Таны гар утсыг супер төхөөрөмж болгон хувиргах 9 арга

3

2016 оны тооцоогоор дэлхийн хүн амын 62% нь гар утас хэрэглэж байгаа бөгөөд дараа жил энэ тоо 5 тэрбум болох төлөвтэй. Одоо бид өдөр тутмынхаа амьдралыг гар утасгүйгээр төсөөлөх аргагүй болсон ба тэдгээр ухаалаг утсанд зориулан гарч байгаа шинэ апликейшн нь уг ухаалаг утсыг супер гажет болгон хувиргаж байна. Гэхдээ та гар утасныхаа бүхий л боломжийг гүйцэд ашиглаж чадахгүй байгаа гэдэг нь эргэлзээгүй бөгөөд зарим нэг боломжийн талаар бүр огт мэдэхгүй байгаа байх. Жишээ нь та чихэвчний тусламжтайгаар фото зураг авч болох тухай мэдэх үү?

Энэ мэт янз бүрийн боломжоос гадна элдэв гажетууд нь бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх, янз бүрийн нөхцөлд хэрэг болох олон янзын, мессеж бичихээс эхлээд видео бичлэг хийх хүртэлх олон төрлийн боломжийг агуулж байдаг байна.

Энэ удаа та бүхэнд өөрийнхөө гар утсыг боломжит хэмжээгээр, хамгийн үр дүнтэй ашиглахад хэрэг болох хэд хэдэн аргыг танилцуулж байна. Оролдоод үзээрэй.

 

1. Сүлжээгээ сайжруулахын тулд нислэгийн горимд шилжүүлэх

Хэрвээ таны утасны сүлжээ муухан байвал та утсаа нислэгийн горимд шилжүүлээд 2-3 секунд байлгаарай. Ингэснээр таны утасны сүлжээтэй холбоотой бэрхшээл шийдэгдэх ба учир нь нислэгийн горимд шилжих явцад ухаалаг утас маань хамгийн ойрхон байх хөдөлгөөнт холбооны станцыг хайж олж холбогддог тул сүлжээ сайжирдаг байна.

 

2. Видео бичлэг хийхдээ дуу чимээг чанартай бичиж авах

Видео хийж байх үедээ дуу чимээг нь чанартай сайн бичиж авахын тулд утасныхаа спикерийг  бичлэг хийж байгаа зүг, бичиж буй дуу чимээний тал руу чиглүүлэн бусад гадны дуу чимээг гараараа хаах байдлаар бичлэг хийнэ. Ийм байдлаар видеоны дуу чимээнд нөлөөлөх гадны элдэв чимээг багасгах билээ.

 

3. Товчлуур ашиглах

Ямар нэг мэдээ мэдээлэл хурдан дамжуулахын тулд товчлуурын хэдэн даралтыг нэгтгэн  тодорхой үг хэллэг болгон ашиглаж болох ба түүгээрээ өөрийн нэр, е-mail хаяг зэргээ орлуулна. Хэрвээ та е-mail бичих үедээ тэрхүү урт хаягийг бичих, сайтын урт нэр бичих зэргээс залхдаг бол танд энэ зөвлөгөө хамгийн их хэрэг болох билээ.

 

4. Фото зураг авахад чихэвч хэрэглэх

Та сельфи зураг авах болоход сунгасан гараа гаргамааргүй үе тохиолдож болно. Хэрвээ та iPhone утастай бол чихэвч ашиглан үүнийг шийдэж болох билээ. Та чихэвчээ утсандаа холбоод фото зураг авах үедээ дуу тохируулах чихэвчний товчлуурыг дарж зураг авна. Мөн та утсаа ямар нэг зүйл дээр тавьж бага зэрэг холдон дээрх аргаар зураг авах байдлаар туршилт хийж үзээрэй.

 

5. Сурталчилгааг хаах

Хэрвээ та үнэгүй апликейшн ашигладаг бол үе үе гарч ирэх рекламууд уур уцаарыг тань хүргэдэг байж таарна. Ийм үед нь та утсаа нислэгийн горимд шилжүүлэхэд таныг утсаараа тоглох үед элдэв сурталчилгаа саад болохгүй юм шүү.

 

6. Нүдний шилний оронд ухаалаг утас

Хэрвээ таны хараа муу, дээр нь нүдний шилээ гэртээ орхисон бол танд ухаалаг утас тус болох болно. Камераа ажиллуулж харах гэсэн зүйл рүүгээ чиглүүлэн дэлгэц дээрээ тод томруунаар харж болно. Жишээ нь дэлгүүрийн элдэв бүтээгдэхүүний үнэ, ирж байгаа автобусны дугаар гэх мэт.

 

7. Гар аргаар хийсэн стилус буюу үзэг

Та гар утас дээрээ юм зурах бичих шаардлагатай үед тусгай зориулалт бүхий стилус авах шаардлага үгүй. Цэнэг нь дууссан батарей ашиглаж болох бөгөөд хасах тэмдгээр тэмдэглэсэн тэр хэсгийг нь дэлгэцэнд хүргэж зурж бичиж болно. Одоо танд зураг зурах бичих үзэг бий боллоо.

 

8. Цэнэгээ хэмнэх

Та дэлгэцийнхээ гэрлийг аль хэдийн өөртөө тааруулан тохируулж, чичирхийллийг нь үгүй болгон, элдэв вижетийг нь устгах замаар цэнэгээ хэмнэдэг болсон байх. Тэгвэл хэмнэлт хийх өөр арга бий: та дэлгэцийн арын дэвсгэрийг хар өнгөтэй болгох (AMOLED дэлгэцийн хувьд шүү) хэрэгтэй. Одоо дэлгэц зөвхөн өнгөт пикселийг л гэрэлтүүлэх ба хэдий чинээ их хар пиксел байна та төдий чинээ цэнэг хэмнэх билээ.

 

9. Утсаа хэрхэн хурдан олох вэ?

“Алив над руу залгаач, утсаа олохоо байчихлаа“ гэж бид утсаа хаана тавьснаа мартсан үедээ хэн  нэгнээс гуйж хэлэх нь элбэг тохиолддог зүйл. Гэтэл та гэртээ ганцаараа эсвэл утасны дуугаа хаасан бол яах вэ? Өөр төхөөрөмжийн, жишээ нь нөүтбүүкний Google Device Manager  ашиглаж ухаалаг утас руугаа дуут сигнал (Play Sound) явуулна. Таны утас таныг олтол дуугарсаар байх бөгөөд утас тань дуугүй байх горимд байсан ч дуугарах болно. iPhone хэрэглэгч нар “Find iPhone”-ыг дээрх байдлаар ашиглан мөн утсаа олж болно.

42
БахархмаарБахархмаар
17
ГайхмаарГайхмаар
14
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *