Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хавар болтол муутгалгүй хадгалахад туслах 10+ зөвлөгөө

0

Ногоо, жимс – өвлийн туршид амин дэмээр хангах бидний нөөц. Зарим нэг нь ааштай бөгөөд тусгай арчилгаа шаардана: жишээ хэлэхэд, сонгино, төмс хоёр зэрэгцээ байж болохгүй. Байгалийн хишгийг хэрхэн удаан хүртэхийг та бүхэндээ танилцуулах гэж байна.

Сонгино

© jannerboy62 / Unsplash

Сонгино хадгалахдаа эмээ нарын аргыг ашиглаж болно: нимгэн триконд хийх. Капронон трико сонгиныг муутгахгүй хадгалах үүргээ сайн гүйцэтгэдэг, яагаад гэхээр уг ногоонд агаар хэрэгтэй ч чийгийг тэвчдэггүй ногоо байгаа юм.

Зарим нэг хүмүүс сонгиныг төмстэй цуг нэг хайрцагт хийж хадгалдаг. Энэ алдааг огт гаргаж болохгүй, учир нь төмс чийг ялгаруулах тул сонгино тун удахгүй зөөлөрч муудахад хүрнэ. Гал тогоондоо эмэгтэй хүний трико өлгөмөөргүй байгаа бол сүлжмэл гоёмсог сагс худалдаж аваарай – таны ургац дараа хавар болтол муудахгүй.

 

Төмс

Төмсөнд харанхуй бас сэрүүн орчин тааламжтай. Төмсийг тэс модны навчаар хучвал бүр ч найдвартай хадгалалт болно. Яагаад гэвэл тэс модны навч фитонцид ялгаруулж таны ургацыг хөгцрөхөөс хамгаалдаг юм. Төмсний хажууд сонгино болон алим битгий хадгалаарай: эдгээр жимс, ногоо нь хий ялгаруулж төмсийг муудахад хүргэнэ.

 

Хүрэн манжин

Ааштай төмсний дэргэд юуг ч үл тоон байрлаж чадах цорын ганц хөрш нь хүрэн манжин болов уу. Илүүдэл чийгийг өөртөө шингээх ч өөрөө хатуу хэвээрээ л байна. Гэхдээ хаа хамаагүй хаяхгүй, зөвхөн төмсөн дээрээ л тавих ёстойг анхаар.

 

Алим

Алим сэрүүн, харанхуй газар удаан хадгалагдана, жишээ нь зооринд буюу 0-7 хэмд. Давхарласан картонон хайрцагт хийгээд үүдэндээ тавьсан ч болно, гэхдээ үе үе жимсээ шалгаж байх хэрэгтэй. Мөн “амьсгалах” нүүх заавал гаргаарай. Тагтан дээр ч хадгалах боломжтой. Дулаалаагүй алим 2-4 сар хадгалагдах бол дулаалсан нь – хагас жил хүртэл хадгалагдана. Картонон хайрцаг аваад алим болгоныг цаасанд ороох юм.

Алимыг ялзарч муудахаас хамгаалах бас нэгэн лайфхак бий: эмийн сангаас ердийн глицерин авч даавуунд түрхэн алимаа арчаарай. Эсвэл алимыг марганцын шингэн уусмалд зайлж ч болно.

 

Лууван

Лууванг ер нь л байгалийн дүүргэлттэй саванд хадгалдаг: элс, сонгинын хальс, тэр бүү хэл үртэс. Эдгээр зүйлс нь чийгийг өөртөө шингээхээс гадна лууванг өөр хооронд нь наалдуулдаггүй. Лууванг аль болох 0-ээс +2 хэмийн зооринд хадгалахыг хичээгээрэй. Гэхдээ орон сууцанд бас хэдэн сар хадгалах боломжтой.

Богино хугацаанд шөл, рагу хийх нэгэн лайфхак байдгийг танд сонирхуулъя. Луувангаа хальслаад том ширхэгтэй үрүүлээр үрж хүнсний скочонд орооно. Өөрөөр хэлбэл хиам хэлбэртэй лууван бэлэн болох юм, өргөнөөрөө томхон шиг лууванг санагдуулмаар. Бэлдцийг хөлдөөгчинд хадгалаад өөрийн хэрэгцээтэй хэмжээгээр хугалж аваад л хоолоо хийнэ. Ийм байдлаар дараа хавар болтол хадгалах боломжтой.

 

Саримс

Саримс зарим нэг ааштай ногоог бодвол хадгалалтын хувьд тийм ч их нарийн нөхцөл шаарддаггүй ногоо юм. Энэ ногоонд агаар, сүүдэр хэрэгтэй бол чийг огт шаардлагагүй. Саримсыг уламжлалт аргаар хадгалахыг хүсвэл гал тогоо эсвэл үүдний өрөөндөө сүлжмэл байдлаар өлгөөрэй. Сагс (жишээ нь жүржийг) эсвэл нимгэн триконд хийгээд өлгөсөн ч болно. Мөн жижгэвтэр хайрцагт хийж болно. Баримтлах цорын ганц нөхцөл – хайрцагт амьсгалах нүх заавал гаргана.

 

Байцай

© dancristianpaduret / Unsplash

Байцайг гэрийн нөхцөлд хадгалахад амаргүй. Уг ногоонд тохирох хамгийн тааламжтай хэм бол 0-ээс +2 хэм. Байцайг цэвэрлээд цаасан эсвэл хүнсний скочонд ороож болно, 3 давхар байхад хангалттай. Хамгийн гол нь байцааг өөр хооронд нь наалдуулж тавьж болохгүй шүү. Ногоог үе үе шалгаж энэ тэндээ муудаж байгаа эсэхийг харна.

 

Хулуу

Тасалгааны хэм 20 хэмээс дээш биш бол хулууг орон доороо хадгалж болно. Илүү дээр хувилбар ч бий – битүү тагтан дээр хадгалаарай. Битүү тагтны хэм +3 хэмээс доош бараг ордоггүй. Тагтан дээрээ хадгалахаар шийдсэн бол хавтан эсвэл зузаан картонд хийж дээгүүр нь сонины цаас тавина. Хулуунуудыг өөр хоорондоо хүрэхээргүй байхаар тавь. Хамгийн сүүлд дээр нь зузаан бүтээлгээр хучна.

Та ургацаа яаж хадгалдаг вэ?

8
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *