
Урт үстэй байна гэдэг заримдаа төвөгтэй. Гэхдээ л арай гэж ургуулсан урт үсээ богиносгож тайрна гэдэг хичнээн их шийдэмгий байдлыг эмэгтэйчүүдээс шаарддаг билээ дээ?
Урт үснээс дутахгүйгээр таныг сайхан харагдуулах эмэгтэйлэг бас дэгжин богино засалтуудыг танилцуулж байна.
Богино тайралт
Загварлаг, шинэлэг харагдуулдаг учир энэ төрлийн тайралтыг сонгодог загварт тооцдог.
Хоёр тал нь адилхан богино тайралт
Уг засалт нь таны үсийг хөвсгөр харагдуулаад зогсохгүй таны нүүрний хэлбэрийг тодотгож өгдгөөрөө онцлогтой.
Дунд зэргийн урттай богино тайралт
Эгэл жирийн өдрүүдэд ихэмсэг харагдахад тань туслана.
Дагина засалт
Таныг хөгжилтэй, цоглог харагдуулах орчин үеийн засалт
Хөвгүүн засалт
Хатуу чанга ч эмэгтэйлэг энэхүү засалт нь таныг “дүрсгүй нэгэн” болгож чадна.
Бага зэрэг долгионтсон үс
Энэ засалт таныг өдөр тутамдаа загварлаг бөгөөд туйлын эмэгтэйлэг харагдуулж чадна.
Загварлаг дагина тайралт
Тачаангуй, шийдэмгий бас эмэгтэйлэг байдлыг энэ засалтаар илэрхийлэх боломжтой. Та шийдэмгий нэгэн мөн бол яг л таньд тохирох засалт.








Sieg Yalalt
2016/08/01 at 20:05
Батзул Зула
namuun
2016/08/18 at 17:26
Yostoi goy ym bna