Эмэгтэйчүүдэд В12 амин дэм дутагдаж буйг илтгэх 8 шинж тэмдэг. Үүнд сайтар анхаарал хандуулахгүй бол маш аюултай ч байж болзошгүй!

2

В12 амин дэм – В-ийн бүлгийн амин дэм бөгөөд цус бүлэгнэл, ДНХ болон РНХ-гийн синтез, нүүрс ус, тос болон уургийн солилцоонд идэвхтэй оролцохоос гадна мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй. Олон удаагийн судалгаанаас харахад, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 4 орчим хувь нь энэ амин дэмийн дутагдалд орсон байна. В12 амин дэмийн дутагдал болон илүүдэл нь хэд хэдэн шинж тэмдгээр илрэхийн зэрэгцээ бие махбодид сөргөөр нөлөөлдөг. Ингээд зарим нэг түгээмэл шинж тэмдгүүдтэй танилцацгаая.

1. Арьс цонхийх

В12 амин дэмийн дутагдлын үед арьс цонхийж байгаа нь цус багадалттайг илтгэнэ. Нэг үгээр хэлбэл эртироцитийн синтез алдагдсан байна (В12 амин дэм нь энэ үйл явцад идэвхтэй оролцдог).

Mila Supinskaya Glashchenko / Shutterstock.com

 

2. Ясны сийрэгжилт

Ясны сийрэгжилт буюу остеопороз  – яс сийрэгжиж хэврэгших тул бэртэл гэмтэл авах эрсдэл нэмэгддэг. В12 амин дэм дутагдахад ясны залуу эсүүд ихээр өртөх тул уг өвчин илүү ихээр илэрдэг байна.

 

3. Байнга ядрах

Хэрвээ таны эрч хүч сулраад ядраад байвал цусны шинжилгээ өгөх шаардлагатай байгааг илтгэнэ. Ядрах – цус багадалтын бас нэгэн шинж тэмдэг бөгөөд В12 амин дэмийн дутагдлын үед илрэх шинж тэмдэг болно.

fizkes / Shutterstock.com

 

4. Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдах

Хоол боловсруулах хэвийн үйл ажиллагаа алдагдах – В12 амин дэмийн дутагдлын үед түгээмэл илрэх шинж тэмдэг. Өтгөн хатах, гүйлгэх зэрэг нь амин дэм дутагдлын үед илэрдэг. Ходоодны эд эсийн дархлаа алдагдсан тул энэхүү таагүй өөрчлөлт явагддаг байна.

aslysun / Shutterstock.com

 

5. Фуникуляр миелоз (нугасны эмгэг)

Фуникуляр  миелоз (нугасны эмгэг) – В12 амин дэмийн дутагдлын үед мэдрэлийн системд гарч байгаа нэгэн өөрчлөлт юм. Мэдрэлийн эсийн гэмтэл явагдаж дараах шинж тэмдгүүд илэрдэг байна: бадайрах, мэдээгүй болох, чичиргээ доргилтын мэдрэмж багасах, тэнцвэрийн баримжаа алдагдах, булчин шөрмөс сулрах зэрэг рефлексүүдийн үйл ажиллагаа суларна.

 

6. Сэтгэл зүйн хямрал

В12 амин дэмийн дутагдалд ороход дараах шинж тэмдгүүд илэрнэ: нойрмоглох, уур уцаартай болох, тэр бүү хэл депресст хүртэл орж болно.

Twinsterphoto / Shutterstock.com

 

7. Зүрхний хэм алдагдах

Зүрхний хэмнэл алдагдах нь цус багадалттай холбоотой байх тал бий. Цус багадалтын улмаас бие махбодь болон эд эс нь хүчилтөрөгчийн дутагдалд орно, цаашлаад зүрхний хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрдэг.

Creative Director / Shutterstock.com

 

8. Дархлаа муудна

В12 амин дэмийн хэвийн хэмжээ нь лейкоцитийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмждэг. Харин дутагдалд орвол дархлаа сулрахад хүргэнэ, өөрөөр хэлбэл хүн үрэвсэлт өвчинд өртөмтгий болох ажээ.

Хэрвээ та эдгээр шинж тэмдгүүдийн аль нэгийг өөртөө ажигласан бол эмчид үзүүлж В12 амин дэмийн хэмжээг тогтоолгох шинжилгээ өгөөрэй.

Хэрэгтэй мэдээллийг бусадтайгаа заавал хуваалцахыг зөвлөж байна. Эрүүл мэндийг эрхэмлэцгээе.

6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Hannah Kim

    Hannah Kim

    2019/10/14 at 16:21

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *