Попын хаан домогт Майкл Жексоныг гайхалтай дуучин гэдгээс нь гадна гайхалтай бүжигчин гэдгийг нь Дэлхий нийт мэднэ. Ер бусын уян налархай, огцом хурц, гялалзсан түргэн хөдөлгөөн, хэмнэл, сарны алхаа гээд түүний бүжгийн ур чадварыг илтгэсэн зүйлүүд олны дээр биеэ тэгш хэмд бариад 45 градусын налуу үүсгэн хазайдаг нь үзэгчдийн нүдийг бүлтийлгэдэг байсан. Олон хүмүүс түүний энэхүү гайхамшигт үзүүлбэрийн нууц юунд оршдог бол хэмээн гайхширдаг. Тэгвэл энэ нууц Жексон болон түүний бүжигчдийн гутлын өсгийнд хадгалагдаж байсан юм. Жексон тусгай тоноглол бүхий өсгийтэй гутал санаачлан зохион бүтээснээр барахгүй энэхүү бүтээлээ патентаар хамгаалуулсан байна. Гутлын өсгийн дэх цоожлогч бүхий гурвалжин завсар нь шалны доороос гарч ирэх тусгай дэгээнд гогдогдон цоожлогдсоноор Попын хаан болон түүний бүжигчид Дэлхий нийтийг ангайлгасан 45 градусын налуугаа хийдэг байжээ. Домогт дуучин эрхмийн патентчилагдсан гутлын өсгий хийгээд онцгой гайхамшигт хөдөлгөөний нууцын тайлал болсон зургуудыг үзэж сонирхохыг урья.



Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



