь буюу Улсын Циркт уран нугаралтын бэлтгэл хийж байхыг тэр бас харжээ.

Энд амьдрал жинхэнэ утгаараа буцалж байгааг харж болно. 2005 онд тэр Дорнод аймагт хэсэг ажилчид гурил зөөж байхыг гэрэл зургийн хальсанд буулгасан байна.

2015 онд Лагранж Монголын баруун хязгаарт амьдардаг анчин Хуантханыд зочлох үеэрээ энэ зургийг авчээ. Монголд олон Казахууд амьдардаг ба тэд ан хийхдээ бүргэд шувууг ашигладаг.

Сайн жил бүргэд шувуу 30 хүртэлх амьтан агнадаг байна.

Өнгөрсөн жил тэрээр Шилийн Богд руу авирсан ба энэ уул Сүхбаатар аймагт бий. Энд төмөр нисэх онгоцыг хадганд ороож тавьсан байлаа.

Лагранж өмнө нь уулзаж, найзууд болсон хүмүүстэйгээ олон жилийн дараа дахин уулзахыг зорьж байв.

Заримдаа нөхөрлөл дуусгавар болох үе бий. Энэ зургийг аваад тэгтлээ олон жил өнгөрөөгүй байхад тэр авсан зургаа угаалган уг айлынд очжээ. “Зураг дээрх эмэгтэй зургийг үзэж, төд удалгүй царай нь цонхийв”. Түүний нөхөр нь зураг дээрх бяцхан хүүхэд өвчнөөс болж, зургийг авснаас хойш удалгүй нас барсан талаар Лагранжид хэлжээ. Энэ зураг тэдний хувьд хүүхдээ дахин харах боломж нь байсан юм.

2006 онд Лагранж болон түүний хамт олон Хөвсгөл нуурыг зорьжээ, энэ үед тэнд өвөл болж нуур хөлдсөн байв. Түүнийг нууранд очих үед энэ хоёр залуу шимийн архи уугаад байж байсан гэнэ.

Нөхцөл байдал аюултай болж хувирав. Лагранж болон түүний хамт олон өөр ачааны машиныг дагаад явж байх үед мөс цөмөрчээ.

Лагранжийн урд явж байсан ачааны машин мөс цөмөрснөөс болж нуур руу унав. Дотор нь сууж явсан 3 зорчигч аз болоход гарч ирсэн байна. Шөнө болоход мөс дахиад хөлдөж эхлэв. Хэсэг бүлэг эрчүүд ачааны машиныг татаж гаргахаар хичээж байлаа. “Энэ үйл явдлаас Монголчуудын эв нэгдлийг харж, биширч байв.” хэмээн Лагранж хэлсэн юм.

Лагранж олон төрлийн хүмүүстэй Монголд уулзсан ба энэ малчинтай Толбо нуур дээр 2015 онд уулзаж байжээ.

Баруун нутгийн ард иргэдийн газар нутаг, ёс заншил өөр өөр байв. Эзгүй тал нутагт хэн нэгнийх нь эд хөрөнгө алга болдоггүй юм байх даа гэж Лагранж бодож байсан гэнэ.

“Чамд Монголд хашаа барих хэрэг гарахгүй. Өргөн уудам тал нутагт хязгаар гэж үгүй. Чи 100 морио хаана л бол хаана бэлчээж болно.” гэж Лагранж уулга алдан хэлсэн байна.

Эдгээр он жилүүдэд Улаанбаатар танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн бол харин малчдын амьдрал хэвэндээ байгаа нь Лагранжид харагджээ.

Хот болон хөдөөгийн ялгаа нь гар утас, телевиз, машинууд байв.

Бас нэг өөрчлөлт бол түүнтэй өмнө нь уулзсан хүмүүс байлаа. Лагранж өмнө нь очсон газрынхаа хүмүүстэй заавал эргэж уулздаг ба нэгэн айлынд очихдоо өмнө нь ирэх үедээ авсан зургаа бэлэг болгон дурсгажээ.

Энэ үед тэр өмнө нь уулзсан хүмүүсийн зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн болохыг мэдсэн байна.

“Монголын амьдралыг харахад амьдрахын төлөөх тэмцэл ч юм шиг санагдана.” хэмээн Лагранж сэтгэгдлээ хуваалцжээ.

Үхэл Монголын аймаг, сумдыг тойрч биш дайрч гарах нь амьдралын жам юм даа.

Лагранж нэгэн харьцуулсан зургийн сонирхуулсан ба эдгээр зургууд нь байгаль хамгаалагч Алтайнх юм. Эхний зургийг Алтай түүнийг анх ирэх үед авахуулсан бол сүүлийн зургийг сүүлд ирэхэд нь авахуулжээ. Энэ хугацаанд Алтай маш их хөгширснийг Лагранж хэлсэн бөгөөд үүнд Монголын эрс тэс уур амьсгал болон Алтайн архи уудаг болсон нь нөлөөлсөн байна.

Лагранжийн ажил бол Монгол хүн болон…

Тэдний амьдрал…

Бас газар нутаг…

Өөр бусад зүйлсийг судлах байв.








