Бусдад сайрхаж гайхуулдаггүй, даруухан хайр сэтгэлийн холбоо удаан хугацаанд үргэлжилдэг болохыг батлах 5 шалтгаан

2

Судалгаанаас харахад хосуудын зөвхөн 12% нь 20 болон түүнээс дээш жил хамтдаа байдаг болох нь батлагдсан байна. Гэхдээ урт хугацаанд үргэлжлэх харилцааг бий болгож буй хосуудын тархины идэвхтэй байдал шинэхэн хосуудынхтай яг адилхан байдаг аж. Энэ нь даруухан болон амар тайван хайр дурлал бол аз жаргалтай, урт хугацаанд үргэлжлэх харилцааны үндэс суурь гэсэн үг юм.

Бид бүхэн бүгдээрээ аз жаргалтай хосууд байхын тулд анхаарал халамж шаардлагатай гэдгийг мэднэ. Тэгвэл хамгийн урт хугацаанд үргэлжлэх харилцаанд даруухан хайр хэрэгтэй. Яагаад гэдгийн хариултыг дараах мэдээллээс хамтдаа олж авцгаая.

1. Даруухан хайр гэдэг нь уйтгартай болон нэгэн хэвийн байна гэсэн үг биш

Судлаач Aaron Ben-Zeev, амар тайван харилцааг сөрөг элементүүдийг чөлөөтэй ил гаргах буюу нүүр нүүрээ харж ярилцах, хардалт сэрдэлт болон сэтгэл зовнил зэргээс зугтаалгүй нүүр тулгарах хэмээн тайлбарлажээ. Энэ нь хосуудын харилцааг зогсонги байдалд орох эсвэл сэтгэл хөдлөл багасах, нэгэн хэвийн үргэлжлэхтэй ямар ч холбоогүй аж.

justintimberlake / Instagram

Даруухан хайр гэдэг нь нэгнийхээ хажууд аюулгүй болон тав тухтай байх, амьдралаа хамтдаа шинэ шатанд аваачих, хувь хүн талаасаа болон цугтаа өсч дэвших, бие биенийгээ дэмжих гэсэн үг юм.

 

2. Даруухан хайр гэдэг нь аюулгүй орчин гэсэн утгыг илэрхийлнэ

Судлаач Art Aron урт хугацааны харилцаа бий болгож буй хосуудын тайван романтик харилцаа болон тархины идэвхтэй байдлын түвшний хэмжээ шинэхэн хосуудынхтай адилхан байдаг болохыг баталжээ. Даруухан хайр урт хугацаанд үргэлжилдэг болохын учир шалтгаан нь хамтрагчид бие биенийхээ орон зайд халддаггүй, уур бухимдлаа бардаггүй, шүүмжлэлийг зөв талаас нь хүлээж авдаг болон тэвчээртэй бас хүлээцтэй ханддаг ба үр дүнд нь хайраар бялхсан, аюулгүй орчинг хамтдаа бүрдүүлдэг байна.

beyonce / Instagram

 

3. Даруухан хайр итгэлцэлгүйгээр оршин тогтнохгүй

Амар тайван хайр маш их итгэлцэл дээр тогтох ба бие биедээ нээлттэй байх нь харилцааг бэхжүүлнэ. Өөрөөр хэлбэл хосууд нэгнийгээ гомдоох зүйл хийхгүй гэдэгтэй санал нэгдэх – түрэмгий хандах нь сэтгэлийн шарх үлдээдэг. Бие биенээсээ хамааралтай, ил тод байх, сэтгэл санаагаар дэмжих, ойлгох болон хүндэтгэх гэсэн эрхэм чанарууд үгүй бол бидний хайр дурлал хэзээ ч амар тайван, аюулгүй бас хайраар бялхаж чадахгүй.

chrissyteigen / Instagram

 

4. Даруухан хайр романтик хэвээрээ байдаг

Дээрх судлаачдын зүгээс романтик харилцаанд нөлөөлж буй эрч хүчтэй байдал болон гүн сэдлийн хоорондын ялгааг ойлгох хэрэгтэй гэж үзжээ. Эхний зүйл бол агшин зуурын хүсэл тэмүүлэл болон тачаал. Тодорхой хугацаанд болоод өнгөрөх ба цааш нь үргэлжилсээр байхгүй. Харин гүн сэдэл бүхий романтик харилцааны хувьд эсрэгээрээ буюу энэ нь цаг хугацаа, саад бэрхшээл болон алдаа, онооноос үл хамаарч, үргэлжилсээр байдаг байна.

keithurban / Instagram

 

5. Тайван байдал бол шинэ төрлийн сэтгэл хөдлөл

Өнөөдрийн дэлхий ертөнцөд, өнгөцхөн харилцаа, болзооны апп болон сошиал медиа дээр тулгуурлаж байна. Үр дүнд нь даруухан хайрын үнэ цэнэ буурсан. Цаг хугацааны эрхээр та хамтрагчаа илүү сайн таньж мэдэж, та хоёрын харилцаа шинэ шат ахиж, нэгнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийг хамтдаа туулж өнгөрүүлнэ – энэ нь харилцаанд шинэ зүйлсийг авчирна. Гол нь тайван харилцааг цогцлоох хэрэгтэй.

camimendes / Instagram

Та даруухан хайр хосуудыг хүнд хэцүү үед хүртэл хамтад нь байлгасаар байна гэж бодож байна уу? Та өөрийнхөө үзэл бодлыг сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.

3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *