Hublot-ын 2015 оны хамгийн үнэтэй 10 бугуйн цаг

0

Carlo Crocco нэртэй итали эрийн 1980 онд үүсгэн байгуулсан Швейцарийн тансаг зэрэглэлийн бугуйн цагны Hublot пүүсийг өнөөдөр Францын тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний конгломерат LVMN Moet Hennesy – Louis Vuitton эзэмшдэг. Өндөр зэрэглэлийн тансаг бугуйн цаг үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай энэ компаний үнэтэй цагнууд нь технологийн гайхамшиг байдаг. Дараах бугуйн цагнууд нь 2015 оны байдлаар Hublot-ын хамгийн үнэтэй цагнуудад тооцогдож байна.

10. Hublot Classic Fusion Zirconium /160,000 доллар/

Автоматаар түлхэгддэг энэ цаг хажуугийн оруулга болон үнэт чулуун сэнжний хамт 45 мм хэмжээтэй. Матрын арьсан оосор бүхий энэ цаг 50 хүртэл метрийн гүн усны хамгаалалттай.2015 оны Hublot-ын хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 1

9. Hublot Tourbillon Solo Bang /170,000 доллар/

Хар керамик гэр, хар керамик өнгөлгөө, хар нүүр, гар түлхэлттэй.2015 оны Hublot-ын хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 2

8. Hublot Classic Pink Gold and Diamonds /180,000 доллар/

Ягаан алт, алмаазаар чимэглэгдсэн ган төмөр гэр бүхий энэ цаг нь резинэн хар оосортой. Нарийвчлал, гүйцэтгэл, усны хамгаалалтын хувьд Hublot-ын ердийн хатуу чанд стандартыг хангажээ.2015 оны Hublot-ын хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 3

7. Hublot Tourbillon Big Date Power Reserve Indicator /200,000 доллар/

100 хүртэл метрийн гүнд усны хамгаалалттай гар түлхэлттэй энэ цаг хар резинэн оосортой. Гэр нь платинаар хийгджээ.2015 оны Hublot-ын хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 4

6. Hublot Big Bang King /250,000 доллар/

Керамик гэр бүхий энэ цаг гоёмсог хар нүүр, индранил талст чимэглэлтэй. 100 хүртэл метр гүн усанд хамгаалалттай энэ цаг гар түлхэлттэй.2015 оны Hublot-ын хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 5

5. Hublot Bigger Bang /260,000 доллар/

33 ширхэг бадмаараг чулуун шигтгээтэй энэ цаг 262 бүрдэл хэсгээс бүрддэг.2015 оны Hublot-ын хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 6

4. Hublot Bigger Bang Diamond Tourbillon Limited Edition /290,000 доллар/

Титмэн дээр байрласан ганцхан дардаг товчлуур бүхий энэ ховор, өвөрмөц цагны ирмэг нь 48 ширхэг урт алмаазаар, гэр нь 212 алмаазаар чимэглэгджээ.2015 оны Hublot-ын хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 7

3. Hublot Masterpiece MP-02 /305,000 доллар/

Гурван тохиргоо бүхий энэ цагийг цагийг дөрөв хуваасны нэгээр харуулах удаан, цагийг нарийвчлалтайгаар харуулах хэвийн мөн хурдан гэж тохируулж болох аж.2015 оны Hublot-ын хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 8

2. Hublot Million Dollar Black Caviar Bang /1 сая доллар/

2009 онд Grand Prix de Geneve Jewellery Watch шагнал хүртсэн энэ цаг 18 каратын цагаан алтаар хийгджээ. Цагны нүүрийг урт алмаазнуудаар чимэглэжээ.2015 оны Hublot-ын хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 9

1. Hublot $5 Million – 5 сая доллар

Дэлхийн хамгийн үнэтэй Hublot цаг болох энэ цаг 140 каратын 1200 ширхэг алмаазтай. Эдгээр алмаазнуудын 6 ширхэг тус бүр нь дор хаяж 3 карат жинтэй. Америкийн супер од Beyonce нөхөр Jay-Z-дээ нэгийг авч өгсөн.2015 оны Hublot-ын хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *