Японы цунамигаас 3 жилийн дараа …

0

Японы цунамигаас 3 жилийн дараа ...Асар их гамшиг дагуулсан Японы цунамигаас хойш 3 жил өнгөрчээ. Гэрэл зурагчин Шин Яхиро гурван жилийн өмнөх байгалийн аюултай үзэгдэлд өртөж сүйдсэн газрын өнөөгийн зургийг тухайн үеийн аймшигтай дүр төрхтэй хамтатгасан зургуудыг бэлтгэсэн байна. Яхиро цунамигаас 4 хоногийн дараа Мияаги мужийн Онагава хотод зураг авч цаашлаад Кесеннума, Рикузентакада, Оцучи хотуудад зураг авчээ. Анхны зурагнуудаа барьсаар жилийн дараа эргэн ирэхдээ анхны зураг авсан газрууддаа зургуудаа тохируулан барьж үзсэн байна. Яхирогийн харьцуулсан зурагнуудаас харахад орчин маш хурдан өөрчлөгдсөн нь харагдах аж. Зарим газруудыг зөвхөн хавтгайлсан төдий байхад зарим газруудад дэд бүтцийг дахин барьж байгуулсан байгаа юм байна. Өнгөрсөн сард очихдоо Яхиро тэдгээр газруудад томоохон өөрчлөлтүүдийг олж харсан ч барилгын газрууд руу орох боломжгүй байжээ. Зарим газруудад зөвхөн зам дээр зогсоод л харах боломжтой байсан нь анхны зургаа авсан газраа ч олох боломжгүй болгож байсан байна. Мөн зарим газрууд зүгээр л хавтгай болсон байжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *