Чихний өвчнийг гэрийн нөхцөлд хэрхэн анагаах вэ?

5

Чихний өвчин бол хамгийн зовиуртай өвчнүүдийн нэг. Ихэвчлэн чихний дотор талд, зарим тохиолдолд гадна талд өвдөлт мэдрэгдэнэ. Чих өвдөх нь олон шалтгаантай холбоотой байдаг бөгөөд үүнд шүд өвдөх, чихний нүх битүүрэх эсвэл бүйлсэн булчирхай гэмтэх зэргийг дурдаж болно.

Шинж тэмдгүүд нь дан ганц өвдөлт мэдрэгдэхээс гадна хоолны дуршил буурах, нойргүйдэх, муу сонсох болон толгой эргэх, чих битүүрэх зэргээр илэрнэ. Шинж тэмдэг ноцтой илэрвэл, тэр даруйд нь мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Өвчин намдаах антибиотикийг танд бичиж өгөх болно.

Гэртээ байгалийн аргаар дээрх өвдөлтүүдийг намдааж, анагаах аргуудыг танилцуулж байна.

1. Халуун жин тавих

Өвдөж буй чихэн дээрээ халуун жин тавьбал өвдөлтийг намдаах ач тустай.

2. Халуун оймс болон давс

Оймсонд давс хийж, печинд хийгээд халаана. Ингэхдээ 5-10 секунд халаах ёстойг анхаарна уу. Дараа нь өвдөж буй чихэн дээрээ хэсэг хугацаанд тавиарай.

3. Жижиг хэмжээтэй алчууранд вазелин шингээх

Хэрэв таны чих усанд сэлснээс болж битүүрсэн бол алчууранд вазелин шингээж, чихэн дээрээ тавиарай. Үр дүнд нь таны чихний зовиур алга болно. Энэ аргыг шүршүүрт орохоосоо өмнө ашиглах хэрэгтэй бөгөөд 7 хоногийн турш дахин усанд сэлж болохгүй.

4. Бохь зажлах

Чихний өвдөлтийг намдаах хамгийн энгийн арга бол бохь зажлах юм. 4 эсвэл түүнээс дээш настай хүүхдэд чих нь өвдөх үед бохь зажлахыг зөвшөөрч болно. Бохь зажласнаар шүлс ялгаруулж, улмаар чихний бөглөөс гарах болон өвдөлт намдаахад туслана.

5. Өвдөж байгаа чихээ налж унтах

Хэрэв таны хүүхдийн чих өвдөж байвал, өвдөж байгаа талаар нь унтуулах нь чихний хэнгэрэгний хальс гэмтэхээс урьдчилан сэргийлнэ.

6. Өвчилсөн чихэндээ сармис тавих

Сармис болон оливын тосны тусламжтай чихний өвдөлтийг намдааж болно. Бага зэрэг оливын тосонд сармис хийж халаана. Үүнийгээ алчууранд бага хэмжээтэйгээр шингээж, чихэндээ тавина. Хэсэг хугацаанд байлгаад авна.

7. Алимны цагаан цуу хэрэглэх

Чихний үрэвслийг алимны цагаан цуугаар эмчилж болно. Өвдөж байгаа чих рүүгээ алимны цагаан цуунаас маш багахан хэмжээтэйг дусаахад хангалттай. 12 цагийн дараа гэхэд таны чих өвдөхөө болино.

Та чихээ өвдсөн үед ямар арга хэмжээ авдаг вэ? Бидэнтэй өөрийнхөө мэддэг аргыг хуваалцаарай.

Эх сурвалж: WEB MDEMEDICINEHEALTHPARENTINGPARENTINGEARTH CLINICAS, DR. SEARS, NEIL MED

93
ГоёГоё
21
БахархмаарБахархмаар
19
ТэнэглэлТэнэглэл
18
ГайхмаарГайхмаар
17
БурууБуруу
9
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *