“Эвийн өргөө-Энхийн буухиа” гүйлт 2364 км буухиалаад байна

0

Эвийн өргөө Энхийн буухиа гүйлт 05 сарын 14-нд нийслэл Улаанбаатар хотоос гараагаа авснаас хойш 7 аймгийн нийт 37 сумын нутаг дэвсгэрээр 2364 км буухиалаад байна.

Энхийн гүйлтийн бамбар 5 сарын 31-нд Дундговь аймгийн Мандалговиос Луус, Хулд сумдын нутаг дэвсгэрээр буухиалан нийт 189 км замыг туулж Цогт-Овоо суманд шилжинэ. Энхийн галт бамбарыг Луус сумын ЗД-ын орлогч Т.Алтангадас, Хулд сумын ЗД П.Бямбалхагва тэргүүтэй орон нутгийн багууд хүлээн авчээ. Сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эх үрсийн баярыг тохиолдуулан энхийн гүйлтийн тухай өөрсдийн зурсан зургаар Эв эе надаас эхтэй сэдвээр үзэсгэлэн гаргаж, сумын сурагчдын морин хуурын хамтлаг ая дууны дээжээ өргөжээ.

Эвийн Өргөө энхийн гүйлтийн галт бамбар энэ жил 21 аймаг, нийслэл хот, 108 сумаар нийтдээ 7300 гаруй км газар нутгаар нийт 54 хоногийн турш буухиалан аялах юм. Галт бамбарыг тасралтгүй асаах үүрэгтэй үндсэн багт Орос, Австрали, Шинэ-Зеланд, Унгар, Молдав, Голланд зэрэг 6 орны гүйгчид оролцож байна.

Энхийн бамбар 6 сарын 01-нд Цогт-Овоо сумаас нийт 113 км буухиалж Өмнөговь аймгийн Даланзадгад хотод шилжинэ.

3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *