Таны нүүр наснаасаа эрт хөгширч байгааг илтгэх 8 шинж тэмдэг. Ихэнх хүмүүс үүнийг анзааралгүй явсаар нэг л мэдэхэд илт хөгширсөн байдаг

0

Хэдийгээр бид цаг хугацааны эрхээр арьс хөгширдөг бодит байдлыг хүлээж авдаг ч, 20-иод насанд ч гэсэн арьс хөгшрөх шинж тэмдэг илрэх боломжтой. Эдгээр бие физиологийн өөрчлөлтүүдийн ихэнх нь хор хөнөөлгүй боловч, тав тухгүй мэдрэмж төрүүлээд зогсохгүй, өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг. Амьдралын хэв маяг болон зарим нэг зуршлуудаа өөрчлөх нь арьсанд хөгширч буйг илтгэх эхэн үеийн шинж тэмдгийг зогсоох, залуу сайхан төрхөөрөө удаан хугацаанд гоёх боломжийг олгоно.

Бид таны арьсыг эрүүл байгаасай гэж хүсэж байна. Тиймдээ ч таны арьсанд эрт хөгшрөлт явагдахад ямар шинж тэмдгүүд илэрдэг болон ямар арга хэмжээ авах ёстой талаарх мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

1. Таны нүүрэнд жижиг булцруу үүснэ

Эдгээр бяцхан булцруунуудыг “милиа” гэж нэрлэдэг бөгөөд жижиг цагаан өнгийн булцруунууд ихэнхдээ хамар болон хацрын ойролцоо гардаг. Арьс гуужуулах чадвараа алдах үед эдгээр булцруунууд гарч эхэлнэ. Стеройд тоснууд их хэмжээгээр хэрэглэх нь арьсыг илүү хурдан хөгшрүүлж, “милиа” гарахад нөлөөлдөг байна.

© shutterstock.com

 

2. Таны уруул илүү нимгэрнэ

Хэрэв таны уруул 20-иод насанд тань нимгэрч эхэлбэл, энэ нь арьс хэвийн үеийнхээс илүү хурдан хөгширч байна гэсэн үг. Үүний гол шалтгаан бол уруулан дахь коллагены хэмжээ багассантай холбоотой. Мөн үүнд шингэний дутагдал, тогтмол соруулаар юм уух, их хэмжээгээр гадаа наранд байх болон витамин C-ийн дутагдал нөлөөлнө.

© depositphotos.com

 

3. Таны арьс амархан гэмтэнэ

Хэрэв арьс нэг л мэдэхэд, яаж байгаад ч юм бүү мэд, нууцлаг шалтгаанаар хөхөрсөн байвал, арьсанд хөгшрөлт бодож байснаас ч илүү хурдан явагдаж байна гэж ойлгож болно. Энэ нөхцөлд бидний арьс энгийн үеэс илүү нимгэрдэг бөгөөд ингэснээр амархан хөхөрч, удаан эдгэрдэг байна. Арьсаа тогтмол чийгшүүлэх нь үүнээс сэргийлнэ.

 

4. Таны арьсны бүтэц цаас шиг нимгэхэн болно

Нарны тос түрхэлгүйгээр наранд хэт их байх нь энэ зүйл тохиолдоход хүргэдэг гол шалтгаан. Эластины задралаас болж гэмтэл учрах бөгөөд энэ нь арьсыг сунгах болон буцаад хэвийн болгох үүрэгтэй байдаг. Арьс борлуулах үйлчилгээг тогтмол хийлгүүлдэг хүмүүст энэ зүйл тохиолдох эрсдэл илүү өндөр.

© depositphotos.com, © depositphotos.com

 

5. Таны зовхи унжиж эхэлнэ

Хэрэв таны зовхи унжиж эхэлснийг анзаарах юм бол нүдээ нухахаа болих хэрэгтэй. Саажилтаас болж дээд зовхи унжих, хөгшрөлтөөс үүдэлтэй дээд зовхины унжилт нь тогтмол хатуу контакт линз зүүх эсвэл хийлгүүлээд удаагүй байгаа нүдний мэс ажилбарын нөлөө байх боломжтой.

© depositphotos.com

 

6. Таны хамрын үзүүрийн хэлбэр өөрчлөгдөнө

Ихэнх хүмүүсийн хувьд хамрын үзүүрийнх нь хэлбэр 40-өөд насанд нь өөрчлөгддөг. Харамсалтай нь нарны хортой нөлөөнөөс улбаатай арьсны хөгшрөлтөөс болж, энэ зүйл эрт тохиолдож болно. Үүнд гол төлөв стресс нөлөөлөх нь бий. Аз болоход орчин үед ринопластик эмчилгээ бий болсон бөгөөд энэ нь найдвартайгаас гадна, нүүрний эд эрxтнийг байгалиас заяасан юм шиг харагдуулах онцгой үр дүнтэй.

© depositphotos.com

 

7. Та нүүрнээсээ их хэмжээний улаан мэнгэнүүд олж харна

Эдгээр улаан мэнгэнүүдийг “интоорын ангиома” гэдгээр нь сайн мэдэх бөгөөд гол төлөв 30-аас дээш насныхан болон 40 гарсан хүмүүст түгээмэл тохиолддог. Хор хөнөөлгүй боловч эдгээрээс салахыг хүсэж буй тохиолдолд крио мэс засал болон лазерын мэс ажилбар хийлгүүлэхээс өөр аргагүй.

© depositphotos.com, © depositphotos.com

 

8. Таны нүд хэзээ ч буцаад зүгээр болохгүй юм шиг хавдана

Үүнийг тоохгүй өнгөрөх нь элбэг бөгөөд бид 20-иод насанд нүд хавдахыг хэвийн үзэгдэл болон арьс хурдан хөгшрөх шинж биш гэж үздэг. Нүд хавдаж байгаа өөр нэг учир шалтгаан бол нойр дутуугаас болж нүдний ойролцоо шингэн хуримтлагдах явдал байдаг. Үүнийг хэвийн болгохын тулд нүдний ойролцоох хуримтлагдсан усыг улам нэмдэг давстай хоол хүнснээс татгалзах хэрэгтэй.

© depositphotos.com

Та дээрх шинж тэмдгүүдийн алийг нь нүүрнээсээ анзаарч байсан бэ? Та арьсаа хөгшрөхөөс сэргийлэхийн тулд ямар алхам хийдэг вэ?

12
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *