Уруул өнгөлөгчийг хэт их хэрэглэсэн тохиолдолд таны урууланд ямар өөрчлөлт гарах эрсдэлтэй вэ?

0

АНУ-д замын хөдөлгөөнд оролцож байх үедээ улаан гэрэл ассан байхад уруулаа өнгөлсөн хүнийг $200-оор торгодог. Энэ мэтчилэн өдөрт хэт олон удаа уруулаа өнгөлдөг хүмүүс олон байдаг. Гэвч бид уруул өнгөлөгчийг хэт их хэрэглэх нь ямар сөрөг нөлөөтэй байдгийг төдийлөн мэддэггүй.

1. Уруул хуурайшна

© shutterstock.com

Арьсны эмч нарын үзэж буйгаар уруул өнгөлөгчид фенол, камфор, гаа, үнэр болон амт оруулагч, салицилийн хүчил, Е амин дэм зэрэг уруул хуурайшуулах, арьсанд үрэвсэл үүсгэх эрсдэлтэй зүйлс агуулагдаж байдаг тул хэтрүүлэн хэрэглэх нь уруулыг хуурайшуулдаг гэжээ. Тухайлбал, судалгаагаар өвчтөнүүдийн 33 хувь нь Е амин дэмээс үрэвсэл үүсч харшилж байгааг тогтоожээ.

 

2. Уруулын эргэн тойронд үрэвсэл үүсгэнэ

© freepik.com

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уруул өнгөлөгчийг өдөрт гурваас олон удаа хэрэглэх нь зохисгүй гэжээ. Тухайлбал, өглөө босоод, хооллож дуусаад, унтахын өмнө 3 удаа өнгөлөх нь зүйтэй байдаг аж. Хэрэв үүнээс хэтрүүлж хэрэглэвэл уруулын эргэн тойронд үрэвсэл үүсэх, тууралт гарах зэрэг сөрөг хариу үйлдэл гардаг байна.

 

3. Уруул өөрөө өөрийгөө чийгшүүлж чадахгүй болно

© pixabay.com

Зарим уруул өнгөлөгчид уруулын өөрөө өөрийгөө чийгшүүлэх үйл ажиллагааг зогсоох нэгдлүүд агуулагдаж байдаг ажээ.

 

4. Уруул өнгөлөгч дoнтуулах шинж чанартай байдаг

Хэдийгээр OCD Action-ын захирал Joel Rose уруул өнгөлөгч нь дoнтуулах шинж чанаргүй хэмээн мэдэгдсэн хэдий ч хүмүүс уруул өнгөлөгч хэрэглэх тусам түүнээс мэдрэх таатай мэдрэмжийг дахин дахин авахын тулд улам ихээр хэрэглэх хандлага ажиглагддаг байна.

 

Бонус: Гэрийн нөхцөлд уруул өнгөлөгч хийх жор

© pixabay.com, © pexels.com, © sdbabygirl97 / reddit

Хэрэв та мөнгөнд хэмнэлттэй, маш сайн уруул өнгөлөгч хайж байгаа бол өөрөө яагаад хийж болохгүй гэж? Дараах жороор өөртөө болон өөрийн хайртай дотны хүндээ уруул өнгөлөгч хийж өгөөрэй.

  • 1 халбага ши самрын тос
  • 1.5 халбага наргил модны самрын тос
  • 1 халбага зөгийн бал
  • 1 халбага зөгийн лав тос
  • 1 халбага ланолин
  • 5 дусал лавандын тос

Наргил модны самрын тос, зөгийн лав тос болон ланолиноо усны ууранд тавьж хайлуулна. Хайлсны дараа усны уураас холдуулаад, ши самрын тос болон зөгийн балаа дээрээс нь нэмж уустал нь зөөлөн хутгаж өгөөрэй. Түүнчлэн хэрэв та анхилуун сайхан үнэр оруулахыг хүсвэл лавандын тосноос нэмэх ч боломжтой. Ийнхүү бэлдсэн уруул өнгөлөгчөө та хуруу шилэнд хийж хатааснаар хэрэглэхэд бэлэн болох болно.

Та уруул өнгөлөгчийг хэр их давтамжтай хэрэглэдэг вэ? Уруул өнгөлөгч дoнтуулах шинж чанартай гэдэгтэй та санал нийлэх үү?

7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhmaa Amarjargal

    Enkhmaa Amarjargal

    2021/02/07 at 22:41

    Нээрээ л тийм байх шүү, одоо л анзаарлаа

  2. Bayasgalan Amarjargal

    Bayasgalan Amarjargal

    2021/02/07 at 22:46

    Enkhmaa Amarjargal yasan bn gj?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *