Улаан лооль – цэвэр байгалийн гаралтай ботокс: үр дүнг нь хараад гоо сайхны тарианаас эрс татгалзсан

2

Ээжээс нас асуухад хэзээ ч үнэнээ хэлдэггүй юм. Хариулахдаа дандаа тоглоом хийнэ: “Яасан, хэдтэй нь харагдахгүй байна уу? Саяхан 30-тай байсан, гэхдээ сэтгэл минь 18-тай хэвээрээ шүү”. Би түүнд цагаан атаархалтай явдгаа нуухгүй ээ. Ээж минь өөртөө хэрхэн анхаарал тавьж байгааг хөндлөнгөөс ажиглаад бахархах сэтгэл төрнө. Түүний насанд ийм сайхан харагдах боломжтой юм гэж үү – тэгээд тэтгэврийн мөнгөөр шүү.

Нүүр цэвэрлэх маск

Цөөн тооны бүсгүйчүүд л өнөөгийн амьдралын хэмнэлд өөртөө өдөрт хэдэн минут гаргаж чаддаг. Ажлаа тараад ядарсан хүн гэртээ ирж хоолоо хийнэ, гэрийн ажилтайгаа зууралдана, тэгэхээр орчин үеийн эмэгтэйчүүдийн цорын ганц хүсэл бол амралт. Цаг хугацаа явсаар л, залуу нас өнгөрсөөр л, нүүрэн дээр нас явж байгаагийн анхны шинж тэмдэг илэрч эхэлнэ – үрчлээ…

Ухаантай хүмүүсийн ярилцах нь: “Өөртөө арчаатай байх гэдэг нь юуны түрүүнд өөрөө өөрийгөө хайрлахаас эхэлнэ” гэжээ. Оройтсон ч гэсэн эхлүүлж болно. Ялангуяа таны өмнө гоо сайхны арчилгааны жоруудыг бэлдээд танилцуулж байхад шууд л ашиглах хэрэгтэй.

Нүүрэнд зориулсан улаан лоолийн маск нь арьсны нүхийг цэвэрлэх тул арьс арчилгааны бүтээгдэхүүний эхний тавд шууд багтдаг. Нүүрний арьс чангалах зорилгоор уг маскыг удаан хугацаагаар ч ашиглаж болно. Миний хувьд, долоо хоногт нэг удаа унтахаасаа өмнө энэ маскыг тавьдаг. Сарын турш тогтмол тавихад илт өөрчлөлтүүд гарсан: хамрын угалзны үрчлээ багаслаа, мөн нүд орчмын үрчлээнүүд арилсан юм. Тийм учраас заншсан ёсоороо маскыг тавьсаар л байна. Үр дүн нь үнэхээр таалагдаж байгаа.

Маскны үндсэн орцыг улаан лооль бүрдүүлж байгаа гэхээр их сонирхолтой санагддаг юм. Үүнийг сонсоод дүгнэлт гаргах гэж яарсны хэрэггүй. Улаан лоолинд ликопен гэх хүчтэй антиоксидант агуулагддаг болохыг эрдэмтэд баталсан. Уг бодис нь нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалж үрчлээг арилгана. Улаан лоолийн зөөлөн эд нь органик хүчил агуулдаг тул арьсны түлэгдсэн хэсгийг уусгаж гуужуулдаг ажээ. “Улаан лоолийн ботокс”-ын дараа арьс сэргэж илүү өнгөлөг болохоос гадна зөөлөрдөг байна.

Улаан лоолийг тогтмол хэрэглэх тохиолдолд проколлагены түвшинг нэмэгдүүлнэ, уг бодисын дутагдалд ороход арьс унжийж үрчлээтэж эхэлдэг. Проколлаген нь арьсны уян чанарыг сайжруулж хөгшрөх үйл явцыг удаашруулна. Хэрвээ улаан лоолийн маскыг гэрийн нөхцөлд хэрэглэвэл үр дүн нь улам ч их болох сайн талтай.

Улаан лоолийн маскны үйлчилгээг бүрэн авахын тулд нэг онцгой орцыг нэмэх хэрэгтэй. За ингээд, жортойгоо танилцацгаая.

Танд хэрэгтэй зүйл:

  • 1 улаан лооль
  • 1 х.х төмсний крахмал
  • 0,5 ц.х оливын эсвэл усан үзмийн ясны тос

Уг жор нь хэвийн бөгөөд хуурай арьсанд тохиромжтой. Тослог арьстай болон үрэвсэх хандлагатай эмэгтэйчүүдийн хувьд оливын тосыг усан үзмийн ясны эсвэл хушганы тосоор орлуулна. Улаан лооль сонгохдоо чанартай, ямар нэгэн бэртэл гэмтэлгүйг аваарай. Бага зэрэг зөөлөрсөн бол бүр ч сайн. Хэрвээ улаан лоолинд харшилтай бол азаа үзэх хэрэггүй, улаан лоолийн маск нь харшил өгөхийг үгүйсэхгүй.

Маскыг бэлдэхийн тулд юуны түрүүнд улаан лоолио халуун үсэнд дүрж хальсыг нь салгаж авна. Блендерээр эсвэл жижиг ширхэгтэй үрүүлээр үрж нухаш хэлбэрт оруулна. 2 х.х улаан лоолийн нухаш дээр крахмал, тосоо нэмнэ. Халуун усны ууран дээр маскаа бүлээсгэхдээ байнга хутгана. Маск бага зэрэг өтгөртөл нь халаах юм.

Хөрсөн маскыг нүүрэндээ зөөлөн иллэг хийх байдлаар түрхээрэй. Маскыг 25 минут байлгасны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Дараа нь чийгшүүлэгч тос түрхэнэ. Маскыг долоо хоногтоо 1-2 удаа сарын турш түрхэж хоёр долоо хоног завсарлаж амарна.

Нүд орчим үүссэн “галууны сарвуу” үрчлээнээс салахын тулд бүйлсэн самрын тостой крем бэлдэж болно. Уг тос нь арьсны уян чанарыг дээшлүүлж өнгийг сэргээдэг.

Гэрийн нөхцөлд арьс цэвэрлэх маск бэлдэж хэрэглэж байгаарай. Бэлдэхэд энгийн, аюулгүй бас үнэтэй биш. Орцуудыг сонгохдоо өөрийн арьсны онцлогт тохируулна.

Энэхүү хэрэгтэй мэдээллийг найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаа мартаж болохгүй.

22
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б. Эрдэнэтуяа

    Б. Эрдэнэтуяа

    2018/07/13 at 19:59

    Баасансүрэн Лхагвасүрэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *