“Ээж ээ, хөл өвдөөд байна!” Хүүхдийн шөнийн өвдөлтийг хэрхэн ялгаж, мөн өвчнийг хэрхэн арилгах вэ?

5

Хүүхдүүд шөнө сэрээд хөл өвдөөд байна гэж гомдоллодог. Та хөлийг нь үрж илээд л тайвшруулна, гэхдээ л нэг зүйлд эргэлзэнэ: эмчид үзүүлэх үү эсвэл өвчин намдаах эм өгөх үү? Хэрвээ өвдөх ямар нэгэн онцгой шалтгаан байхгүй бол (жишээ нь бэртэл гэмтэл, булчин болон холбоос зөөлөн эд сунасан) өсөлтийн өвчний хам шинж гэж үзнэ.

 

Хүүхдийн хөл өвдөөд байна уу?

Эрчимтэй өсөлтийн үед (4-12 нас) хүүхдүүдийн 15 хувь нь ямар нэгэн байдлаар үе мөчний өвчин мэдэрсэн байдаг. Харин 50% нь үе үе давтамжтайгаар энэ өвчнийг мэдэрсэн байх ажээ. Уг өвчин нь унтахаас өмнө эсвэл шөнийн цагаар унтаж байхад мэдрэгдэнэ, харин өглөө нь өвчин арилсан байдаг. Энэхүү үзэгдэл нь хүүхдэд хор хөнөөлгүй, гэхдээ л түүнд таагүй мэдрэмж төрүүлдэг.

Мэргэжилтнүүд одоо болтол хүүхдийн өсөлттэй холбоотой мэдрэгдэх уг өвчний шалтгааныг тогтоож чадаагүй л байна. Мэргэжилтнүүдийн зарим нэг нь өсөлтөө гүйцэхгүй байгаа ясны бүтэцтэй холбон тайлбарлаж байгаа бол зарим нэг нь ясанд ямар ч холбоо байхгүй харин бүрэн хөгжөөгүй байгаа булчин, зөөлөн холбоосонд байгаа гэж үзнэ. Ямар ч байсан хүүхдийн идэвхтэй өсөлтийн үед шөнөөр хөл нь өвдөж тайван нойрсуулдаггүй.

Хүүхдүүдийн ихэнх нь гуяны урд хэсгээр, мөн өвдөгний арын хэсгээр өвчин мэдэрдэг: ихэвчлэн идэвхтэй явган зугаалга, гүйлт, үсрэлт, сэлэлт болон дугуй удаан цагаар унасны дараа. Бяцхан үрс нь өдөржингөө гүйж харайх бөгөөд нэг газраа тогтвортой ч сууж чаддаггүй учраас булчин, холбоосууд нь хэт их ачаалал авахад хүрнэ.

Орой нь булчин чичрэх, өвдөх зэрэг мэдрэмжүүд төрнө. Өвчин нь хэдхэн секунд эсвэл хэдэн цагаар ч үргэлжлэх нь бий. Хүүхдийн өөрийн биеийн онцлог болон авсан ачааллаас хамаарч өвчин харилцан адилгүй мэдрэгдэнэ, зарим нэг хүүхдүүд өвчнөөсөө болж уйлж хашхирах, нойрноосоо сэрэх ч тохиолдол байдаг.

Хүүхдийн өсөлтийн өвчнийг ноцтой бэртэл гэмтлээс ялгах хэд хэдэн шинж тэмдэг бий.

Өсөлтийн өвчний шинж тэмдэг

  1. Өсөлтийн өвчний түгээмэл шинж тэмдэг – хүүхэд амарч байхад л мэдрэгддэг. Хүүхэд хэвтэж байхад, сууж эсвэл унтаж байхад хөлийн булчин зөөлөн өвддөг. Заримдаа хүүхэд яс нь сунаж байгаа ч юм шиг эсвэл эргэлдэж байгаа мэт мэдрэмж мэдэрдэг байна.
  2. Хүүхдийн биеийн хэм хэвийн бөгөөд хоолондоо сайн байна. Улайлт байхгүй, унжгар биш, өвдөж байгаа хэсгийн арьс улайж хавагнаагүй. Шөнийн өвчин арилангуут хүүхэд эргээд идэвхтэй, сэргэлэн болно.
  3. Өсөлтийн өвчний бас нэг илэрхий шинж тэмдэг нь хүүхэд өвдөж байгаа газарт нь хүрэхэд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг харж болно. Бэртэл гэмтэл авсан хүүхдийн хувьд өвдөж байгаа хэсэгтээ огт хүргэхгүй. Өсөлтийн өвчний үед хүүхдийн өвдөж байгаа хэсэгт нь хүрэхэд харин ч тааламжтай мэдрэмж төрдөг. Тиймээс тэр хэсэгтээ илүүлж тайвшрах дуртай.

Хэрвээ өвчин шөнөөс эхлээд өглөө гэхэд намжихгүй бол эмчид үзүүлэх шалгаан болно, үүнээс гадна халуурах, хоолны дуршил буурах, бие нь суларч тавгүйрхэж байгааг анхаараарай. Өсөлтийн өвчнийг ямар нэгэн эмийн эмчилгээгүйгээр гэртээ даваад л гарна.

Хүүхдийн биеийн байдлыг хэрхэн сайжруулах вэ?

  1. Хүүхдийг тайвшруулна, яагаад ингэж өвдөөд байгааг тайлбарлана, яагаад гэвэл тэр өсөж том болж байгаа бөгөөд улам л бяртай болно гэдгийг хэлээрэй.
  2. Үрэх, зөөлөн илэх, сунгах, тайвшруулах, ургамлын хандтай халуун усанд оруулж өвчнийг намдаана.
  3. Хүчтэй өвдөж байгаа бол бүлээн жин тавиарай, мөн гич, тоорын тос түрхэж үрнэ.
  4. Сунадаг боолтоор бооход өвчнийг намдаахад мөн тусалдаг.
  5. Суух, байрандаа хөнгөхөн гүйх, “дугуй унах” зэрэг хөнгөн дасгалууд нь венийн цусны эргэлтийг идэвхжүүлж өвчнийг намдаадаг байна.
  6. Хэрвээ өвчин хүчтэй мэдрэгдэж унтуулахгүй байвал талласан парацетамаол эсвэл нурофен уулгаж болно. Хүүхдэд аспирин өгөхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөснийг анхаарна уу.

Спорт, бүжгээр олон цагаар идэвхтэй хичээллэдэг хүүхдүүд, мөн олон цагаар гадаа тоглодог хүүхдүүдийн хөдөлгөөний хэмнэлийг багасгаж хэсэг амраахыг хичээгээрэй. Тэднийг нэмэлт сургалт, хөдөлгөөнөөр ядраах хэрэггүй, дасгалыг аль болох өглөө хийлгэж занших хэрэгтэй.

Хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед бүтэн нойр нэн чухал. Хэрвээ гэрийн нөхцөлд өвчнийг намдааж чадахгүй байвал туршлагатай эмчид хандан туслалцаа авна. Эмч үзээд булчингийн ачааллыг багасгах дасгал, иллэг зааж өгнө. Өсөлтийн өвчин – цаг зуурын л үзэгдэл тул нэг мэдэхэд л өвдөхөө больсон байдаг.

Гэр бүлдээ бага стресс, итгэл найдвар төрүүлэх харилцаа, аав ээжийн эерэг сэтгэл санаа нь хүүхдэд эерэг нөлөө үзүүлдэг. Хүүхдэд эцэг эхээс илүү хэцүү байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Таныг бага байхад өсөлтийн өвчин зовоож байсан у? Тэр үед таны гэр бүл энэ хам шинжийг хэрхэн хүлээн авч байсан бэ? Уг мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй. Тэд ч гэсэн хүүхдийн өсөлт хөгжлийн талаар мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж байгаа шүү дээ.

79
БахархмаарБахархмаар
22
ГоёГоё
15
Ха ХаХа Ха
13
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *