Алдартнуудын булшинд 65,000 доллар зарцуулсан эр

0

Алдартнуудын булшинд 65,000 доллар зарцуулсан эрОлонх хүмүүс амралт, чөлөөт цаг, баяр наадмаар алдартай байгалийн болон түүх соёлын дурсгалт газар нутгуудаар аялж эсвэл янз бүрийн хөгжилтэй, идэвхтэй үйл явдалд оролцоход мөнгөө зарцуулдаг. Гэтэл 48 настай  Марк Даббс /Mark Dabbs/ гэгч эр таван тивийн олон улс орнуудаар зочлохдоо зөвхөн тэнд орших алдартнуудын булшийг зорьж очин үзэхэд 40,000 фунт стерлинг буюу 65,000 доллараа багагүй цаг хугацааны хамт зарцуулсан байна. Тэрээр 200 орчим алдартнуудын булшин дээр очсоны дотор Америкийн Сиэттлд орших тулааны урлагийн мастер Брюс Ли /Bruce Lee/, Хятадын Бээжин хотод орших Хятадын их удирдагч Мао /Mao/ нарын булш багтаж байгаа аж. “Сургуульд байхдаа түүхийн хичээлд тийм ч сайнгүй байсан учир энэ нь миний өөрөө өөртөө боловсрол олгох арга юм.” хэмээн өгүүлэх Марк алдартнуудын булшин дээр очих бүртээ ямар нэгэн шинэ зүйлийг мэдэж авдаг гэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд үргэлжилж буй Маркын аялалын хамгийн алдартай хүмүүсийн булшийг энд жагсаавал,

1. Сиэттл: Брюс Ли /Bruce Lee/
2. Мексик: Оросын марксист хувьсгалч Леон Троцкий
3. Виржиниа: Жон Ф.Кеннеди /John F.Kennedy/
4. Бээжин: Мао Зе Дун /Mao Zedong/
5. Венн: Бетховен /Beethoven/
6. Парис: Польшийн хөгжмийн зохиолч Фредерик Чопин /Frederick Chopin/
7. Оксфордшир: Уинстон Черчилль /Winston Churchill/
8. Атланта: Америкийн санваартан, идэвхтэн Мартин Лютер Кинг /Martin Luther King/
9. Соутхемптон: Английн инээдмийн жүжигчин Бенни Хилл /Benny Hill/
10. Бразил: Бразилийн самба бүжигчин Кармен Миранда /Carmen Miranda/
11. Форт Уорт: Жон Ф.Кеннеди /John F.Kennedy/-г хөнөөсөн мэргэн бууч Ли Харви Освальд /Lee Harvey Oswald/
12. Оксфордшир: Их Британий ерөнхий сайд Лорд Норт /Lord North/
13. Швейцарь: Чарли Чаплин /Charlie Chaplin/
14. Франц: Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Британий сувилагч Эдит Пиаф /Edith Piaf/
15. Жиоржиа: Дуучин Жим Моррисон /Jim Morrison/
16. Аризона: Америкийн мэргэжлийн скаут Каламити Жейн /Calamity Jane/
17. Австри: Австри, Унгарын эрхэмсэг гүнтэн Франц Фердинанд /Franz Ferdinand/
18. Лос-Анжелес: Америкийн ая зохиогч, гитарчин Жонни Рамон /Johnny Ramone/
19. Лондон: Карл Маркс
20. Лондон: Английн телевизийн нэвтрүүлэгч Жереми Бидл /Jeremy Beadle/
21. Парис: Наполеон Бонапарт /Napoleon Bonapаrte/
22. Винчестер: Английн зохиолч Жейн Аустен /Jane Austеn/
23. Америк, Принцтон: АНУ-ын 22 болон 24 дэх ерөнхийлөгч Гровер Клевлэнд /Grover Cleveland/
24. Праг: Словакын улс төрч Александр Дубчек /Alexander Dubcek/
25. Умард Дакота: Америкийн цэрэг Буффало Билл /Buffalo Bill/
гэсэн алдартнууд багтаж байгаа аж.

1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *