Сэтгэл зүйн 20 үнэтэй баримт

0

Сэтгэл судлал гэдэг нь өөрийгөө ойлгоход тусладаг шинжлэх ухаан юм. Бид танд сэтгэл зүйн чухал ач холбогдолтой мөчүүдийг тайлбарлах 20 баримтыг хүргэж байна.

1. Зуршил бий болгохын тулд хүнд дунджаар 66 хоног шаардлагатай байдаг.

2. Нүдээ аньсан үед бид мэдээллийг илүү түргэн тогтоодог.

3. Хүний тархи, ходоод хоёр хоорондоо нягт холбоотой байдаг. Тиймээс зарим сэтгэл хөдлөл ходоодонд хүчтэй нөлөөлдөг аж. Ялангуяа айж түгшсэн үед энэ шинж илэрнэ.

4. Хүний гадаад төрхийг хайрлах болон хүнийг байгаагаар нь хайрлах гэдэг шал өөр хоёр зүйл юм.

5. Мөрөөдлөө цаасан дээр буулгаснаар бид илүү тодорхой боловсруулдаг.

6. Хүний мэдрэхүйнүүдээс санах ойтой хамгийн ойр нь үнэрлэх мэдрэхүй юм.

7. Юу бодож байгаагаа бодох чадвартай байна гэдэг оюун ухааны өндөр чадамжтайн шинж юм.

8. Хүн бүрийн дотор гурван төрлийн хүн нуугддаг: өөрийгөө юу гэж боддог, өөрийг нь бусад хүн юу гэж боддог, бодит байдал дээр оршиж буй хүн.

9. Мөрөөдөгчид бусдыг бодвол их зүүдэлдэг бөгөөд зүүдээ маш сайн санадаг.

10. Аз жаргалтай хүүхэд насны эх үүсвэр бол гэр бүл, дотно найз нөхөд юм.

Сэтгэл зүйн 20 үнэтэй баримт 1

11. Тайван, зөөлөн дуугаар ярих нь ярилцагчид нөлөөлөх маш хялбар арга юм. Ялангуяа маргааны үед.

12. Талархаж чаддаг хүмүүс хамгийн амархан аз жаргалтай болдог хүмүүс байдаг.

13. Хоёр хэлээр байнга ярьснаар Альцгеймер өвчний шинж тэмдэг үүсэхийг удаашруулж болдог.

14. Дурласан хүний зан ухаан мэдрэлгүй хүнийхтэй төстэй байдаг.

15. Юм цээжлэх хамгийн үр дүнтэй арга бол 30-50 минут тутамд 10 минутын завсарлага авах явдал юм.

16. Хамтран дуулж буй хүмүүсийн хооронд ойр дотно сэтгэлийн холбоо үүсдэг.

17. Шалгалтын өмнө цаасан дээр санаа зовж байгаа бүх зүйлээ бичсэнээр өндөр оноо авах магадлал нэмэгддэг аж.

18. Нойргүйдэл нь хүнийг цухалдуулж, стресстүүлдэг.

19. Хамгийн түгээмэл 5 хар дарсан зүүд: өндрөөс унах, хэн нэгэн ажиглаж буй мэт мэдрэмж төрөх, бие хөших, хоцрох, ойр дотны хүний үхэл.

20. Хүн 00 өрөө орохыг хүссэн үедээ л шийдвэрийг хамгийн богино хугацаанд гаргадаг.

 

18
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *